Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

Share

Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээлэл

31/05/2026

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАЛТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн газрын хойд талын уулзвараас хойш чиглэсэн эхний уулзвар хүртэлх авто замыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүтэн хугацаанд түр хаана.

Иргэд та бүхэн автомашинаа ойролцоох зогсоолуудад байршуулж, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана уу.

ХҮҮХЭД БҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

31/05/2026

СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ, ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР...

Photos from Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/05/2026

“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” ХҮҮХДИЙН МАРАФОН-2026

Photos from Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/05/2026

🏃‍♀️🏃‍♂️ “ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” ХҮҮХДИЙН МАРАФОН-2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд хүүхэд багачууд идэвхтэй оролцож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг мэдээллээ өргөжүүлсэн үр өгөөжтэй өдөр боллоо.

Марафонд оролцсон хүүхэд бүр бариандаа амжилттай орж, “Хүүхэд бүр ялагч” уриаг бодитоор хэрэгжүүлэн баяр хөөр, инээд дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласан Залуучуудын холбоо, МСҮТ-ийн сайн дурын оролцогчид, хүүхэд хамгаалагч Э.Энхтуяа, Хүүхдийн элч Ган-Оюу нартаа талархал илэрхийлье.

Мөн хүүхэд багачуудаа дэмжин хамтран ажилласан аймаг дахь банк, банк бус санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

✨ Хүүхэд бүрийн инээмсэглэл, аз жаргал бидний хамгийн том амжилт байлаа.

#ХүүхэдБүрЯлагч
#ХүүхэдБүрХамгаалагч
#ХүүхдийнМарафон2026
#ХүүхдийнЭрхийнӨдөр
#СүхбаатарАймаг

30/05/2026
Want your business to be the top-listed Government Service in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Baruun-Urt

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00