31/05/2026
🗓️2026.06.02- 2026.06.05-ны өдрийг хүртэлх шүүх хуралдааны тов📝
📍Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх
📍Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор аймгийн шүүх, Courthouse, Bayanhongor.
31/05/2026
🗓️2026.06.02- 2026.06.05-ны өдрийг хүртэлх шүүх хуралдааны тов📝
📍Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх
📍Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
29/05/2026
📌МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААН ХИЙЛЭЭ
📌Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргийн хор уршгийг таниулах, шүүхийн үйл ажиллагаа, бодлого зарчим, онцлогийг таниулах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд “Нээлттэй шүүх хурал” арга хэмжээг өнөөдөр (2026.05.29)-ны өдөр зохион байгууллаа.
📌Нээлттэй шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Б, Б.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу залилах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэлээ.
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
27/05/2026
📌НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Билгүүн, Б.Хулан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал болно.
📍Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 🗓️2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14:30 цагт нээлттэй болно.
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
🌐https://erp-web.e-court.mn/bayankhongorlocal/newsmore/2794
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэл, Н.Гантулга нарт холбогдох хэргийн шүүхийн шүүх хуралдаан
27/05/2026
27/05/2026
📍БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
📌ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
📍Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
🌐https://erp-web.e-court.mn/bayankhongorlocal/newsmore/2788
🗓️2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр
⚖️ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
/Иргэдийн эрх зүйн боловсролд зориулав/
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
22/05/2026
🗓️2026.05.25- 2026.05.29-ний өдрийг хүртэлх шүүх хуралдааны тов📝
📍Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
📍Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх
📍Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
21/05/2026
📌ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН
АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
📌Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн Тамгын газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагаа, хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр иргэд, төрийн албан хаагч, сурагчид руу чиглэсэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баян-Овоо суманд зохион байгуулагдлаа.
📌Тус өдөрлөгт Шүүхийн Тамгын газраас иргэдэд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хуулийн хугацааны талаар мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй ИХШХШтХ-ийн 7-р бүлэгт орсон нэмэлт өөрчлөлт болох “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар ойлголт, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах журмаар маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээллийг танилцуулан ажиллаа.
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |