Булган аймаг дахь Төрийн аудитын газар
Булган аймаг дахь Төрийн аудитын газрын албан ёсны цахим хуудас
05/05/2026
📌Албан тушаалтны төрд учруулсан 101.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
Төрийн аудитын байгууллагаас 2025 онд гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор 4,432.9 сая төгрөгийн 61 шийдвэр гаргасан. Үүнээс 17 шийдвэрийн 101.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна...
👇
https://audit.mn/content/detail/44078
14/04/2026
📌“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ
📌...Аудитад Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс Монгол ХХК болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ГБХНХЯ, ТӨБЗГ, УБЕГ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон бусад холбогдох байгууллагыг хамруулж, 2019-2025 оны ногдол ашиг, түүнийг хуваарилахтай холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын баримт материалд аудитыг гүйцэтгэнэ. Улмаар аудитын дүнг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэгдэнэ...
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/43468
14/04/2026
Булган аймаг дахь Төрийн аудитын газар
Булган аймаг дахь төрийн аудитын газар нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д заасан эзгүй орон тоонд “Аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийг сонгон шалгаруулж авна.
Нэг. Албан тушаалд тавигдах шаардлага
1. Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага
• Монгол Улсын иргэн байх;
• Дээд боловсролтой байх;
• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх (эрэгтэй);
• Төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, эсхүл төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;
• Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг бүрэн хангасан байх;
2. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага
2.1.“Аудитор”-ын албан тушаалд тавигдах тусгай шаардлага
• Боловсрол - Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
• Мэргэжил - Санхүү /041201/;
- Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/;
- Эдийн засаг /0311/.
• Мэргэшил -Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж, төгссөн бол давуу тал болно.
• Туршлага - Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
Хоёр. Шалгалт өгөхийг хүссэн албан хаагч бүртгүүлэхдээ дор дурдсан бичиг баримтыг бүрэн ирүүлнэ. Үүнд:
• Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар (диплом) Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар;
• Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа (“e-mongolia”- аас татан авах);
• “4 х 6”-ийн хэмжээний цээж зураг;
• Төрийн албанд ажилласан жил тооцох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
• Иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);
• Төрийн жинхэнэ албан хаагч бол сүүлийн 1 жилийн дотор ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүйг нотлох бичиг баримт;
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах, бүртгэх
Сонирхсон албан хаагч, иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 403-Б тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар: 7034-2580, 9011-9931
02/04/2026
02/04/2026
НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.
Булган аймаг дахь Төрийн аудитын газраас нэгдсэн удирдамжаар гүйцэтгэгдэх "Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл" сэдэвт нийцлийн аудитын нээлтийг хийлээ.
Аудитаар Төрийн сангийн тогтолцоо оновчтой бүрдсэн эсэх, төрийн сангийн үйл ажиллагаа хууль журмын дагуу хэрэгсэн эсэх, дотоод хяналтын тогтолцоо үр нөлөөтэй эсэхийг үнэлэхэд аудитын зорилго чиглэгдэж байна.
01/04/2026
📢Улсын Их Хурлын гишүүн Г. Очирбат:
Үндэсний аудитын газар зарчимтай ажиллаж байгаа. Цаашид улам зарчимтай байж, асуудлыг ил тод, нээлттэйгээр гаргаж ирэх хэрэгтэй. Төрийн аудитын байгууллага нь Улсын Их Хурлын гишүүд болон парламентын “нүд, чих” байх үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь чухал.
01/04/2026
✅Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:
Төрийн аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэд бодитой ач холбогдол өгч, аудитын шийдвэрүүд хэрэгждэг байх, хариуцлага тооцдог байх зарчмыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 117-д тодорхой тусгах шаардлагатай.
📌“Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
https://audit.mn/audit/report_detail/41187...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Bulgan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
