Говь-Алтай аймаг Govi-Altai aimag

Говь-Алтай аймаг Govi-Altai aimag

Share

dem

07/01/2026

ТОГ БАЙХГҮЙ, ХАЛААЛТ БАЙХГҮЙ ХААШАА ЯВААД БАЙНА ДАА

18/12/2025
30/01/2025

Иргэд та бүхнийг менингококт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Менингококкоор өвдсөн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ халдварт өвчин нь нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдээд байгаа юм.
- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
- Агаар дуслын замаар халдварлана
- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
- Дархлаа дэмжих

30/01/2025

ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГА БОЛОН УРУЙН ҮЕР, ААДАР БОРОО ЗЭРЭГ ҮЗЭГДЛҮҮД НЬ ХАМГИЙН ОЛОН УДАА БОЛСОН БАЙНА

Цаг уурын гаргасан уур амьсгалын жилийн тойм мэдээллээр өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 95 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3.058.998 толгой мал хорогдсон байна.

Мөн улсын чанартай авто зам, гүүр 13, эрчим хүчний дөрвөн шон, 108 гэр нурсан бол барилгын дээвэр хуурч унасны улмаас 10.374 хашаа эвдэрч, шороон шуурганд таван автомашины шил, 3.0 га тариалангийн талбай өртөж, нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин нийт 15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон нь нийт аюулт, гамшигт үзэгдлийн 11-27 хувийг эзэлж байна.

Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг бөгөөд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл нь конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдлээс илүү олон удаа ажиглагджээ.

Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
https://nema.gov.mn/post/163714

28/01/2025

30% нэмлээ гэж PR-даад 100%+ нэмэгдэлтэй хурааж байна! Дээрээс нь 220 ирэх ёстой цахилгаан 160-180вольт ирж 3 минутад буцалгах усыг 5 минут дүлэгнэж буцалгаж байгаа учраас дахиад нэмэгдэж байна! !

Want your business to be the top-listed Government Service in Altaï?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Altaï