Баруун-Урт сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй Зөв хэвшил-Зөв амьдрал хөтөлбөрийн хүрээнд Баруун-урт сумын 4,9-р баг, манлайлал клубийн хүүхдүүдтэй хамтран хийсэн Зөв хандлага- Зөв ирээдүй контентыг хүргэж байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГазар
05/06/2026
🌤️Өглөөний мэнд
Амарын шонхор - Falco amurensis
Дэлхийн хамгийн урт замыг туулдаг аялагч.Амарын шонхор бол махчин шувууд дундаа хамгийн хол зайд нүүдэллэдэгээрээ алдартай.
Нүүдлийн замнал: Тэд зусдаг бүс нутаг болох Зүүн Өмнөд Сибирь, Амарын сав газар, Монголоос хөдөлж, өвөлждөг газар болох Өмнөд Африк руу нисдэг.
Нийт зай: Тэд жил бүр ирж, очихдоо нийт 22,000 гаруй километр замыг туулдаг.
04/06/2026
✅Эх үүсвэр: Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар
✅ТАХ нэр: Цас түрэгч, давс цацагч унивeрсал авто машин
✅Хүчин чадал :15 тн, цилиндрийн багтаамж 11000сс
✅ Гүйцэтгэгч: Буянтсуврага ХХК
✅Гэрээний дүн: 161,000,000 төгрөг
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ
Баруун-Урт сумын 1-р баг
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
Баруун-Урт сумын 7-р баг
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
“ОРЧНЫ ТОХИЖИЛТ-НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 3-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ “ХӨСӨГТӨН ТОЙРОГ”-ИЙГ ЗАСАЖ ЯНЗЛАН, ӨНГИЙН ЦЭЦЭГС ТАРИЛАА.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
04/06/2026
ЭМГЭНЭЛ
ЛОСОЛЫН ЦЭДЭНЖАВ
/1955-2026/
Бидний дотно нөхөр, ажлын хамтрагч Лосолын Цэдэнжав 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Цэдэнжав нь 1955 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Сөрт хэмээх газар Лосолын ОТГОН хүү болон мэндэлсэн. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан өсөж, бага болон дунд сургууль төгсөөд
1973-1977 онд Улаанбаатар хотын Улиастайн цэргийн ангид 3 жил алба хааж, Архустын жолооны курст мэргэжил эзэмшин Нэгдэл дундын үйлдвэрт богино тээврийн жолоочоор ажлын гараагаа эхэлсэн.
1971-1995 он хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт үр бүтээлтэй ажилласан. Ажиллах хугацаандаа норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 1983,1988 онд байгууллагын аварга жолоочоор шалгарч байв.
1995-1998 онд Зэвсэгт хүчний 168 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтан, 2000-2008 он хүртэл Баруун Урт сумын Засаг даргын тамгын газарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан билээ.
Л.Цэдэнжав нь улсад 38 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан, “Осолгүй манлай”, “Онц тээвэрчин” жолооч байлаа.
Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Байгууллагын “Тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух”, “Үйлдвэрийн шагнал”, АХ-ын 80, 90 жилийн ойн медаль, “Онц тээвэрчин” Осолгүй манлай жолооч, Авто тээврийн байгууллагын 90,100 жилийн ойн медаль, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Алтан гадас одонгоор тус тус шагнасан.
Талийгаачийн төлөв түвшин, хүнлэг энэрэнгүй, жудагтай, ноён нуруутай, хөдөлмөрч, нийтэч, нөхөрсөг, шударга дайчин зан, амгалан төрх, зөөлөн дулаан, эв эеийг дээдэлсэн хүнлэг нөхөрсөг зан олон түмэндээ хүндлэгдсэн эрхэм чанарууд үеийн үед үүрд хадгалагдан үлдэх болно.
Гэр бүл, үр, хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай 🙏
04/06/2026
2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МАЛ ТООЛЛОГЫН ТҮҮВЭР ТООЛЛОГО УЛС ОРОН ДАЯАР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Баруун-Урт сумын хагас жилийн мал тооллогын ажлыг зохион байгуулахаар нийт 4 чиглэлд 12 албан хаагч өнөө өглөө 08:00 цагт хөдөллөө.
Энэ удаагийн түүвэр тооллогод 346 өрх сонгогдсон. Сонгогдсон өрхийн мал сүргийн тоо толгой болон мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг шинэчлэн бүртгэх юм.
Тооллого энэ сарын 04-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мал тооллого нь мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, судалгаа шинжилгээний үндсэн мэдээллийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд сонгогдсон өрхүүд тооллогод идэвхтэй хамрагдаж, үнэн зөв мэдээллээр ханган хамтран ажиллана уу.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баруун-Урт сумын 1-р баг
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
Баруун-Урт сумын 7-р баг
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
03/06/2026
СУРАГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
“ЗӨВ ХЭВШИЛ-ЗӨВ АМЬДРАЛ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “ЭРХЭМ” сэтгэл зүйн дугуйлангийн сурагчид шалгуур үзүүлэлтээ амжилттай хамгаалан батламжаа гардан авлаа.
Сурагчдийн цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баруун-Урт сумын 1-р баг
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
Баруун-Урт сумын 7-р баг
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
“ЗӨВ ХЭВШИЛ-ЗӨВ АМЬДРАЛ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Эрхэм” сэтгэл зүйн дугуйлангийн сурагчид нийгмийн салбарын судалгаа шинжилгээ хийх, үр дүнгээ боловсруулан танилцуулах, илтгэл хэлэлцүүлэх бүлгийн ажлыг зохион байгуулах ур чадварыг эзэмшжээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баруун-Урт сумын 1-р баг
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
Баруун-Урт сумын 7-р баг
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
03/06/2026
Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаа 2026.06.04-06.10 өдрүүдэд үргэлжлэх тул малчид та бүхэн малыг хариулагтай байлгаж тооллогтоо идэвхтэй хамрагдана уу!
Баруун-Урт сумын 1-р баг
БАРУУН-УРТ СУМ 4-Р БАГ
Баруун-Урт сумын 7-р баг
БАРУУН-УРТ ХОТ 9-Р БАГ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Баруун-Урт ЗДТГ
Baruun-Urt
22000
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
