09/01/2022
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар
Таны эрүүл мэндийн төлөө
09/01/2022
28/12/2021
Эрүүл мэндийн салбарын үе үеийн түүчээ эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд та нартаа Эрүүл Мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе
Бүтэн 100 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олсон ололт амжилт бүр өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд та бүхний хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн юм.
Сүхбаатар аймаг эрүүл мэндийн 55 байгууллага 749 эмч эмнэлгийн ажилтантайгаар эрүүл мэндийн салбар өргөжиж аймаг орны хөгжлийн "үндсэн тулгуур" салбар болтлоо хөгжиж хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалан ажиллаж байна.
Цагаан нөмрөгт баатруудын төлөөлөл, эрхэм танд болон танай гэр бүлд эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар
24/12/2021
Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт дахин нэг гавъяат төрлөө. Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.ЭНХТУЯА таньд халуун баяр хүргэе
26/08/2021
"Вируст гепатит, элэгний хавдрыг эрт илрүүлэх" төслийн 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж сайн дурын гишүүд болон эмч, эмнэлгийн ажилчдыг хамрууллаа. Тус сургалтыг удирдан зохион байгуулсан Монгол улсын төрийн соёрхолт, зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гастроэнтерологийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Д.Даваадорж,
Төслийг санаачлан хэрэгжүүлж буй Улаанбаатар Ротари клуб, Флагстафф Ротар клуб болон хэрэгжүүлэгч ФАИР төрийн бус байгууллагын төслийн багийн хамт олонд маш их баярлалаа.
23/08/2021
Сүхбаатар аймагт "Вируст гепатит, элэгний хавдрыг эрт илрүүлэх" төслийн сургалт эхэллээ.
Орон нутгийн хүн амын дундах вируст гепатитын халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хамрагдалтыг сайжруулах зорилгоор вирусийн эсрэг эмийн жор бичих эрх бүхий эмч нарыг чадавхижуулах сургалтыг Монгол улсын төрийн соёрхолт, зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гастроэнтерологийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Д.Даваадорж удирдан явуулж байна.
Төслийг санаачлан хэрэгжүүлж буй Улаанбаатар Ротари клуб, Флагстафф Ротар клуб болон хэрэгжүүлэгч ФАИР төрийн бус байгууллагын төслийн багийн хамт олонд баярласнаа илэрхийлж ажлын амжилтыг хүсэн ерөөе
07/08/2021
💡 Хүүхдэд 👶🏻 хөхөө зөв үмхэснийг илтгэх гол шинжүүд 🤱🏻
#эхийнсүү #эхийнсүүгээрхооллолтыгдэмжих7хоног #эхийнсүүгээрхооллолтыгхамгаалъя #НЭМҮТ #ЭМЯ #НҮБХүүхдийнсан #НЭМГ
07/08/2021
🤱🏻 Хөх ТОМ эсвэл ЖИЖИГ хэмжээтэй харагддаг ч сүү ялгаруулах булчирхайлаг эсийн тоо нь ижил байдаг тул ямар ч хөх хангалттай хэмжээний сүүтэй 🍼байх боломжтой юм. 💡
#эхийнсүү #эхийнсүүгээрхооллолтыгдэмжих7хоног #эхийнсүүгээрхооллолтыгхамгаалъя #НЭМҮТ #ЭМЯ #НҮБХүүхдийнсан #НЭМГ
06/08/2021
🤱🏻 Эхийн сүү нь хүүхдэд 👶🏻шаардлагатай бүх төрлийн бодисыг тэдэнд шаардлагатай хэмжээгээр агуулдаг 💡
#эхийнсүү #эхийнсүүгээрхооллолтыгдэмжих7хоног #эхийнсүүгээрхооллолтыгхамгаалъя #НЭМҮТ #ЭМЯ #НҮБХүүхдийнсан #НЭМГ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Baruun-Urt
