Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Share

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ГАЗАР

Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудад ээлтэй бодлого хэрэгжүүлж тэднийг хөгжих таатай орчин бий болгоход оршино.

Photos from Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 04/06/2026

“ЯРЬДАГ ФУТБОЛК-2026” НӨЛӨӨЛЛИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хүн бүр өөрийн эрх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, уур амьсгалын өөрчлөлт болон үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дуу хоолойгоо олон нийтэд бүтээлчээр хүргэх, хүүхдүүдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ярьдаг футболк” өдөрлөг арга хэмжээг Монголын эмнести интернэшнл, аймгийн Хүүхдийн зөвлөлтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болон ерөнхий боловсролын 6 сургуулийн 90 гаруй хүүхэд оролцож өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, нийгэмд хандах уриалга, хүүхдийн эрхийн талаарх санаа бодлоо футболкон дээрээ бүтээлчээр илэрхийлэн олон нийтэд хүргэв.
Оролцогч хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн оролцоо, эрх тэгш байдал зэрэг тулгамдсан асуудлаар өөрсдийн дуу хоолойг нэгтгэн илэрхийлж, харилцан суралцах, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах боломжийг бүрдүүллээ.
Энэхүү өдөрлөг нь хүүхдүүдийн оролцоог дэмжих, эрхээ мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй бөгөөд хариуцлагатай илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
Хамтран ажилласан @Монголын Эмнести интернэшнл байгууллагын хамт олон талархал илэрхийлье.
.



Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын хэрэглэгчийн үнэлгээ. 03/06/2026

Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд идэвхтэй хамрагдана уу
баярлалаа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын хэрэглэгчийн үнэлгээ. Доорх асуумжийг үнэн зөв бөглөж бидний ажлыг үнэлнэ үү. Баярлалаа

Photos from Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 02/06/2026

🙋🙋‍♂️🌟🌈“ӨДӨР БҮР ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД АНХААРЪЯ" УРИАН ДОР ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
♻️Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор зохион байгуулж, хүүхэд бүрийн оролцоо, хөгжил, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.
🔰Арга хэмжээний хүрээнд 15 цэцэрлэг хамтран шимт хөтөлбөрийн танилцуулга, рубик шоо, шагайн наадгай зэрэг оюуны хөгжлийг дэмжих 8 өртөөг ажиллуулж давхардсан тоогоор 1112 хүүхэд, 186 насанд хүрэгч оролцсон байна.
✨Ерөнхий боловсролын 8 сургууль хамтран Оготнотой булаг, Динозавртай паркт 3 насны ангиллаар волейболын тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Хөнгөн атлетик, Дугуйн уралдаан, Гэр бүлийн хөгжөөнт буухиа, Гар барилдаан зэрэг олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулж 310 хүүхэд, 12 гэр бүл, Политехник коллежоос зохион байгуулсан "Бяцхан мисс, ханхүү" тэмцээнд 83 хүүхэд тус тус оролцжээ.
Хүүхэд,гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, спортоор дамжуулан нөхөрлөл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрүүл амьдралын дадлыг түгээн дэлгэрүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ боллоо.
⚜️Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас кохион байгуулсан "Open mic"-д 63 хүүхэд, Дүдү машины уралдаанд 25 хүүхэд оролцов. Мөн STEAM Hub-ийн танилцуулгын өртөөгөөр 82 хүүхэд үйлчлүүлж шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн чиглэлийн сонирхолтой туршилт хийж мэдээлэл авсан бол аймгийн Хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагуудаас “Шидэт бугуйвч” өртөөгөөр дамжуулан бага насны 106 хүүхдэд ээж, аавынх утасны дугаарыг бичсэн шидэт бугуйвчыг зүүж өгч гэр бүлээсээ төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн эрхийг таниулахын зэрэгцээ тэдний оролцоо, бүтээлч байдал, хөгжлийг дэмжсэн төдийгүй гэр бүлдээ чанартай цаг гаргах боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж өндөрлөв.
✴️🤝✅Хамтран ажилласан бүх байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
.



Photos from Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 01/06/2026

"ГЭР БҮЛИЙН МАРАФОН" УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн марафон”-ыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Биеийн тамир, спортын газар, Баянхонгор аймгийн хөнгөн атлетикийн “Аварга Мазаалай” холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус марафонд 6–14 насны хүүхдүүдтэй нийт 56 гэр бүл оролцож, 80 гаруй хүүхэд багачууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөв.
Оролцогчдыг насны ангиллаар нь 6–7 нас, 8–11 нас, 12–14 насны ангилалд хуваан тохирох зайнд уралдууллаа. Уралдааны насны ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан оролцогчдод батламж, гарын бэлэг гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Photos from Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 31/05/2026

📌📌📌 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 09:30 цагаас
Баганат талбайд болох Хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээнд гэр бүл, хүүхэд багачууд та бүхнийг хүндэтгэлтэйгээр урьж байна.☺️🤗🤗
🎊

31/05/2026

Ярьдаг подволк
Зорилго.
Хүн бүр өөрийн эрх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дуу хоолойгоо олон нийтэд бүтээлчээр илэрхийлэх, эрхээ мэдэх, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээх бололцоог олгоход чиглэнэ.
Шагнал, урамшуулал:
- Шилдэг 3 байр шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйл хадгалуулна.
ярьдаг футболк уралдаанд хэрхэн оролцох вэ?
- Өөрийн нийгэмд илэрхийлэхийг хүсдэг санаа, үзэл бодлоо футболк дээрээ зураг болон уриа үгээр илэрхийлж футболк урлах болон дизайн гаргаж оролцоно.
- Бүртгэл: Уралдаанд оролцогчид төв талбайн 11-р өртөөн дээр ирж бүртгүүлнэ.
- Тавигдах шаардлага:
5. Хүний эрхий утга агуулга, уриалга оновчтой илэрхийлэл /30%/
6. Футболкны өнгө, дизайн /30%/
7. Шинэлэг байдал /20%/
8. Илэрхийлэмж /20%/
Холбоо барих: 86763247, 95004200

25/05/2026

🏃‍♂️🏃‍♀️👨‍👩‍👧‍👦 “ГЭР БҮЛИЙН МАРАФОН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
👨‍👩‍👧‍👦Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эрүүл зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлдээ чанартай цаг гаргах боломжийг олгох зорилготой “Гэр бүлийн марафон” зохион байгуулагдах гэж байна.
📅 Зохион байгуулах хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр
⏰ 12:00 –13:00 цагт
👧🧒 Гэр бүл дэх хүүхдийн насны ангилал:
✅ 6–7 нас
✅ 8–11 нас
✅ 12–14 нас
📝 Бүртгэл:
2026 оны 05 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд
Биеийн тамир, спортын газрын 102 тоотод явагдана.
📞 Холбоо барих утас:
86866877, 88825409
✨ Хамтдаа гүйцгээе,
Эрүүл гэр бүл – Хүчтэй ирээдүй! 💚

25/05/2026

🌲☀️ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ЭЭЛЖИЙН ХУВААРЬ ГАРЛАА
☀️🌲Хүүхэд багачуудын зуны амралтыг зөв боловсон, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх зорилготой зуслангийн ээлжийн хуваарь батлагдлаа.
🎒 Хүүхдүүд та бүхэн:
✨ Шинэ найз нөхөдтэй болох
✨ Байгальтай танилцах
✨ Спорт, урлаг, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох
✨ Бие даах чадвар, хамтын ажиллагаанд суралцах боломжтой.
🌈 “Хүүхэд бүрийн инээмсэглэл – аз жаргалтай зуны эхлэл”
Та бүхнийг хөгжил, дурсамж, нөхөрлөлөөр дүүрэн зусланд урьж байна. 🏕️💚
Холбоо барих: 88027697, 86763247, 99588582

Photos from Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар's post 21/05/2026

🚦 “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🚸
Сургуулийн өмнөх хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг тэмдэглэгээг танин мэдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, хууль дүрмийн мэдээллийг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүргэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” танин мэдэхүйн урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Зохион байгуулагч:
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
- Цагдаагийн газар
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
- Боловсролын газар
- Эрүүл мэндийн газар
- Улаан загалмайн дунд шатны хороо
Арга хэмжээний үеэр хүүхдүүд:
🔹 Замын хөдөлгөөний үндсэн дүрэмтэй танилцах
🔹 Замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохиог зөв таних
🔹 Гарцаар зөв гарах дадал эзэмших
🔹 Хамтдаа асуулт, хариултын тэмцээн
🔹Хөгжөөнт буухиа тэмцээн тоглоомд оролцох
🔹Гэрийн даалгавар, мэндчилгээг видео хэлбэрээр бэлтгэн олон нийтэд хүргэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд багаараа идэвхтэй оролцлоо.
Тус арга хэмжээ нь хүүхдүүдэд замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох анхан шатны мэдлэг олгож, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэхэд үр дүнтэй ажил боллоо.
Хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлын төлөө хамтдаа анхаарцгаая! 🚦✨

15/05/2026

Дэлхийн гэр бүлийн өдрөөр "Мазаалай" ресторан нь гэр бүлүүддээ зориулан урамшуулал зарлажээ.

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 👨‍👩‍👧‍👦
~ Өнөөдөр үйлчлүүлсэн ГЭР БҮЛ бүрт ПИЦЦА ҮНЭГҮЙ... 🍕🥰

☎️ 𝟖𝟎𝟕𝟓-𝟎𝟎𝟏𝟑
📍 Баянхонгор аймаг
𝐆𝐨𝐨𝐠𝐥𝐞 𝐦𝐚𝐩: https://maps.app.goo.gl/WXc8FHgSyjvqoqXz7

Want your business to be the top-listed Government Service in Bayanhongor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Bayanhongor