Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг

Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг

Share

АЛСЫН ХАРАА: "ЭРҮҮЛ - УРТ НАСЛАЛТ"

01/06/2026

😍Эх үрсийн баярын мэнд хүргэе🥰

31/05/2026

🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв сонголтоос эхэлдэг.
Бидний сонгож буй хүнс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа болон эрүүл дадалд шууд
нөлөөлдөг.
Тиймээс хүнсний сонголтдоо дараах зүйлсийг анхаарцгаая👇
🔍 Тэжээллэг чанар, орц найрлагыг сайтар шалгах
🚫 Хэт их сахар, давс, өнгө оруулагчтай бүтээгдэхүүнээс татгалзах
🥛🍎 Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг шим тэжээлтэй хүнс сонгох
📅 Хадгалах хугацаа, сав баглаа боодлыг бүрэн бүтэн байдлыг нягтлах
💧 Ус уух зөв дадлыг хэвшүүлэх
Эрүүл сонголт эрүүл ирээдүй

31/05/2026

Хүүхдийн сахарын хэрэглээг бууруулцгаая!!
Бидний сонгож буй хүнс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа болон эрүүл дадалд шууд
нөлөөлдөг.
Тиймээс хүнсний сонголтдоо дараах зүйлсийг анхаарцгаая👇
🔍 Тэжээллэг чанар, орц найрлагыг сайтар шалгах
🚫 Хэт их сахар, давс, өнгө оруулагчтай бүтээгдэхүүнээс татгалзах
🥛🍎 Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг шим тэжээлтэй хүнс сонгох
📅 Хадгалах хугацаа, сав баглаа боодлыг бүрэн бүтэн байдлыг нягтлах
💧 Ус уух зөв дадлыг хэвшүүлэх
Эрүүл сонголт эрүүл ирээдүй

31/05/2026

Өнөөдөр #ДэлхийнТамхигүйӨдөр 🚭

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор тэмдэглэж байна.

Өнөөдөр та ч гэсэн тамхигүй ирээдүйн төлөө нэгдээрэй ✅

#ДэлхийнТамхигүйӨдөр #ТамхиныЭсрэгӨдөр #ТаныНэгдэхӨдөр #ТамхигүйИрээдүй 🚭

29/05/2026

Амт нь донтолтод оруулах урхи юм.

Тамхи нь 20 гаруй төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд хэрэглэгчдийнхээ талаас илүү хувийн амь насыг авч оддог.

Үйлдвэрлэгчдэд хууртах хэрэггүй!
🚭 Худалд бүү итгэ. Тамхинаас татгалз.

Дэлгэрэнгүй: https://www.who.int/campaigns/world-no-to***co-day/2026
***
Flavours are a bait into a cycle of addiction.

To***co causes over 20 types of cancer and kills half the users who don’t quit.

Don't let the industries fool you!
🚭 Say no to lies. Say no to to***co.

Learn more: https://www.who.int/campaigns/world-no-to***co-day/2026

***coExposed

Photos from Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг's post 29/05/2026

Гар, хөл, амны өвчин өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, гол төлөв бага насны хүүхдүүд өвчилж байна.

Тус халдварт өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд бохир гар, ахуй хавьтал болон агаар дуслын замаар халдварладаг.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн:
✔️ Хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиж,
✔️ Тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж,
✔️ Дархлаа дэмжих амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлээрэй.

29/05/2026

🌱 Хүүхдийн ирээдүй өнөөдрийн зөв дадлаас эхэлдэг.

🍎 Эрүүл хооллолт
💧 Ус уух зөв дадал
🏃 Идэвхтэй хөдөлгөөн
😴 Чанартай амралт
💙 Эрүүл зөв зуршил

Эдгээр энгийн мэт боловч чухал дадлууд нь хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа болон сэтгэн бодох чадварт хамгийн том хөрөнгө оруулалт болдог.🍎🧼🏃‍♀️☀️

✨ Эрүүл сонголт =Эрүүл ирээдүй ✨
#ЭрүүлДадал #ЭрүүлИрээдүй
#ГэрБүл #ХүүхдийнЭрүүлМэнд

28/05/2026

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
• Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
• Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.
• Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сумын эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.
• Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай
Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт
Хүүхэд бүрийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулцгаая.

Want your business to be the top-listed Government Service in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Sukhbaatar
Baruun-Urt
22081