Чинмэнд Эмнэлэг Chinmend Hospital

Чинмэнд Эмнэлэг  Chinmend Hospital

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чинмэнд Эмнэлэг Chinmend Hospital, Арвайxээр Хот, Ренчинпэлжээ гудамж, Arvayheer.

7 удаа магадлан итгэмжлэгдсэн өндөр туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтэй Дотор, Хүүхэд, Уламжлалт, Гастроэнтерлогийн хэвтэн эмчлүүлэх тасаг, Арьс харшил Лаборатори Рентген Ходоодны дуран ЭХО Компьютер томографи оношилгоо Арьс гоо засал, өдрийн эмчилгээ

Photos from Чинмэнд Эмнэлэг  Chinmend Hospital's post 04/06/2026

ЧИНМЭНД ЭМНЭЛЭГ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦУУДЫГ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХИЙЖ БАЙНА.

Та болон таны гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлийг эрт үед нь оношлох шинжилгээний цогц багцуудыг бид санал болгож байна.

Өөрийн нас, онцлогт тохирсон багцыг сонгон, урьдчилан сэргийлээрэй.

Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй хөрөнгө💜

Жилд нэг удаа эрт илрүүлэгт хамрагдаж, өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавиарай.

Холбоо барих:
Утас: 7755-7878

Чинмэнд эмнэлэг

#чинмэндэмнэлэг
#Оношилгоо #ЭртИлрүүлэг

03/06/2026

Чинмэнд нэгдсэн эмнэлгээс таны болон таны хайртай хүмүүсийн эрүүл мэндэд зориулан БҮТЭН БИЕИЙН БАГЦ ШИНЖИЛГЭЭ-г хөнгөлөлттэй үнээр санал болгож байна.

💎 Эрэгтэйчүүд энгийн багц
✅Цус, чихрийн шижин: Цусны ерөнхий шинжилгээнээс гадна чихрийн шижингийн оношилгоо (HbA1c).
✅Бөөр, шээсний систем: Бөөрний үйл ажиллагаа, дутагдал (CREA), замын үрэвсэл, халдвар илрүүлэх.
✅Элэг, дотоод шүүрэл: Элэгний В, С вирус, бамбай булчирхайн цогц шинжилгээ.
✅Дүрс оношилгоо, зүрх, уушги: Цээж, хэвлийн эко, зүрхний хэм алдалт, уушгины архаг бөглөрөл оношлох спирограмм.
✅Ходоод, гэдэс: Хеликобактерийн амьсгалын сорил ба ходоодны дуран (шархлаа, хавдар эрт илрүүлэх).

💰 Үнэ: 520,000₮ ➡️ Хөнгөлөлттэй үнэ: 460,000₮

Эрүүл мэнд бол таны амьдралдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр өөртөө цаг гаргаж, ирээдүйн эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалах утас: 7755-7878
🏥 Хаяг: Чинмэнд нэгдсэн эмнэлэг

#чинмэндэмнэлэг #БагцШинжилгээ #ЭртИлрүүлэг

02/06/2026

🟣ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ ШИНЖИЛГЭЭГ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХИЙЖ БАЙНА.

🩺 Та хамгийн сүүлд хэзээ биеэ бүтэн оношлуулсан бэ?
"Би зүгээр ээ, одоохондоо өвдсөн юм алга" гэж явсаар нэг л өдөр биеийн сульдаа, үл мэдэгдэх зовиурт дарагдаж байна уу?

Өвчин хэлж биш, хийсэж ирдэг гэдэг ч орчин үеийн анагаах ухаанд урьдчилан сэргийлэх нь хамгийн ухаалаг алхам юм.

Чинмэнд эмнэлгээс таны болон таны хайртай хүмүүсийн эрүүл мэндэд зориулан БҮТЭН БИЕИЙН БАГЦ ШИНЖИЛГЭЭ-г хөнгөлөлттэй үнээр санал болгож байна.

🌸 Эмэгтэйчүүд энгийн багц
Эмэгтэй хүний биеийн онцлог, дааврын тэнцвэрт байдалд зориулсан тусгай багц.
✅Цусны шинжилгээ: Цусны багадалт, өтгөрөлт, бөөрний үйл ажиллагааг хянах.
✅Элэг, дотоод шүүрэл: Элэгний В, С вирус, бамбай булчирхайн дутагдал, хордлого (Т3, Т4, TSH), бамбайн эхо болон хөхний эхо шинжилгээ.
✅Дотор эрхтний дүрс оношилгоо: Цээж, хэвлийн хөндийн бүх эрхтнүүдийг (элэг, цөс, нойр булчирхай, бөөр, уушги, зүрх г.м) тодорхойлох.
✅Зүрх, Уушги: Зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ) болон уушгины спирограмм.
✅Ходоод, гэдэс: Хеликобактерийн амьсгалын сорил ба ходоодны дуран.

💰 Үнэ: 515,000₮ ➡️ Хөнгөлөлттэй үнэ: 465,000₮

Эрүүл мэнд бол таны амьдралдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр өөртөө цаг гаргаж, ирээдүйн эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалах утас: 7755-7878
🏥 Хаяг: Чинмэнд нэгдсэн эмнэлэг

#чинмэндэмнэлэг #Оношилгоо #ЭрүүлМэнд #Өвөрхангай #ӨөрийгөөХайрла #БагцШинжилгээ

Photos from Чинмэнд Эмнэлэг  Chinmend Hospital's post 01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн баярын мэнд хүргэе💜

05 сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан "Хүүхдийн эрүүл мэндийн өдөрлөг"-т бяцхан үрсдээ цаг гарган, идэвхтэй хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа

Бидэнд ирсэн талархал🩷💜

👪 “Хүүхдийн баярт зориулсан эрүүл мэндийн өдөрлөгт хүүхдүүдээ хамрууллаа. Чимэгээ эмч болон ажлын хамт олонд нь өндөр амжилт хүсье .Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсний дараа эмчээсээ бэлэг🎁 аваад хүүхдүүд маань бөөн баяр гарсан шүү.💝

Та бүхний цаашдын энэ ажилд улам их амжилт хүсье. Баярлалаа”

Бидэнд үргэлж сайхан талархал илэрхийлж байдаг хүндэт үйлчлүүлэгч нартаа баярлалаа💜

01/06/2026

💜Хүүхдийн баярын мэнд🩷

28/05/2026

ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүндэт үйлчлүүлэгч та бүхэн Маргааш буюу 05 сарын 29-ны өдөр ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ -т хүрэлцэн ирээд
• Хүүхдийн эмчийн үзлэг
• ЭХО оношилгоог үнэгүй хийлгээрэй.
Мөн хүүхдийн ул тавхайн оношилгоо эхний ирсэн 15 хүүхэд үнэ төлбөргүй хамруулна.
Үндсэн үнэ: 35.000 төгрөг (Дараагийн хүүхдүүд үндсэн үнээр хамрагдана)

Мөн эрт илрүүлгийн иж бүрэн шинжилгээ "ИРЭЭДҮЙ БАГЦ"-ыг сонговол Эх хүүхдийн төвөөр үйлчлүүлэх 50,000 төгрөгийн бэлгийн карт дагалдана.

Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 09.00 цагт эхэлнэ.

📍 Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Чинмэнд нэгдсэн эмнэлэг

📞 Утас: 7755-7878
🌐 Вэбсайт: www.chinmend.mn

27/05/2026

💜ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх хүүхдэд дараах үзлэгүүд үнэ төлбөргүй хийгдэнэ.
🟣Хүүхдийн эмчийн үзлэг
🟣ЭХО оношилгоо
🟣Хүүхдийн ул тавхайн оношилгоо хийгдэнэ. (Эхний ирсэн 15 хүүхэд үнэ төлбөргүй хамрагдана)
Үндсэн үнэ: 35.000 төгрөг (Дараагийн хүүхдүүд үндсэн үнээр хамрагдана)

Мөн эрт илрүүлгийн иж бүрэн шинжилгээ "ИРЭЭДҮЙ БАГЦ"-ыг сонговол Эх хүүхдийн төвөөр үйлчлүүлэх 50,000 төгрөгийн бэлгийн карт дагалдана.

Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
📍 Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Чинмэнд нэгдсэн эмнэлэг
📞 Утас: 7755-7878
🌐 Вэбсайт: www.chinmend.mn

#эххүүхдийнтөв #чинмэндэмнэлэг #ЭхХүүхдийнЭрүүлМэнд #Оношилгоо

Photos from Чинмэнд Эмнэлэг  Chinmend Hospital's post 26/05/2026

"Эрүүл Монгол иргэн" гар зураг, эссе бичлэгийн уралдаанд оролцож, эрүүл мэндийн үнэ цэнийг бүтээлээрээ харуулсан нийт хүүхэд багачууддаа дахин талархал илэрхийлье.
Уралдааны маань шилдэг оролцогчдын нэг ирж шагналаа гардан авлаа. Авьяас чадвар, чин сэтгэлээ зориулан амжилттай оролцсон ухаалаг сурагчдадаа халуун баяр хүргэе.
Эрүүл биед саруул ухаан оршино. Ирээдүйн эзэд болсон хүүхэд бүр эрүүл энх, эрдэм номтой байх болтугай.

#ЧинмэндЭмнэлэг #ХүүхдийнДархлаа #ЭхХүүхдийнТөв #гэрбүлийнтөлөө #ЭхХүүхдийнЭрүүлМэнд #ДархлааДэмжих #ХүүхдийнЭрүүлМэнд #Өвөрхангай

26/05/2026

"ЧИНМЭНД" ХҮҮХДИЙН БОРОГШУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

"Чинмэнд" эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал, Клиникийн профессор, Хүүхдийн зүрх судасны эмч П.Чимэг:
Чинмэнд эмнэлэг 2000 оноос хойш тасралтгүй 26 жилийн турш Монголчуудын уламжлалт дархлаа дэмжих "Борогшуулах" эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хэрэгжүүлж байна. Бид өнөөдрийг хүртэл 12,000 гаруй бяцхан үрсийг эмийн бус аргаар эрүүлжүүлж, чийрэгжүүлсээр ирлээ.

Манай хөтөлбөр нь хүүхдийг зөвхөн эмчлээд зогсохгүй цэвэр агаар, нарны гэрэл, элс, шороо зэрэг байгалийн энгийн хүчин зүйлээр дархлааг нь ган бат болгож, эцэг эхчүүдэд зөв асаргааны боловсролыг олгодог цогц соёл юм.

Тун удахгүй бид 2026 оны зуны борогшуулалтын эмчилгээ сувилгаагаа эхлүүлэх гэж байна.

📍 Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Чинмэнд нэгдсэн эмнэлэг
📞 Утас: 7755-7878
🌐 Вэбсайт: www.chinmend.mn

#гэрбүлийнтөлөө #Зөвлөгөө #ЭхХүүхдийнЭрүүлМэнд #БариаЗасал #ДархлааДэмжих #Өвөрхангай #ЧинмэндЭмнэлэг #Борогшуулалт #ХүүхдийнЭрүүлМэнд #ЭхХүүхдийнТөв #ХүүхдийнДархлаа

22/05/2026

ЧИНМЭНД ЭМНЭЛЭГ "ЭХ ХҮҮХДИЙН ТӨВ"-ИЙН БЭЛГИЙН КАРТ ХУДАЛДААНД ГАРЛАА.

Хүүхдийн баяраар үрсийнхээ эрүүл мэнд, дархлаа, бие махбодын зөв хөгжилд нь хамгийн хэрэгцээтэй ЭХ ХҮҮХДИЙН ТӨВИЙН бэлгийн картыг сонгоорой.
Манай Бэлгийн картаар "Чинмэнд" эмнэлгийн Эх хүүхдийн төвийн дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой:

🌊 Бяцхан үрсийн алжаал тайлах, булчин суллах Усан эмчилгээ
💆‍♂️ Биеийн зөв хөгжил, өсөлтийг дэмжих Мэргэжлийн бариа засал
🩺 Бор цайнд оруулж, дархлаажуулах эмчилгээ
💆‍♂️ Давсан өрөө зэрэг эмчилгээ, сувилгаа та бүхнийг хүлээж байна.

💳 Картын сонголт: 60,000₮ - 500,000₮ хүртэл

🎁 Хайртай дүү, ач, зээ болон бяцхан үрсдээ эрүүл мэнд, баяр баяслыг бэлэглээрэй.

🌐 Вебсайт: www.chinmend.mn
📞 Утас: 7755-7878

#Өвөрхангай #Зөвлөгөө #оношилгоошинжилгээ #ЭхХүүхдийнЭрүүлМэнд #ДархлааДэмжих #БариаЗасал #ДавсныӨрөө #гэрбүлийнтөлөө #УсанЭмчилгээ #Арвайхээр

Want your business to be the top-listed Government Service in Arvayheer?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Арвайxээр Хот, Ренчинпэлжээ гудамж
Arvayheer
62177

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00