03/06/2026
Номундалай цогцолбор сургууль
Баянхонгор аймгийн ХГУТО-т ерөнхий боловсролын "Номундалай сургууль” Сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой
03/06/2026
01/06/2026
📚📚📚Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид, асран хамгаалагчид, багш нар, ажилчид, ажилтнууд аа: Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 🌏🌏🌏
🖌️🖌️🖌️Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх өсөж бойжих, сурч боловсрох, мөрөөдлөө биелүүлэх эрхтэй. Та бүхэн бол гэр бүл, сургууль, эх орныхоо хамгийн үнэт баялаг бөгөөд ирээдүйн хөгжлийг бүтээх эзэд юм.
Өнөөдрийн баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорч, хүсэл мөрөөдөл нь улам бадран асаж байхыг хүсэн ерөөе. Сурагчид та бүхэн 📕📕📕эрдэм номдоо шамдан суралцаж, зөв хүмүүжилтэй, эх оронч иргэн болон төлөвшихийн төлөө хичээн зүтгээрэй.
✍️✍️✍️Хүүхэд багачуудынхаа төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, халамжлан хүмүүжүүлдэг эцэг эхчүүд, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.
Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн сайхан байхыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн:
ТӨРИЙН СОЁРХОЛТ ЭРДЭМТЭН Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НОМУНДАЛАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЦЭВЭЭНХҮҮГИЙН БУЯНТОГТОХ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хонгорын хүүхэд хөтөлбөр батлах тухай” 7/27 дугаар тогтоолоор батлагдсан “Салбар дундын үүрэг хүлээгчид, асран хамгаалагчдын хамтын ажиллагаагаар эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй цогц чадамжтай Хонгорын хүүхдийг хөгжүүлэх, дэмжих” зорилгоор хэрэгжиж хөтөлбөрийн шилдэг ангиуд тодорлоо. 💯
"Хонгорын хүүхэд" хөтөлбөрийн "Эрүүл Спортлог" ангиар Номундалай сургуулийн Э.Батцэцэг багштай 12д анги шалгарлаа. 👏👏👏 Халуун баяр хүргэе ээ.
✒️Үг: МУГБ Ж.Энхбаяр
🎼Ая: МУУГЗ Б.Батжаргал
🎤"Номундалай сургуулийн сүлд дуу" 💯👏❤
Төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ерөнхий боловсролын Номундалай сургуулийн эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хонгорын хүүхэд хөтөлбөр батлах тухай” 7/27 дугаар тогтоолоор батлагдсан “Салбар дундын үүрэг хүлээгчид, асран хамгаалагчдын хамтын ажиллагаагаар эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй цогц чадамжтай Хонгорын хүүхдийг хөгжүүлэх, дэмжих” зорилгоор хэрэгжиж хөтөлбөрийн шилдэг ангиуд тодорлоо.💯
Тус хөтөлбөрийн "Эрдэм боловсролтой" ангиар Номундалай сургуулийн С.Адьяа багштай 8з анги шалгарлаа. 👏👏👏
Багш болон 8з ангийн хамт олондоо халуун баяр хүргэе ээ.
29/05/2026
29/05/2026
Массын олимпиадад бид ТЭРГҮҮЛЛЭЭ.
Хамтын хүч амжилт
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Номундалай сургууль
Bayanhongor
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 13:00 |
