11/07/2021
🌍🌈☀️ Хэрвээ та яг одоо 🚗✈️ аялалд гарах гэж байгаа бол ... манайд аялалын хэрэгсэл ☔️⛱🛒 өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна...
Жавхлант худалдааны төвийн зүүн хаалга болон Одкон салбар Холбоо барих утас 96752016,99877144
06/03/2018
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”- гоо эрхэмлэн дээдлэе. Уран үгийг холбож учирсан үйлийг найруулан туурвисан уран зохиолын гайхамшигт дурсгал бичгийн нэгэн "Монголын нууц товчоо" нь монгол үндэстний үүсэл гарлаас эхлээд Их монгол улс мандах үе хүртэлх түүхийн ул мөрийг тэмдэглэсэн хосгүй үнэт судар юм. "Монголын Нууц товчоо" номыг судлах, цуглуулах ажил дэлхийн хэмжээнд эрчтэй өрнөж буйг та бүгд мэднэ. Өдгөө Монгол, Япон, Америк, Герман, Хятад зэрэг 60 гаруй улс орон "Монголын нууц товчоо" судрын олон бар хэвлэлийг цуглуулан хадгалж буй. Нууц товчоог олон даяараа эрхэмлэн, түүний эрчмийг түгээн дэлгэрүүлэх үүднээс "Монголын нууц товчоо"- номоо арвижуулах, номоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах уриалга зохион байгуулж, оюунлаг иргэд та бүхнийг энэхүү аянд идэвхтэй оролцохыг урьж байна. Үндэстнийхээ ном судрыг эрхэмлэн дээдэлж, Монголын нууц товчоог олон түмэндээ түгээн сурталчлах, залуу үеийнхэндээ номын цагаан буянг буухиалан хүргэх аянд номын хишгээ нэмэрлэн оролцож буй та бүхний минь үйлсийн зам гэрэл гэгээтэй үргэлж саруул байхыг ерөөе.
02/03/2018
"ЭЭЖЭЭ БИ ТАНД ХАЙРТАЙ ” шилдэг захидал шалгаруулах уралдааныг ийнхүү 3 дахь удаагаа зарлаж байна. Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургаал мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй. Та бүхэн шилдэг захидлын эзэн болж ХАЙРТ ЭЭЖ-ийгээ Улаан-Үүд Итгэлт хамбад мөргүүлэх эрхийн бичгийн ШАГНАЛ-ын эзэн болоорой. АМЖИЛТ ХҮСЬЕ.
02/03/2018
МХҮХСАДСЗ-тэй хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн дунд “Брайль-номын уншлага" -ыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр зохион байгуулж хэвшлээ. Та нартаа эрүүл энхийг хүсье.
02/03/2018
Аймгийн Нийтийн Номын сан, БСУГ, Z Films студи нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг зохион байгуулсаар 3 дахь жилтэй золгож байна.
Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү захидал уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 5000 мянга орчим оролцогч захидлаа ирүүлсэн байдаг.
Энэ жилийн хувьд “ЭЭЖЭЭ БИ ТАНД ХАЙРТАЙ ” шилдэг захидал шалгаруулах уралдааныг ийнхүү 3 дахь удаагаа зарлаж байна. Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургаал мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй. Та бүхэн шилдэг захидлын эзэн болж ХАЙРТ ЭЭЖ-ийгээ Улаан-Үүд Итгэлт хамбад мөргүүлэх эрхийн бичгийн ШАГНАЛ-ын эзэн болоорой. АМЖИЛТ ХҮСЬЕ.
25/02/2018
Төрийн соёрхолт , цогт эх оронч, яруу найрагч О. Дашбалбар агсны мэндэлсний 61 насны ойд зориулсан "ҮЛЭМЖИЙН ОРЧЛОНД ТЭНГЭР ШИГ БАЙ " дурсамж уулзалтанд эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
25/02/2018
Төрийн соёрхолт , цогт эх оронч, яруу найрагч О. Дашбалбар агсны мэндэлсний 61 насны ойд зориулсан "ҮЛЭМЖИЙН ОРЧЛОНД ТЭНГЭР ШИГ БАЙ " яруу найргийн наадамд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.