Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

Share

uhaag.gs.gov.mn

29/05/2026
Photos from Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар's post 29/05/2026

Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан нийт эцэг, эх, асран хамгаалагчид, худалдаа эрхлэгч нарт зориулан дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
Олон улсын судалгаагаар хүүхдүүд баяр ёслолын өдрүүдэд энгийн өдрүүдээс 3-4 дахин их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь тогтоогдсон байдаг (Source: The National Health and Nutrition Examination Survey).
Мөн хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгч та бүхэн хүүхдийн баярын бэлэгний сонголтыг чихэр, амттанаас илүүтэйгээр шим тэжээлтэй, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр бүрдүүлж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалж, дэмжин ажиллахыг уриалж байна.

Photos from Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар's post 24/05/2026

🟢МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “НУТАГТАА ЭЗЭН-100:1000” ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МАЛХ БАГТ ХЭРЭГЖИНЭ.

☘️Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн-100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр нээлтийг нь хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төслийн үр дүнг танилцуулав.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж-д батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас төсөл хэрэгжих сумдад 3 төрлийн тэжээлийн таримлын үрийг олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, Судан өвсний үр 870 кг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрт 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байгаа юм.
Төсөлд хамрагдсан багуудад 100 хүртэлх га-г сум, орон нутгаас нь зөвшөөрөл олгон ашиглуулна. Сумд тэжээлийн үр, бордоогоо зөөвөрлөхөд "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн зүгээс дэмжин ажиллана. Энэ зуны тэжээл тариалалт, намрын хураалтад тухайн аймгуудын ХХААГ-аас мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.

Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам's post 24/05/2026
Photos from Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар's post 21/05/2026

☘️Хүлэмжийн тарималын үрсэлгээ үнэгүй тарааж байна.
2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

20/05/2026

📢Авлигыг мэдээллэх тусгай дугаар
1️⃣➖1️⃣🔟 болж өөрчлөгдлөө

19/05/2026

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2026 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 14 ХОНОГТ БАГТААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ДУУСГАЛАА.

ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/116 дугаар “Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай” тушаалын дагуу Говьсүмбэр аймагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 06-аас 05 дугаар сарын 05-ны хооронд нийт 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 18 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтийг цахимаар баталгаажуулан хүлээн авсан.

Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/157 дугаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоногт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулж, 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Дэд хорооны хурлын шатанд тэнцсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөө төслийг танилцуулснаар төсөл сонгон шалгаруулалтыг 14 хоногт зохион байгуулж дуусгаж, Дэд хорооны гишүүдийн шийдвэрээр 6 аж ахуйн нэгжид 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор боллоо.

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

Want your business to be the top-listed Government Service in Choïr?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Choïr