31/07/2025
ХИЛИЙН БООМТУУДЫН 2025 ОНЫ 08 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
31/07/2025
ХИЛИЙН БООМТУУДЫН 2025 ОНЫ 08 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
01/06/2025
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Эх үрсийн баярын цогтой сайхан мэндийг дэвшүүлье🥳
Энэхүү баярт өдөр дэлхийн сая сая хүүхэд багачуудын дуу хоолой нэгдэн, тэдний эрхийг хамгаалах, аз жаргалтай, эрүүл саруул, инээд хөөрөөр дүүрэн өсөн торних боломжийг хангахын чухлыг даян дэлхийд сануулдаг билээ.
Монгол түмний хувьд энэ өдөр Эх үрсийн баяр давхцан тэмдэглэгддэг нь онцгой сайхан уламжлал юм. Эх хүний ариун сэтгэл, үр хүүхдийн гэнэн цайлган инээмсэглэл амьдралын утга учир, баяр баясгалан билээ🎈
29/05/2025
Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Хилийн боомтын захиргаадын хооронд хамтын ажиллагааны механизм тогтоож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань болон бусад төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга “Монгол Улсын хилийн боомтын захиргаа болон ШУӨЗО-ны боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны механизмыг бий болгож, дүрмээ тогтож байгаад талархаж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэж буй дөрвөн хилийн боомт дээр гарах цаг үеийн асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргах болон боомтуудын төлөвлөлтийг харилцан уялдаатай хөгжүүлэх бололцоо үүсэж байгаад баяртай байна” гэж уулзалтын үеэр хэллээ.
Харин ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань “Хоёр улсын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хөгжин үргэлжилж байна. Бид 1400 км хилийн шугам, 4 хилийн боомттой. Эдгээр дөрвөн боомтын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулж байна. Боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд яригдсан хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна” гэж уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
20/05/2025
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Огноо: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Зээлийн дугаар ба төслийн нэр: 3387/3810-МОН “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”
Захиалагч: Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын алба
Сонгон шалгаруулалтын нэр: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дэд бүтцийн мэргэжилтэн
Сонирхогч этгээд ажилд орох өргөдөл, CV анкетаа холбогдох баримт бичгийн хамт Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг, 10 давхар 1004 тоот хаягаар биечлэн ирүүлнэ үү.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 03-ны 11:00 хүртэл
Тодруулга, мэдээллийг: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн 976-75553387 утсаар лавлана уу.
15/05/2025
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын цогцолборын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ‘‘Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь боомтын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал их зэрэг олон бэрхшээл байсан юм.
Боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг нийт 31.9 га талбайд төлөвлөж, шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох, гарах чиглэлд тус бүр гурван эгнээ, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд зургаан эгнээ болгон өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо дохиолол камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэг, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгээд байна.
Төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 43.5 тэрбум төгрөг, Монгол Улсын төсвөөс нийт 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. 2019-2024 онд 15.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн, 2025 онд үлдсэн 14.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Ковид-19 цар тахал болон үерийн улмаас цаг хугацаа зардал, мөнгөний хүндрэлүүд тулгарсан ч бүтээн байгуулалтаа зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол Улсын аж ахуй нэгжийн 50 ажилтан, БНХАУ-ын талаас 258 ажилтан, нийт 308 инженер, техникийн ажилчид бүтээн байгуулалтад оролцсон юм.
14/05/2025
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ🇲🇳🇨🇳
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.
Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
12/05/2025
Говийн бүсийн хөгжлийн гол сэдэв "БООМТ"
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар чуулган Дорноговь аймгийн Сайншанд хотод болж байна. Тус бүсийн хөгжлийн бодлого боомтуудын хүчин чадал, шинэчлэлт, бүтээн байгуулалттай нягт уялдана.
Боомт ба бүсийн хөгжлийн бодлогыг хэрхэн уялдуулах вэ гэдгийг өнөөдрийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар хэлэлцэх юм.
12/05/2025
🇲🇳🇷🇺Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг Оросын Холбооны Улстай хамтран боловсруулна.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дэд сайд Зверев Дмитрий Станиславович болон Дэд сайд Шило Алексей Николаевич нартай 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Москва хотноо албан уулзалт хийлээ.
✅Уулзалтаар Монгол, Орос, Хятадыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, хоёр улсын хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, тээвэр, логистикийн салбарын чиглэлээр өргөн хүрээтэй асуудлуудаар ярилцлаа.
-Азийн автозамын сүлжээний АН-3, АН-4 чиглэлийг идэвхтэй ашиглах, авто замыг өргөтгөх, транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.
-Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр ази, европыг холбосон томоохон транзит тээврийн коридор бий болгох ач холбогдол өндөртэй тул эдгээр асуудлуудыг цаашид хамтран судлах шаардлагатайг талууд онцлов.
-Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг сайжруулах, Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг байгуулах хүрээнд Эрээнцав-Соловьевск төмөр замын ачаа болон зорчигч тээврийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгож хилийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд тохирч, дипломат шугамаар ойрын хугацаанд шийдвэрлэхэээр болов.
-Монгол орны хойд бүсийн зарим боомтоор нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтран судлахаар тогтов.
✅Цаашид талууд хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, боомтын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боомт руу чиглэсэн дэд бүтэц зэрэг бүхий л асуудлыг хамаарсан бодлогын баримт бичиг буюу “хамтарсан замын зураглал”-ыг урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэйгөөр боловсруулан баталж, хэрэгжүүлэхээр боллоо.
07/05/2025
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Огноо: 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Ажлын алба Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан 4419-МОН: “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой худалдаа” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны сонгон шалгаруулалтад мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
Зээлийн дугаар ба төслийн нэр: 4419-МОН “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой худалдаа” төсөл.
Захиалагч: Боомтын сэргэлтийн үндэсний хороо.
Сонгон шалгаруулалтын нэр: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Орчуулагч/ Захиргааны ажилтан ажилтны сонгон шалгаруулалт.
Сонирхогч этгээд ажилтанд тавигдах шаардлага болон холбогдох баримт бичгийг https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=197110 хаягт хандан CV-ний хамт ирүүлнэ үү.
Ажилтанд тавигдаж буй мэргэжлийн болон мэргэшлийн шаардлагыг хангаж буй талаар бусад мэдээлэл:
Сонгон шалгаруулалтад баримт бичиг ирүүлэх огноо: 2025 оны 05 дугаар сарын 21-ний 23:59 цаг хүртэл хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг: Азийн хөгжлийн банкны https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=197110 цахим хаягаар хүлээн авна.
- Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга, мэдээллийг:
Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албаны 51-262611 утсаар лавлана уу.
05/05/2025
Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай 8 аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна.
Тус боомтоор 2023 онд 19,5 сая тонн, 2024 онд 26,5 сая тонн нүүрс экспортолжээ. Тэгвэл 2025 онд хамгийн багадаа тус боомтоор 26 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөөд байна.
02/05/2025
Ханги боомт нь Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд байршдаг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцахаас гадна уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болно.
01/05/2025
Монгол Улсад нийт 39 боомт байгаагаас 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж, 9 боомтоор экспорт хийж байна.
39 боомтоос агаарын замын 6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна.
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |