15/05/2026
👨👩👧👦 Гэр бүлийн өдрийн мэнд хүргэе!
Гэр бүл бол хүүхдийн хамгийн анхны хамгаалалт, хамгийн эрхэм орчин.
Хайр, халамж дүүрэн гэр бүлд хүүхэд аз жаргалтай өсдөг.
💙 Хүүхдээ хайрлая
💙 Гэр бүлээ хамгаалъя
04/05/2026
Binder cup 2026 🐴🐎🐎 Хүүхэд хамгааллын хамтарсан баг хяналт тавин ажиллалаа.
✅ Уяачид маш хариуцлагатай байж бичиг баримтны бүрдэл болон, унаачийн хувцас дээр хангалттай сайн байв. Зарим тохиолдолд сануулга өгч, солиулж өмсгөн ажиллалаа. 🤗🤗👍👍👍 🐎🐴🐎🐴💕
Уралдаалгын зохион байгуулалт болон тэмцээний санаачилга шинэлэг байж, олон залуучууд, уяачдыг хамруулсан сайхан өргөн дэлгэр наадам болж өнгөрлөө. Найман Шарга Уяачдын Холбоо Амжилт хүсье.
01/05/2026
Хүүхдийг зодож шийтгэхгүй өдрийг тохиолдуулан
сэдэвт эцэг эхийн сургалт, үйл ажиллагааг 2026.04.30-ны өдөр 65 эцэг эхийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
✨ Онцлох үйл ажиллагаа:
🎨 “НАМАЙГ ОЙЛГООРОЙ” гар зургийн уралдаанд 5–10 насны хүүхдүүдээс 76 бүтээл ирж, шилдэг 9 бүтээлийг шалгаруулан шагнал гардууллаа.
👮 Цагдаагийн байгууллагаас хүүхдийг болзошгүй эрсдэл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
🧠 Эцэг эхчүүдэд “Хүүхэдтэйгээ ярилцах, сонсох, ойлгох, хамтрах” сэдэвт сургалтыг сэтгэл зүйчид удирдан, оролцогчид идэвхтэй хамрагдлаа.
🤝 Харилцааг сайжруулах дасгал, тоглоомоор дамжуулан эцэг эх, хүүхдийн ойлголцлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
🏆 Уралдааны дүн:
🔹 3–5-р анги:
🥇 Т.Анхилуун (5Б)
🥈 Г.Хулан (4В)
🥉 Б.Ариун-Үйлс (3А)
🔹 1–2-р анги:
🥇 Ж.Номулун (1Б)
🥈 О.Ундрам (2Б)
🥉 Ж.Эгшиглэн (2А)
🔹 Бэлтгэл бүлэг:
🥇 Б.Золзаяа (Бэлтгэл В)
🥈 Я.Минжинсор (Хувилбарт)
🥉 Т.Сүндэръяа (Бэлтгэл А)
👏 Идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Томчууд Бид хүүхдийнхээ дуу хоолойг сонсож, ойлгож суралцсан үнэ цэнтэй өдөр байлаа.
Зохион байгуулагч:
29/04/2026
📣 Асран хамгаалагчийн ачааллыг бууруулж, амьдрах орчныг илүү хүртээмжтэй болгоё 🏠
Ээлтэй орчин - Тэгш боломж
Хүртээмжтэй орон байр 🏠 нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй 👨🦽🧑🦯иргэнд бус, түүнийг асран хамгаалж буй гэр бүлд 👩🦰🧔♂️бодит дэмжлэг болдог.
📍Шатгүй орц, өргөн хаалга
📍 Тэргэнцэр чөлөөтэй ашиглах орчин
📍 Аюулгүй, ойлгомжтой зохион байгуулалт
👉Ийм орчин бүрдэх нь
☑️Асран хамгаалагчийн ачаалал буурна
☑️Тусламжийн хэрэгцээ багасна
☑️Өдөр тутмын амьдрал хялбаршина
Хүртээмжтэй орчин = Хүн бүрт ээлтэй амьдрал
Хамтдаа илүү хүртээмжтэй нийгмийг бүтээе 🤝
15/04/2026
🚨 АНХААРУУЛГА / СЭРЭМЖЛҮҮЛЭГ 🚨
2026,04,15-д танихгүй хүний тараасан маскийг зүүсэн хүүхэд ухаан алдаж унасан, улмаар тухайн этгээд хүүхдийг машинд ачиж авч явахыг оролдсон хэрэг гарсан байна.
⚠️ Иймээс дараах зүйлсийг анхаарна уу:
Танихгүй хүнээс ямар ч зүйл (маск, чихэр, ундаа гэх мэт) авч болохгүй
Шууд хэрэглэж, зүүхээс татгалзах
Танил төдий хүний машинд суухдаа болгоомжлох
Сэжигтэй нөхцөл байдал ажиглагдвал том хүнд нэн даруй мэдэгдэх
Ганцаараа явахгүй, найз нөхөдтэйгөө хамт байх
Эцэг эх, багш нар хүүхдүүддээ энэ талаар сайн сэрэмжлүүлэг өгөх
👨👩👧👦 Хүүхдүүдийн аюулгүй байдалд хамтдаа анхаарцгаая!
⚠️ Сэрэмжтэй байж, эрсдлээс урьдчилан сэргийлье!
14/04/2026
Хүүхэд бүр хайрлуулах, аюулгүй орчинд өсөх эрхтэй.❤️ #хайрынгараян
10/04/2026
Өсвөр насны охидын жирэмслэлт нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд боловсрол, мэдээлэл, нийгмийн дэмжлэгтэй нягт холбоотой байдаг.
📚 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг
ℹ️ Эрхийн талаарх мэдээлэл хангалтгүй
🏥 Өсвөр үеийнхэнд ээлтэй тусламж, үйлчилгээний хүртээмж муу
👨👩👧👦 Гэр бүл, нийгмийн зүгээс эрт гэрлэхийг шаардах
⚠️ Бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.
"ЭРҮҮЛ МЭНД - ТЭГШ ЭРХ"