Өвөрхангай Монгол Ардын Нам

Өвөрхангай Монгол Ардын Нам

Share

Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооны албан ё?

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган байгууллага юм.

12/03/2026

ӨЛЗИЙТ СУМЫНХАН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
МАН-ын 105 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Өлзийт сумын МАН-ын хорооноос олон нийтийг хамруулсан тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулсан ба тэдгээрээс дурдвал ахмад гишүүд дэмжигчдийн дунд дартс, ЕБС-ын сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, “Оюунлаг эмэгтэй 300” асуулт хариултын тэмцээн зэрэг олон төрөлт тэмцээн уралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа.
Баярын хуралд аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, ЗДОрлогч, МАН-ын БХГишүүн М.Батзориг, МАН-ын Бага Хурлын гишүүн Ш.Далхаасүрэн, МАН-ын Бага хурлын гишүүн Р.Цэвэлмаа нар оролцон Өлзийт сумынхан, ахмадуудад гарын бэлгийг гардуулан өгсөн ба сумын МАН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид тус арга хэмжээнд өргөнөөр оролцож, шилдэг тэргүүний хүмүүстээ намын шагнал гардууллаа.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 10/03/2026

“МАНЛАЙЛАЛ-2026” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орон нутгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, бүх шатандаа харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Манлайлал-2026” форумыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын ивээл дор, МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймгийн салбараас зохион байгууллаа.
Тус форумд 19 сумын болон аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид, улс төрийн идэвхтэн, сонгуультнууд бүхий 160 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.
Арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, МАН-ын төв аппаратын удирдах ажилтнууд, СДМЭХ-ны ЕНБД У.Өнөрцэцэг, Хангайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Булгантуул, Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Г.Ариунзаяа, МАН-ын УЗ-ийн дэргэдэх "Хөдөөгийн хөгжил-бодлогын хороо"-ны нарийн бичгийн дарга П.Цолмон нар хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр орон нутагт анхан шатанд ажиллаж буй эмэгтэй төлөөлөгчид тулгамдаж буй асуудлаа болон санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тус форумаас гарсан ажил хэрэгч саналыг орон нутагт явуулах бодлогодоо тусган авч хэрэгжүүлнэ гэдгээ СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг илэрхийллээ.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 07/03/2026

ТӨГРӨГ СУМЫНХАН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
МАН-ын 105 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Төгрөг сумын МАН-ын хорооноос олон нийтийг хамруулсан дунд дартс, гар бөмбөг, “АХА” зэрэг олон төрөлт тэмцээн зохион байгууллаа.
Баярын хуралд аймгийн МАН-ын хорооны дэд дарга А.Ишдорж, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Золжаргал, сумын МАН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид оролцож, шилдэг тэргүүний хүмүүстээ намын шагнал гардууллаа. Мөн энэ үеэр намын Бага хурлын гишүүн Б.Цэлмэгийн Төгрөг сумынхан ахмадуудад илгээсэн гарын бэлгийг гардуулан өглөө.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 06/03/2026

БАТ-ӨЛЗИЙЧҮҮД “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Бат-Өлзий суманд үндэсний бөхийн барилдаан, ахмадын дунд цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаан, залуусын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт 256 хүн хамрагдлаа.

Баярын хурлыг 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, төрийн болон намын шагналуудаар шилдэг, тэргүүний хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга Т.Нарангарав, сумын удирдлагууд, МАН-ын үе үеийн гишүүд, дэмжигчид оролцов.

Мөн энэ үеэр МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон, санал бодлоо солилцлоо.

01/01/2026

МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэд та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье!

Ирж буй онд Монгол Ардын Намын түүхт “105 жилийн ой” тохиож байна.

Түүнчлэн ил тод, ёс зүйтэй, эрх тэгш оролцоонд суурилсан “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг хэрэгжүүлж, гишүүд, дэмжигчдийнхээ урмыг тэтгэж, бахархлыг төрүүлэх олон ажлыг хамтдаа өрнүүлцгээе.

Таны гэр бүл, хамт олонд
эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Эв нэгдэл • Шийдэл • Хөгжил

МОНГОЛ АРДЫН НАМ

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 28/12/2025

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын гишүүд дэмжигчдийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээнд 2000 гаруй намын гишүүд дэмжигчид оролцлоо.

Хүрэлцэн ирсэн нийт намын гишүүд дэмжигчиддээ БАЯРЛАЛАА.

Ирж буй 2026 ондоо Эрүүл энх аз жаргал, Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 17/12/2025

Нутгаас томилогдсон дэд сайдууддаа баяр хүргэе. 👏👏👏

06/12/2025

Гүн эмгэнэл илэрхийлье.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 14/03/2025

Монгол Ардын Нам байгуулагдсаны 104 жилийн ой
“Эх орончдын өдрийн” баярыг тохиолдуулан баярын хурал болж.
Аймаг орон нутгийнхаа хөгжилд гар биеэрээ зүтгэж ажил үйлсээрээ тэргүүлсэн эрхэм журмын нөхдийнхөө хөдөлмөр бүтээлийг үнэлж төрийн дээд одон медалиар шагналаа.

Photos from Өвөрхангай Монгол Ардын Нам's post 14/03/2025

Монгол Ардын Нам байгуулагдсаны 104 жилийн ой
"Эх орончдын өдрийн" баярыг тохиолдуулан.
Монгол Улсын Анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

12/03/2025

Монгол Ардын Намын түүхт 104 жилийн ой,
"Эх орончдын өдөрт" зориулсан.
Улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН 2025 оны 03 сарын 14-ний өдөр 16:00 цагт аймгийн Спортын ордонд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Arvayheer?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Arvayheer
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00