31/05/2026
📌"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" АЯНЫ ХҮРЭЭНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
Байгалиа хамгаалъя нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг бууруулах зорилгоор хүүхдийн оюун санааг соён гэгээрүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор 2 насны ангиллаар гар зургийн уралдаан зарлаж байгаа тул, хүүхэд багачууд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.
Утас:99683331
Бүтээлийг Байгаль орчны газар дээр эх хувиар хүлээн авна
Баянхонгор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Баянхонгор аймгийн Цагдаагийн газар
28/05/2026
Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал
28/05/2026
Их Богд хайрхан
Оюу, Номин нуур.
Төрийн тахилгат Их Богд уул — Оюу, Номин нуур
1957 оны 12 дугаар сарын 4-нд Говийн Алтайн нурууны Их Богд ууланд Монгол орны түүхэнд ховор тохиолддог хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлт нь 250–360 км орчим үргэлжилсэн өргөн цар хүрээтэй газрын хагарлыг үүсгэж, газрын гүнд 30 км орчимд байрласан голомтод 11–12 баллын хүчтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Газар хөдлөлтийн улмаас орчим нутаг 8.5 метрээр өргөгдсөн нь шинжлэх ухаанд бүртгэгдсэн хамгийн өндөр хэмжилт юм. Үүний нөлөөгөөр Торомхон хэмээх газарт 10 метр өндөр чулуун “давлагаа” мэт бүтэц үүсэж, харин Тэхийн бөндгөр, Халзан хустын шовх зэрэг уулсын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу (2287 м) болон Номин (2800 м) нуурууд бий болсон гэж үздэг.
Ikh Bogd Mountain — Oyu and Nomin Lakes
On December 4, 1957, a rare and powerful earthquake struck the Ikh Bogd section of the Gobi–Altai Mountains. The quake produced an extensive surface rupture stretching approximately 250–360 kilometers, with its focus located about 30 kilometers underground and reaching an intensity of 11–12 on the seismic scale. The surrounding terrain was uplifted by as much as 8.5 meters — the highest recorded displacement in Mongolia’s geological history. As a result, a wave-like rock formation up to 10 meters high appeared at a place called Toromkhon, while the collapse of mountain ridges such as Tekhiin Böndgör and Khalzan Khustyn Shovkh blocked two river valleys, forming the Oyu (2287 m) and Nomin (2800 m) lakes.
Үзэсгэлэнт Баянхонгор.
🌿 Beautiful Bayankhongor
27/05/2026
📌ТӨРИЙН ТАХИЛГАТ ИХ БОГД УУЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
Говь-Алтай нуруу нь баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил нь далайн түвшнээс дээш 3957 м өндөр Их Богд уул юм. Түүний салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай.
Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Оюу нуур”, “Номин нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь Их Богд уул юм.
27/05/2026
🌄УУЛ ОВОО ТАХИХ ЁС НЬ МОНГОЛЧУУДЫН ОЛОН ЗУУНЫ ТУРШ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ ЗАН ЗАНШЛЫН НЭГ ХЭЛБЭР ЮМ.
Эртнээс монголчууд уул ус, гол мөрөн, булаг шандыг “эзэн савдагтай” хэмээн дээдэлж, овоо тахидаг байсан нь тухайн газар нутгийг хайрлан хамгаалах, сүйтгэхгүй байх ёс суртахууны хэм хэмжээг бий болгосон юм.
Уул Овоо тахих үед:
✅мод бут хугалахгүй,
✅булаг шандыг бохирдуулахгүй,
✅ан амьтан үргээхгүй,
✅газар дэлхийг ухаж сүйтгэхгүй,
✅хог хаяхыг цээрлэдэг байв.
Ингэснээр хүмүүс байгальтайгаа зөв харьцаж, уул усныхаа ариун дагшин байдлыг хадгалан үлдээдэг байсан. Өөрөөр хэлбэл, овоо тахих ёс нь зөвхөн зан үйл биш, байгаль хамгаалах уламжлалт соёл, экологийн хүмүүжил байжээ.