Гэрэлт Булган

Гэрэлт Булган

Share

ГЭРЭЛТ БУЛГАН
ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙГ
LIGHT BULGAN

21/02/2026

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

04/08/2025
Photos from Булган Нэгдүгээр сургуулийн төгсөгчдийн холбоо's post 04/07/2025
Photos from Гэрэлт Булган's post 09/06/2025

#ТАЛАРХАЛ Ширүүн бороо ба Сэтгэлтэй цагдаа н.Мягмардорж 👮👮👮
Чин сэтгэлийн талархал
Өчигдөр шөнө нутаг руу зорих замд машины дугуй хагарчихлаа. 🚗🌄
Ширүүн бороо орж байсан тул ШТС-ийн ажилтнууд, замд өнгөрсөн жолооч нар туслахыг хүссэнгүй...
Эмэгтэй жолооч, хүүхэдтэй усан бороонд шөнийн 12 цаг өнгөрчихсөн бас л урт шөнө болохоор шинжтэй болоод явчихлаа. 😅😳😓
Дашинчилэн сумын зар дээрээс дугуй засвар, огт танихгүй жолооч нарын утсыг аваад тусламж гуйсан ч амжилт олсонгүй (зарим нь хөдөө, зарим нь амарчихсан байв). 😓😔😰
Бороонд 3 мин тусламж хайж гарахад л өвлийн зузаан куртка шалба норчихоод байсан тул найз нөхөд дүү нараасаа тус суманд тусалж болох хэн байгааг лавлаад бас л арга мухардлаа 😟😬
Гэтэл сумын цагдаа нар ирж, хар шөнөөр олон хүн рүү ярьж байж запас дугуй олж өгөөд, өргөгч, дорцов байхгүй тул дахин явж авч ирээд бүр сольж өгч биднийг аварлаа 🙏🙏🙏
Зүгээр нэг ёс төдий биш өөрийнх нь машины дугуй мэт сэтгэл гарган усан бороонд норон байж тусалж байгаад нь үнэхээр баярлаад хэлэх үг олдохгүй басан 😇😇😇
Хэн ч туслахгүй үед бидний төлөө усан бороонд ч чин сэтгэл гарган туслах сайхан сэтгэлтэй, албандаа хариуцлагатай алба хаагчид байдгийг харуулсанд Дашинчилэн сумын цагдаа:
🌟🌟🌟 дэд ахлагч н.Мягмардорж болон түүний хамтран зүтгэгчид дэд ахлагч н.Жадамба, ахлагч н.Баярхүү нарт чин сэтгэлээсээ талархаж байна. Таньдаг хүмүүс нь mention хийж өгөөрэй 😊😊😊
Бид хэний ч өмнөөс амьдраагүй тул надад тусласангүй гэж хэнд ч гомдох шаардлагагүй. Гэхдээ бидний хүн чанар, мөн чанар маань бидэнтэй хэр ойр байгаа юм бол гэж бодоход хүргэсэн мөн "запастай" амьдрах ёстойг ойлгуулсан ширүүн бороотой шөнөд баярлалаа 😇😇😇
2022.06.07
Д.Мөнхдэлгэр, хүү Д.Цэлмэг

31/12/2024

БУЛГАН АЙМГИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

Photos from Гэрэлт Булган's post 11/10/2024

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр Улс орон даяар өрнөж байна. Булган аймгийн сонгуулийн хорооноос гаргасан 13:00 цагийн мэдээлэл.
Залуучуудын минь ИРЦ 20 хувьдаа ч хүрээгүй л байна. Залуусын оролцоо, идэвхи сул байна уу даа. Залуучууд бидний ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, аймаг орон нутгийн минь хөгжил, дэвшлийг шинэ түвшинд гаргах утга учиртай сонгууль юм.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэдэг нь товчхондоо иргэдтэй хамгийн ойр хүрч ажиллах, тэдний дуу хоолой болох, амьдарч буй орчин, орон нутгаа хөгжүүлэх чухал үүрэг нөлөөтэй байх иргэд билээ.

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 09/10/2024

Булганчууд бид Сонсдог Түүхийн номтой боллоо 🙏🙏🙏

09/10/2024

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХИЙН СОНСДОГ НОМЫН НЭЭЛТ

Анхдагчдын өлгий "Булган аймгийн түүх" сонсдог ном бүтээгдэж дууслаа.

Тус номын нээлт:
Хаана: Аймгийн Биеийн тамир спортын газарт
Хэзээ: 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас болно.

Уг сонсдог номыг “Монголчуудын сонсох ном” ТББ-ын тэргүүн багш Т.Элдэв-Очир, Түүхийн ухааны доктор Н.Батболд, шүлэгч, зохиолч, уран уншигч, зураач зэрэг уран бүтээлчдээс гадна аймгийн ЕБС-ын удирдлагууд, түүхийн багш нар гар бие оролцон бүтээсэн юм.
Булган аймгийн түүх сонсдог ном нь 4 бүлэг 80 хэсгээс бүрдэж аймгийн үүсэл хөгжил, анхдагч алдартнууд, сумд болон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг багтаасан байна.

Want your business to be the top-listed Government Service in Bulgan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Bulgan
00976