03/06/2026
📢 Адууны эзэнтэй холбогдоно уу!
Баянхонгор сумын төвийн ногоон байгууламжид адуу оруулж, нийтийн эзэмшлийн талбайд хохирол учруулсан тул доорх адуунуудыг түр хашаалсан болно.
🐎 Адууны эзэн яаралтай ирж холбогдон, малаа хүлээн авна уу.
📞 Холбоо барих утас: 9997-2363
⚠️ Иргэд, малчид та бүхэн сумын төвийн ногоон байгууламж, тохижилтын бүсэд малаа оруулахгүй байж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалахад хамтран ажиллана уу
01/06/2026
Эх үрсийн баяр мэнд хүргэе
Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч М.Насанбат
31/05/2026
АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОНГ ГАРДУУЛЛАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд төрийн дээд шагнал болох “Алдарт эх” I, II одон гардуулах ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдлаа.
Энэ жил аймгийн хэмжээнд нийт 246 ээж “Алдарт эх” I, II одонгоор шагнагдан, төр засаг, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн эрхэм гавъяагаа үнэлүүллээ.
Шагнал хүртсэн ээжүүдийн дундаас хамгийн залуу нь 26 настай байсан нь залуу гэр бүлүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйлсэд манлайлан оролцож буйг харуулж байна.
Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүдээ энэрэл хайр, зөв хүмүүжилтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🌷 Эх хүний хайр энэрэл, ач гавъяаг эрхэмлэн дээдэлье.
31/05/2026
2026.05.31
НОМГОН ХАЙРХНЫГ ТАХИВ
Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт Гон Гандан Дэдлин хийдийн лам хуваргуудын хамт нутгийн шүтээн Номгон хайрхан уулаа тахих ёслолыг өнөөдөр буюу зуны эхэн сарын шинийн 15 билэгтэй, Бурхан багшийн их дүйчэн өдөр үйлдэж, газар лусаа аргадан цэнгүүллээ.
Тахилгын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Баянхонгор сумын удирдлагууд оролцон аймаг орон, ард олноо даатгаж оролцов.
Баянхонгор хотын зүүн зүгт орших Номгон хайрхан уул нь далайн түвшнээс дээш 2044 метр өндөрт өргөгдсөн “Хэвтэж буй охин барын дүртэй” догшин хайрхан юм. Монголчууд эрт дээр үеэс догшин сүрлэг хайрханаа “НОМХОН” хэмээн аргадан хүндэлж ирсэн нь хожмоо авиа зүйн өөрчлөлтөд орж, Номгон гэгдэх болжээ.
Сүлдэн тэнгэрийн тахилгат Номгон хайрханыг аймгийн ИТХ-ын хурлын тогтоолоор аймгийн тахилгат уул болгосон билээ.
Номгон хайрхан уулыг тахих ёслолын бэлтгэл ажлыг Баянхонгор сумын ЗДТГ-ын хамт олон хариуцлаа.
САЙН ҮЙЛСИЙН ҮР ШИМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ