02/06/2026
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиас….
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар аймгийн Соёл, Урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар, Government Organization, DG TOWER 8 давхар, Baruun-Urt.
Соёл, урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, соёлын өвийн уламжлалыг өвлүүлэн дэлгэрүүлэн, хэрэглээнд нэвтрүүлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар өрсөлдөх чадвартай бүтээлч байгууллага, уран бүтээлч, иргэдийг хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд соёл, урлагийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Соёл, урл
02/06/2026
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиас….
02/06/2026
“НАЙРСАГ БАРУУН-УРТ СУРАЛЦАГЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ” сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, автобустай "ЭКО АЯЛАЛ"-ыг Баруун-Урт сумын 2, 4, 5, 6, 8-р багийн ажлын албатай хамтран зохион байгууллаа. Тус аялалд тус багийн 7-12-р ангийн 50 сурагч хамрагдаж Соёлын өвийн тухай ойлголт, хөшөө дурсгалын түүх, хадгалалт хамгаалалт, бидний оролцоо, Үе тэнгийн дээрэлхэлт, хөгжөөнт тэмцээн, тоглоом, хээрийн хоол зэрэг олон талт арга хэмжээг хамтран зохион байгууллаа.
02/06/2026
Монгол Улсын сүүлчийн хатан, Улсын эх дагина Дондогдулам хатны нэрэмжит "УРАН ҮЙЛЧИД"-ийн анхдугаар чуулган боллоо. Уг чуулганд Нийслэл болон Орон нутгаас нийт 1000 гаруй уран үйлчид оролцож Дарьганга сумын үйл урлаач, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Монхооройн САРАНТУЯА "Дарьганга дээл"-ээр ШИЛДЭГ БҮТЭЭЛ шагнал хүртлээ.
Чуулганы зорилго нь Дондогдулам хатны уран үйлийн нарийн технологийг баримтжуулах, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, өв тээгчдийг алдаршуулах, цаашлаад дотоод, гадаадын үзэсгэлэнд оролцуулахад зуучлахад чиглэх бөгөөд үндэсний өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулсан шилдэг уран үйлчдийг шалгаруулахаар зохиогддог юм.
31/05/2026
ДУУ, ШҮЛГИЙН "OPEN MIC" ЗОХИОГДОНО.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд зориулсан 9-12 ангийн сурагчдын дунд ДУУ, ШҮЛГИЙН "OPEN MIC" зохион байгуулагдана.
#Зохион байгуулагч:
Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Аймгийн Нийтийн номын сан
Аймгийн Угсаатны зүйн музей
#Хаана: Цагдаагийн газрын урд талын "Талын наран" цэцэрлэгт хүрээлэнд
#Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 01-ний 12:00-14:00 цагт болно.
#Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 01-ний 10:00-11:30 цагийн хооронд Талын наран цэцэрлэгт хүрээлэнд бүртгэнэ.
31/05/2026
5 ДУГААР САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД...
30/05/2026
Баруун Урт хотноо "Шарга кинотеатр" албан ёсоор нээлтээ хийлээ. Хүүхдийн тоглоомын төв, үйлчилгээ цэг бүхий энэхүү кино театрын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Кино урлагийн зөвлөлийн тэргүүлэгчид, кино жүжигчид, иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцон, саяхан нээлтээ хийсэн найруулагч Д.Галбаярын шинэхэн бүтээл "Өнчин" кино тайзнаа гарлаа. Та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт бүхнийг хүсье. 2026.05.30
28/05/2026
ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧИД НЭГДЛЭЭ
✅“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагааг тус бага хурлын бэлтгэл ажил, сурталчилгааны хүрээнд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын Ерөнхий боловсролын III сургуулийн сурагч Батбилэгийн Амина оролцож байна. Баяр хүргэж амжилт хүсье. 2026.05.27-28
28/05/2026
"ШАРГА" КИНОТЕАТРЫН НЭЭЛТ 05 САРЫН 30 -НД БОЛНО. ЭРХЭМ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.