Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

08/05/2026

Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл” байгуулагдаж байгаа тул иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүсэлтээ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.

Тогтоол шийдвэр 05/05/2026

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүд

Тогтоол шийдвэр ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 05/05/2026

МОНГОЛ УЛСААС ӨРНӨ ДАХИНД ОЮУТАН, СУРАГЧДАА ИЛГЭЭСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА. /2026.04.25-04.29/
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, түүхэн үнэнийг олон нийтэд таниулах зорилгоор “Герман Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: Түүх, хувь заяа /1926-1930/” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 24 сургуулийн 95 бүлэгт зохион байгуулж нийт 2132 сурагч хамрагдлаа. Уг сургалтыг Монгол Улсаас гадаад улсад буюу Өрнө дахинд сурагчдаа илгээсний 100 жилийн ой тохиож буй ажлын хүрээнд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд түүхийн мэдлэг олгох, эх оронч үзэл төлөвшүүлэх, өнгөрсөн түүхээс сургамж авах чухал ач холбогдолтой юм.

01/05/2026

АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 01/05/2026

АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Алтай хотын иргэдийн суурь үйлчилгээ болох ундны усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдалд хяналт тавих зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ажиллалаа.Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болох Э.Энхболд, Б.Туул, Т.Рэнцэнпүрэв, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд М.Алтангэрэл, Б.Цэдэвсүрэн, Н.Золжаргал, Э.Пүрэвжав, мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэбат болон холбогдох албан хаагчид оролцов.
Ажлын хүрээнд “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн үр ашиг, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид орон нутгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр болов.
Шалгалтын үеэр иргэдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж буй байдал, усны эх үүсвэрийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн зөөврийн худгуудын эрүүл ахуй, стандартын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, сайжруулах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцав.
Цаашид “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн, аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлуудыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 28/04/2026

“ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд иргэд, олон нийт, өсвөр үеийнхний цахим орчны хэрэглээг зөв төлөвшүүлэх, цахим гэмт хэрэг, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт нийт 90 гаруй иргэн, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, цахим хэрэглээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлгээр:
• Цахим хэрэглээний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
• Хүүхэд, өсвөр үеийн цахим хэрэглээний эрсдэлийг тодорхойлох
• Эцэг эх, багш, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх
• Цахим соёл, ёс зүйн ойлголтыг түгээх
• Нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл бий болгох
• Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах
зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.
Арга хэмжээнд аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар зэрэг байгууллагууд оролцож, мэдээлэл өгч, санал солилцон хамтран ажиллалаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 27/04/2026

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс, Говь-Алтай аймаг дахь Хууль зүйн туслалцааны төв хамтран Хуулийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Биеийн тамир спортын газрын А зааланд зохион байгуулж байна.
Иргэд, олон нийт та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.

27/04/2026
25/04/2026

🇲🇳ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХАМТАРСАН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

📍Хаана: Алтай хот, Биеийн тамир, спортын газрын А зааланд
📆 Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр
⏰ 09:30-17:00 цагт

25/04/2026

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН”МӨНХЧУЛУУНЫ ЭНХЦЭЦЭГ
ЭНХБАТЫН БОЛОРМАА
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ
2026 ОНЫ 4 САРЫН 26 НД
НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОНД ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Want your business to be the top-listed Government Service in Altay?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Altay