10/06/2026
🇨🇳🇲🇳БАХАРХАЛТ МЭДЭЭ
🌟🌟Хятад хэлний түвшин тогтоох Олон улсын шалгалтад сурагчдаа удаа дараа бэлтгэн, амжилт үзүүлсэн тул HSK шалгалтад бэлдэгч МОНГОЛ УЛСЫН “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”- аар өргөмжлөгдлөө.
💫💫💫Манай сургуулийн хятад хэлний багш Ө.Шийлэгцэрэн нь /ДЭД ПРОФЕССОР/ 2024.02-р сараас өнөөг хүртэл 2 жил гаруй хугацаанд Хятад хэлний түвшин тогтоох Олон улсын шалгалт / HSK/-д HSK1- HSK5-р түвшин хүртэл нийт давхардсан тоогоор 400 гаруй сурагчдыг бэлтгэн, тэнцүүлээд байна.
💫💫💫Одоогоор БНХАУ-ын их дээд сургуульд БНХАУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр нийт 8 сурагч амжилттай суралцаж байна. Мөн багш Ө.Шийлэгцэрэн нь БНХАУ-ын Гуй Ян хотын Технологийн дээд сургууль болон Эдийн засгийн дээд сургуульд Камбож, Африкийн хятад хэлний багш нартай хамтран илтгэл тавиад ирлээ.
Хичээнгүй багшдаа сурагч, эцэг эх, сургууль, хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР ЭХ ОРНЫ МАРГААШИЙН НАР МАНДДАГ.🫰🫰🫰
03/06/2026
🌟⭐️✨Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шуудан үйлчилгээний газартай хамтран “Үе тэнгийн дээрэлхэлт яагаад үүсдэг вэ? сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Эссэ бичлэгийн уралдаанд 28 сурагч бүтээлээ ирүүлснээс
🥇тэргүүн байрт 11а ангийн сурагч О.Лхагвасүрэн
🥉Гутгаар байрт 11б ангийн сурагч М.Жавзмаа нар шалгарлаа.
🏅11б ангийн сурагч Б. Наранцацралт тусгай байр
Амжилттай оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэе. 👏👏👏
03/06/2026
✨✨✨АНГИ НИЙТИЙН ОЛИМПИАД-2026 ХОЁРЫН ДАВААНД
💫💫💫Эрүүл мэнд эрхэм баян уриан дор зохион байгуулдаг олимпиадад эрүүл мэндийн хичээлээр 10а анги дэд зэрэг эзэлсэн амжилтыг үзүүллээ. /Бэлтгэсэн багш Б.Даваадулам
💫💫💫Англи хэлний хичээлээр 6а анги Гутгаар зэрэг эзэлсэн амжилтыг үзүүллээ. /Бэлтгэсэн багш М.Даариймаа/
Сурагч нэг бүрийг анги нийтээр нь хөгжүүлж байгаа багш нартаа халуун баяр хүргэе 👏👏👏
30/05/2026
🎨🎨🎨 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ НААДАМ 2026
Энэхүү бүтээлийн үзэсгэлэнд:
🥇Бага анги: Коллекци төрөлд "ЦААСАН ЗУУРМАГ" бүтээл 1-р байр ӨНГӨТ ТОЛБО баг 5а ангийн сурагч З.Ариунгоо, Ө.Түвшинсайхан, С.Манал-Эрдэнэ, 5б ангийн сурагч А.Бүжинлхам, Ц.Сайнбаяр бэлтгэсэн багш Х.Сайнжаргал
🥈 Бага анги: Цаасан урлал төрөлд "12 ЖИЛИЙН ҮЛГЭР" бүтээл 2-р байр 3а ангийн сурагч А.Гэгээнээ бэлтгэсэн багш Х.Сайнжаргал
🎖️Бага анги: Уран зургийн төрөлд"ХЯЗГААРГҮЙ ТӨСӨӨЛӨЛ" бүтээл ТУСГАЙ байр 5а ангийн сурагч Ш.Хонгорзул бэлтгэсэн багш Х.Сайнжаргал
🥉Дунд анги: Гар урлал төрөлд “НЭН ХОВОР АМЬТАД“бүтээл 3-р байр 9а ангийн сурагч Э.Анужин бэлтгэсэн багш Б.Хонгорзул
🥉Тусгай хэрэгцээт хүүхдийн гар урлал төрөлд 3-р байр 7а ангийн сурагч П.Майдар бэлтгэсэн багш Г. Төрболд
🏵️ОНЦГОЙ СОДОН бүтээлийн төрөлд “ЭСГИЙ УРЛАЛ” бүтээл ТУСГАЙ байр 11б ангийн сурагч Г.Сайнбуян, О.Насанчимэг М.Намсрайноров бэлтгэсэн багш Г. Төрболд
🤍🖼️🌻 Санаа бүхэн үнэтэй, бүтээл бүхэн онцгой.
29/05/2026
🌟Эх үрсийн баярыг тохиолдуулан
🎁Алтан түлхүүр Авто засварын газар Н.Алтангэрэл
Тансаг цэцгийн дэлгүүр Т.Нарангэрэлдээ сурагчдад бэлэг өгсөнд баярлалаа.
Та хоёртоо цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе⚡️⚡️⚡️
29/05/2026
Амжилтын буухиа үргэлжилсээр🏆🎊🎉
ОУ-ын “Кенгуру-2026” олимпиадын 5-6-р ангийн төрөлд анги дэвшин оролцож А.Хатанзаяа II зэргийн Диплом, М.Ухаанбилэг III зэргийн Диплом А.Бүжинлхам III зэргийн Диплом тус тус хүртсэн бахархам амжилтуудыг гаргалаа. Б.Насанжаргал багштай 5б ангийн оюунлаг шавь нарт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе👏🏻👏🏻👏🏻🎊🎉🎊🥇🥈🥉🏆
29/05/2026
Амжилтын буухиа үргэлжилсээр🏆🎊🎉
С.Пүрэвтогтох багштай 4Б ангийн сурагч Г.Баян-Очир IMAS ОУ-ын олимпиадад эхний 6-т эрэмбэлэгдэж “АЛТАН” медаль🥇, Э.Билгүүдэй “Adept” ОУ-ын олимпиадын 1-ийн даваанд амжилттай оролцож “МӨНГӨН” медаль,
ОУ-ын “Кенгуру-2026” олимпиадын 5-6-р ангийн төрөлд анги дэвшин оролцож Г.Баян-Очир алт🥇, Э.Билгүүдэй хүрэл🥉, Б.Бат-Итгэл II зэргийн диплом тус тус хүртсэн бахархам амжилтуудыг гаргалаа. С.Пүрэвтогтох багштай 4б ангийн оюунлаг шавь нарт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе👏🏻👏🏻👏🏻🎊🎉🎊🥇🥈🥉🏆
29/05/2026
🇰🇷Солонгос улсын "Ханнарэ" ТББ, ЕБ-ийн 1-р сургуультай хамтран зохион байгуулсан "GOLDON BELL" асуулт хариултын тэмцээнд аймгийн 6 сургуулийн 8-р ангийн сурагчид оролцож
🎖️8б ангийн сурагч Д.Загарзүсэм, Б.Мөнх-Эрдэнэ нар амжилттай оролцож шагналт байр эзлэн бэлтгэсэн багш Б.Пүрэвдоржийн хамт Солонгос улсад аялах эрхийн бичгээр шагнагдлаа.
Амжилтын эзэддээ халуун баяр хүргэе. 👏👏👏