Tsairt Mineral LLC

Tsairt Mineral LLC

Share

Уул уурхай

Photos from Tsairt Mineral LLC's post 29/05/2026

🎈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр ажилчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулж, бэлэг гардуулан өгдөг сайхан уламжлалтай билээ.👶🌈

Энэ жилийн хувьд нийт 590 гаруй хүүхдэд баярын бэлгийг нь эцэг эхчүүдээр нь дамжуулан гардуулж, хүүхэд багачуудынхаа инээмсэглэл, баяр хөөрийг хуваалцлаа. 🎁✨

Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсдээ эрүүл энх, аз жаргал, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэрэлтэй байг 🌈💖

#ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#ХүүхэдБүрИнээмсэглэг

Photos from Sukhbaatarinfo.mn's post 28/05/2026
28/05/2026
Photos from Sion entertainment / Sukhbaatar aimag's post 18/05/2026
Photos from Sion entertainment / Sukhbaatar aimag's post 18/05/2026

“Цайрт минерал” ХХК-ийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн волейболын тэмцээн 2 өдрийн турш амжилттай явагдаж өндрөллөө.
ЭРЭГТЭЙ: 🥇🥈🥉🏆
🥇 Алтан медаль: Аймгийн ЗДТГ
🥈 Мөнгө медаль: Эрдэнэцагаан сум
🥉 Хүрэл медаль: “Гал бадрах өөдөө” ХХК
ЭМЭГТЭЙ: 🥇🥈🥉🏆
🥇 Алтан медаль: “Golden BTS” констракшин
🥈 Мөнгө медаль: “Сүхбаатар Дөл” ХХК
🥉 Хүрэл медаль: Аймгийн ЗДТГ
🏆 Шилжин явах цомын эзэн: Аймгийн ЗДТГ

14/05/2026

“Цайрт минерал” ХХК-ны нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн 2026 оны Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэх легонер тамирчид 😱

Photos from Tsairt Mineral LLC's post 14/05/2026

🌳 Сонирхолтой баримт:
Нэг том мод өдөрт дунджаар 400 литр хүртэл ус ууршуулж, орчны температурыг байгалийн аргаар бууруулдаг байна. Тиймээс мод ихтэй газар илүү сэрүүн, таатай уур амьсгалтай байдаг. Мөн мод ихтэй орчинд хүмүүсийн стрессийн түвшин буурч, сэтгэл санаа илүү тайван болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг. 🌿🌱

🌿 Ногоон ирээдүйн төлөө хамтдаа 🌿
"Цайртминерал" ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мөн тогтвортой хөгжлийн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нийт ажилтнуудаа хамруулсан мод тарих өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгөөр хамт олон маань нэгдэн
🌱 400 гаруй мод суулгаж, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа. 2026 оны хаврын мод тарилтаар манай компани уурхайн бүсэд нийт 4000 ш (2000 хайлаас, 450 улиас, 250 агч, 150 монос, 150 голт бор) мод тарьж суулгаж байна. Мөн асгат суманд нийт 1000 ширхэг улиас модыг хүлээлгэн өглөө.
Мод бүхэн ирээдүйд үлдэх амьд хөрөнгө, өнөөдөр тарьсан суулгац бүхэн маргаашийн цэвэр агаар, эрүүл орчин, ногоон ирээдүйн эхлэл билээ.
👏 Мод тарих өдөрлөгт идэвх санаачилгатай оролцсон нийт ажилтан, алба хэлтэс, цех нэгжүүддээ талархал илэрхийлье.

🌳 “Өнөөдөр тарьсан мод — Ирээдүйдээ үлдээж буй хамгийн үнэт өв.”

Tsairt Mineral LLC
#ТэрбумМод

05/05/2026

🏐 СҮХБААТАР АЙМГИЙН ВОЛЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2026 🏐
“Цайрт минерал” ХХК-ны нэрэмжит Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн воллейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5-р сарын 16, 17-ны өдрүүдэд Спорт цогцолборт зохион байгуулагдана.

Want your business to be the top-listed Government Service in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Tsairt Mineral LLC
Baruun-Urt
22070

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00