21/03/2023
"ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АРИЛЖААНЫ БАНКУУДААС ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОЖ БУЙ ТӨСЛИЙН БОЛОН БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ" нээлттэй өдөрлөгийг хөгжимт драмын театрт 2023 оны 03 дугаар сарын 23-ны 10 цагт зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн тус арга хэмжээнд оролцож, мэдээлэл зөвлөгөө авна уу.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг хүргэнэ.
