Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Share

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар

Аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, бүх төрлийн байгалийн баялагийн нөөцийг тогтоох, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, байгаль орчны талаархи төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд газрын эрхэм зорилго оршино.

Photos from Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар's post 01/06/2026

🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🎉

Эх үрсийн баярыг тохиолдуулан байгууллагын ажилтан албан хаагчдын хүүхэд багачуудыг баярлуулж, дурсгалын бэлэг гардууллаа.

Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүүхэд бүрийн мөрөөдөл биелж, гэр бүл бүр баяр баяслаар дүүрэн байх болтугай.

✨ Хүүхэд бүр аз жаргалтай инээж, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэх болтугай.

#ЭхҮрсийнБаяр #ХүүхдийнБаяр #ХүүхэдБүрИнээмсэглэе

Photos from Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар's post 29/05/2026
Photos from Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар's post 28/05/2026

БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Photos from Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар's post 23/05/2026

"ОРОН НУТГААС ДЭЛХИЙД НӨЛӨӨЛӨХ НЬ" УРИАН ДОР БАРУУН БҮСИЙН ФОРУМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэн орсноос хойш байгалийн нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлж ирсэн.
2026 онд Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд орон нутгийн оролцоо, бодит үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээний өөрчлөлтөд хувь нэмэр оруулах ач холбогдлыг онцолж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форумыг Увс аймагт зохион байгууллаа.
Энэ форумд Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын дарга өөрийн аймагт Биологийн олон янз байдлын хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцууллаа. Тус форумын төгсгөлд Говь-Алтай аймгийн хийж хэрэгжүүлсэн бодит үр дүнтэй ажлуудыг цаашид баруун бүсээрээ жишиг болгон хэрэгжүүлэн ажиллах талаар дүгнэлт уриалга гарлаа.

22/05/2026

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа.

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 22/05/2026
21/05/2026

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ" ӨДӨР 5-22
✅Цөлөрхөг хээрийн гайхамшиг Монгол бөхөн, Хар сүүлт зээрийн төллөх үе эхлэж байгаа тул үргээж, хөөх, хээр үлдсэн янзагыг эрхлүүлэх, зураг авхуулах, ахуйн хүрээнд тэжээхгүй байхыг хүсье.

Want your business to be the top-listed Government Service in Altaï?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Altaï
976