Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар

Share

Говь-Алтай Аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 30/05/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд шатар, даамны тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээнд оролцож буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье.
Хараа хурц, ухаан саруул, нүүдэл бүхэн нь оновчтой байж, оюуны спортын сайхныг мэдэрч, өөрсдийн авьяас чадвараа бүрэн дайчлан өрсөлдөхийг хүсэн ерөөе.

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 27/05/2026

"ЗОРИЛТОT ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална” хөтөлбөр, Засгийн газрын 2025 оны 236 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд зорилтот өрхийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэхүү бодлого, зорилтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан.

Улсын хэмжээнд 5000 өрхийг халамжаас хөдөлмөрт үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөснөөс Говь-Алтай аймагт 80 өрхийг сонгон хөтөлбөрт хамруулж байна.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонгогдсон өрхүүдэд мэдээлэл, зөвлөгөө, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:
•“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн танилцуулга
•“Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах заавар аргачлал, шалгуур үзүүлэлт”
•“Төгсөлтийн аргачлалын загвар сайн туршлага”
•“Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймаг, сумын ажлын хэсэг, зөвлөх багш нарын танилцуулага
•“Хөгжлийг харах өнцөг”, Гэр бүл төлөвлөлт”, гэр бүлийн эрх тэгш байдал”, “Хууль эрх зүйн мэдлэг олгох” “Суурь ур чадвар”-ын сургалтуудыг хүргэлээ.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан 14 үсчин өрхөд зорилтот өрхийн гишүүдийн үсийг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй засах эрхийн бичиг гардууллаа.

Тус хөтөлбөр нь зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, өрхийн тогтвортой амьжиргааг бий болгоход чиглэж байна.

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 26/05/2026

“БЯЦХАН ТАМИРЧИН” СПОРТЫН ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тус арга хэмжээг Монголын Тусгай Олимпын Хорооны Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан захирал Э.Агиун удирдан чиглүүлж, Голомт банкны сайн дурын ажилтнууд болон Хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэв.
Хөтөлбөрт 2–9 насны 25 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцож, хөдөлгөөн, дасгал, тоглоом хосолсон хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагдлаа.
“Бяцхан тамирчин” хөтөлбөр нь бага насны хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр, зохицуулалт болон харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүд нас, хөгжлийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжлийг дэмжих арга барилын талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Мөн энэхүү арга хэмжээ нь хөгжлийн төвийн мэргэжилтнүүдэд “Бяцхан тамирчин” хөтөлбөрийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх арга зүйн сургалт, дадлага болж, цаашид баруун бүсийн аймгуудад түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэв.
Арга хэмжээний төгсгөлд оролцогч хүүхдүүдэд Голомт банкны хамт олноос дурсгалын бэлэг гардууллаа.
Энэхүү тэмцээнд баруун бүсийн таван аймгийн оюуны ялгаатай хөгжилтэй 100 гаруй хүүхэд, залуус оролцлоо Тамирчдаа дэмжихээр эцэг эх, асран хамгаалагчид, багш дасгалжуулагчид болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, оролцогчиддоо урам зориг өгч дэмжин оролцлоо.
Говь-алтай аймгийн баг тамирчид тэмцээнд амжилттай оролцож амжилтыг Хамтарсан волейболын төрөлд Хүрэл медаль хүртлээ.
Тусгай олимпын хөдөлгөөн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын бие бялдар, нийгмийн оролцоо, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн бүр тэгш боломжтой, авьяас чадвараа хөгжүүлэх эрхтэй гэсэн үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлдэг онцгой ач холбогдолтой юм. Мөн ялгаатай байдлыг хүндэтгэх, хүртээмжтэй нийгмийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулдгаараа онцлогтой.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилласан байгууллага, дэмжигч, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 26/05/2026

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үзлэгийн хүрээнд:
Давтан хяналтад хамрагдсан хүүхдүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч, шаардлагатай эмчилгээ, сэргээн засах болон тусламж үйлчилгээнд тогтмол хамрагдах талаар чиглэл зөвлөмж хүргэлээ.
Мөн шинээр онош тодруулсан хүүхдүүдийг холбогдох мэргэжлийн байгууллага, үйлчилгээтэй холбон зуучилж, цаашдын хяналт, дэмжлэгт хамруулах ажлыг зохион байгуулан ажиллав.

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 26/05/2026

“ХҮҮХЭДТЭЙГЭЭ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сургалтын үеэр:
• Тусгай Олимпын Хорооноос хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд
• Спорт ба нийгмийн оролцооны ач холбогдол
• Оюуны бэрхшээлтэй хүүхдийн онцлог
• Тусгай Олимпод гэр бүлийн оролцоо
• Эцэг эхийн оролцоо, дэмжлэг
зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчид харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцлаа.

Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 26/05/2026

МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПЫН ХОРОО БОЛОН БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ “БОЛОМЖИЙГ БҮГДЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын Тусгай Олимпын Хороо болон баруун бүсийн аймгуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Боломжийг бүгдэд” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд баруун бүсийн 5 аймгаас хүрэлцэн ирсэн тамирчид, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү хөтөлбөр нь оюуны онцгой хөгжилтэй хүүхэд, залуусыг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

25/05/2026
Photos from Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар's post 25/05/2026

СУУРЬ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА...

Want your business to be the top-listed Government Service in Altaï?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Mong
Altaï