29/05/2026
📢📣“АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР”
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 8908-6082 утсаар авна уу.
Өвөрхангай аймаг дахь ШШГГ
29/05/2026
📢📣“АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР”
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 8908-6082 утсаар авна уу.
29/05/2026
“ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР”
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 8908-6082 утсаар авна уу.
29/05/2026
“САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх биелэлтийг хангах хүрээнд алба хаагчдын ажлын гүйцэтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2026 оны 2 дугаар улирлын “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
✅Зөвлөгөөнийг газрын дарга, дэд хурандаа Б.Одхүү нээж, алба хаагчдад үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ.
✅Энэ үеэр тус газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Наранцэцэг, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нямдорж, сувилагч, дэд ахлагч О.Азжаргал нар “Ёс зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
29/05/2026
🇲🇳🇲🇳🇲🇳
28/05/2026
ХҮҮХДИЙН ПАРК БОЛОН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАЖ, ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид “Хүүхдийн баяр”-ыг угтан хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд Өвөрхангай аймгийн "Арвайхээр Цэцэрлэгжилт" ОНӨААТҮГ болон Хүүхдийн цэцэрлэгтэй хамтран Хүүхдийн парк болон цэцэрлэгийн гадна талбайн тоглоомуудыг засварлах, цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
27/05/2026
25/05/2026
“ЗАЛУУ ОФИЦЕРЫН ГЭР БҮЛ”-Д ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарласан.
✅Энэ хүрээнд Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын дунд “Туслая-Дэмжье” хандивын аян зохион байгуулж, тус газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Дэлгэрмаагийн гэр бүлд хамт олны зүгээс 1,900,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Гэр бүлд нь эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье