16/05/2025
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ АЛТАЙ СУМД АЖИЛЛАЖ БАЙНА
Засаг дарга Г.Чинбат Алтай сумын иргэд, хөдөлмөрчдөд Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2024-2028 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөлбөр”-өө танилцуулж, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон, шийдвэрлэх боломжуудын талаар хэлэлцлээ.
15/05/2025
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ ЦЭЭЛ СУМД АЖИЛЛАЖ БАЙНА.
Засаг дарга Г.Чинбат Цээл сумын иргэд, хөдөлмөрчдөд аймгийн 2024-2028 оны “Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцуулан тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож “Хөгжлийн хөтөлбөр”-т багтсан томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
15/05/2025
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Уулзалтаар Алтай сумд хэрэгжиж буй газрын гүний дулааныг ашиглах шинэ технологи, Сэрвэн нарны цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар санал солилцож, аймгийн 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөр танилцуулан хамтран ажиллахаа илэрхийллээ.
15/05/2025
✅АЛТАЙ ХОТОД ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Энэ хавар 100.000 мод тариалах бөгөөд айл өрх, албан байгууллага бүр мод тарина.
14/05/2025
✅“ТӨРИЙН АЛБАНЫ ОНЦЛОГ, МАНЛАЙЛАЛ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСНЫ ДАВУУ ТАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Туул, Насан туршийн боловсролын төвийн багш М.Даваабаяр нар Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “ТӨРИЙН АЛБАНЫ ОНЦЛОГ, МАНЛАЙЛАЛ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСНЫ ДАВУУ ТАЛ” сэдвээр сургалт зохион байгуулж, 400 гаруй сурагчид хамрагдлаа.
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл
13/05/2025
✅NEAR-ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооноос (NEAR) зохион байгуулдаг NEAR-Хүүхдийн гар зургийн уралдаан 13 дахь жилдээ зарлагдаж байна.
Сэдэв:
"Очихыг хүсдэг Зүүн хойд Азийн улсын онцлог бэлгэ тэмдэг дүр" (өөрийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээр зохиож зурах)
Оролцох хүрээ:
-Дунд, ахлах ангийн сурагчид
Бүтээл хүлээн авах хугацаа:
-2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал
Бүтээлийг аймгийн ЗДТГ-ын 1-р байрны 107 тоот өрөөнд хүлээн авна.
Лавлах утас: 99860053
Зүүн Хойд Азийн соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх NEAR-Хүүхдийн гар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна! 🌏🎨
12/05/2025
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ 2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жил, “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл 2025” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа. Тэмцээний нэгдүгээр шатыг сумдад 2025 оны 04 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд, аймгийн аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээнийг 2025 оны 05 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
🥇Тэмцээний тэргүүн байранд Халиун сумын ЕБС-ын Ж.Мягмарсүрэн тасгийн захирагчтай “Оргил” тасаг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 2000000 төгрөг;
🥈Дэд байранд Тонхил сумын ЕБС-ийн Т.Батбилэг тасгийн захирагчтай “Алтан соёмбо” тасаг шалгарч өргөмжлөл, 1500000 төгрөг;
🥉Гутгаар байранд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн О.Тамираа захирагчтай “Дөл” тасаг шалгарч шалгарч өргөмжлөл 1000000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар нар шагналыг гардуулж сурагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 гаруй баг тамирчид 2 өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, гэрийн даалгавар, маршийн гүйлтийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
12/05/2025
✅ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
12/05/2025
✅АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хурлаар Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат нар Алтай хотод хийгдэх бүтээн байгуулалт, хаврын тариалалт эхлэхтэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө.
Мөн аймгийн Нийгмийн даатгалын газар 2024 онд хийж, хэрэгжүүлсэн ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг, холбогдох байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан онцлох үйл ажиллагаа, энэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөг тус тус танилцууллаа.
12/05/2025
✅️Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 5 сарын 12-оос 5 сарын 23-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
✅️Говь-Алтай аймгийн 28 сургуулийн 737 багш үнэлгээнд хамрагдана.
✅️Үнэлгээний асуулгад оролцох эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.
Үнэлгээнд хамрагдах сургууль, хамт олондоо амжилт хүсье💪💪
09/05/2025
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ АШУҮИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
✅Аймгийн Засаг дарга Г.Чинбат өнөөдөр (2025.05.09) "Говь-Алтай 80+" Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийн хангамж хүрэлцээ, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндоржтой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
✅Тус гэрээнд:
-Оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх
-Аймагт нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах
-Иргэд орон нутагтаа тус сургуулийн эрдэмтэн профессор, багш нарын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамрагдах,
судалгаа шинжилгээний ажил хамтран хийх зэрэг олон боломж, давуу талууд бий болох юм.