GoTop номын дэлгүүр Дорнод

GoTop номын дэлгүүр Дорнод

Share

Дорнод аймаг 13-р байр

Photos from Loud Library's post 26/02/2024

Wow wow wow
Чимээтэй номын сан бүррр хонодог шөнийн номын сан байдаг гэвэл яах вээээ 😯😯😯
Ёстой шинэлэг, номын сангийн хэвшмэл ойлголтыг эвдсэн, хөөрхөн газар байхаар нь хар шөнө чирээд аваад ирлээ ☺️

29/01/2024

Өглөөний мэнд ээ
Удахгүй хаврын урь орлоо доо 😍😍

28/01/2024

POWER GIRL номын эшлэлийн уралдаан зарласан байна шүү.
Уншсан хүмүүс идэвхтэй оролцоорой. Уншаагүй хүмүүс манайхаас авч уншаарай 😍😍

"Бүсгүй хүний жинхэнэ хүч нь түүний эмэгтэйлэг чанарт нь нуугдан байдаг"

Манай хаяг: 4н байшин 12р байр
Утас: 96118057

28/01/2024

… Хүү минь, Яаж ч уур чинь хүрсэн, юу ч болж байсан эмэгтэй хүний зүрхийг зүсэж, элгийг эмтлэх үгсийг бүү хэлээрэй! Хайрлаж байгаа эмэгтэйдээ ҮНЭН хийгээд ҮНЭНЧ байгаарай! Худал хуурмаг байгаа газар хайрыг чихээд ч ордоггүй, үнэн сэтгэл байгаа газраас хайрыг чирээд ч холддоггүй юм шүү дээ…

“Амьдралд бэлэн үү? Хүү минь” номоос

28/01/2024

ТАНЫ ХҮҮ ЗАЛХУУ БИШ
Зохиолч Адам Прайс, Орчуулагч Д.Дэмбэрэлмаа

👉“Сайн дүн авч их сургуульд амжилттай суралцах бүрэн боломжтой ийм хүүхэд яаж ирээдүйгээрээ дэнчин тавьж чадаж байна вэ?”...
👉Тэд заримдаа “Миний хүү ч дэлхийг шуугиулах юм байна даа гэж бодож байтал маргааш нь дунд сургуулиа ч төгсөж чадахгүй байх вий дээ” гэмээр байдаг ...
👉Хичээл, харилцаа, биеэ авч яваа байдалтай холбоотой эцэг эхчүүдийн хөвгүүддээ хандсан шүүмжлэлт байдал нь өөрсдийг нь “дайсны тал”-ын цэрэг шиг л харагдуулдаг ...
ЭСВЭЛ ...❓
👉Та хүүгээ “тэнэг, чадваргүй болчих вий, муу сурч бусдаас хоцрохчихвий дээ гэсэн айдсаас хэт хамааралтайгаар төлөвшүүлээд байгаан биш биз?
👉Магадгүй бид хөвгүүдээсээ цаг хугацаа шаарддаг зүйлсийг “ЯГ ОДОО” гээд шаардаад байгаа юм биш биз?
ОЙЛГОХ НЬ ... 👏
👉Өсвөр насны хүүхдүүдийн хувьд аливааг шийдэж чадахгүй мэт санагдах үед тэд зүгээр л “Оролцохоос татгалзах-Хойш суух” хувилбарыг сонгодог,
👉Оролцохоос татгалзсан байдал нь гаднаа "ЗАЛХУУ" мэт харагддаг ч нарийвчлан харвал суралцаж, амжилттай байхыг хүсч байгаа ч “бүтэлгүйтэхээс айсан” өөртэйгөө зөрчилдөж байгааг мэдэх болно
👉Бүтэлгүйтэж болох өөрийгөө таньж мэдэх боломжийг Та хүүдээ олгож чадах уу ??? гэх мэт асуулт болон зөрүүтэй ойлголтууддаа та энэ номноос хариулт авах болно.

Үнэ: 30.000₮
Манай хаяг: 4н байшин 12р байр
Утас: 96118057

28/01/2024

Хожим санахад нүүрэнд тань инээмсэглэл тодорч байхаар сайхан дурсамжуудыг өдөр бүр бүтээгээрэй ☺️

27/01/2024

Өглөөний мэнд ээ
Өглөөг өөдрөг сайхан бодлоор эхлүүлээрэй 🤗

25/01/2024

#Хүүхдийн #номын #клуб
Бүртгэл дуусахад 2 ХОНОГ үлдлээ 🤩

📎 Хүүхэд тань утас болон дэлгэцийн хамааралтай юу ?
📎 Нэг л ном сонирхож уншихгүй байна уу ?
📎 Уншихдаа идэвх санаачлага дутмаг байна уу ?
📎 Ном унших тогтмол дадалгүй байна уу ?
📎 Хүүхдээ ном унших дадалтай болгомоор байна уу?
Тийм шаардлага байгаа бол хүүхдээ хамруулаарай

#Эрт #уншъя
​ #Эрт #хөгжье

Хөтөлбөр
✍🏻 1-р долоо хоног
✅Ном уншихын ач холбогдол
✅Унших арга барилаа олох
✅Өөрт тохирсон номоо сонгох
✅Унших дадалтай болох
✅Цагийн менежментэд оруулах

✍🏻2,3-р долоо хоног
✅Зочин илтгэгч
✅Асуулт хариулт
✅Гэрийн даалгавар
✅Уншлага
✅Харилцан яриа

✍🏻4-р долоо хоног
✅Гэрийн даалгавар
✅Уншлага
✅Харилцан яриа
✅Дүгнэлт
✅Сэтгэгдэл

Насны ангилал :
08-12
13-16
1 ангидаа 10-15 хүүхэд оролцох боломжтой
4н долоо хоногийн хөтөлбөр
Долоо хоног бүрийн хагассайн өдөр 10:00 цагт хичээллэнэ
Хаана : 12-р байр
Төлбөр : 60к (Төлбөрт уух, идэх зүйлийн үнэ багтсан )
Бүртгэл баталгаажуулах : 5422089542
О. Нарангарав Хаан банк
Гүйлгээний утга дээр нэр дугаар бичнэ

2024.01.27ны 10:00 цагт хичээллэж эхэлнэ
Утас: 99870190, 96118057

Photos from GoTop номын дэлгүүр Дорнод's post 25/01/2024

Та нар маань унших номын төлөвлөгөө, уншсан номын жагсаалт, тэмдэглэл хийдэг үү?
🔖 Унших номын төлөвлөгөөгөө жилээр, сараар гаргачихвал их амар байдаг. Жишээ нь:
📎 Энэ жил 24 ном уншина
📎 Сард 2 ном уншина
📎 14 хоногт 1 ном уншина
📎 14 хоногт унших 1 номынхоо хуудсыг хараад өдөрт хэдэн хуудас уншихаа тооцоолчихно
📎 1 өдөр уншихаар тооцоолсон хуудсаа өөрийн боломжтой цагууд дээрээ хуваачихна. Өглөө 10 хуудас, орой 10 хуудас гэх мэт 🤗 Уншсан 10 хуудасныхаа агуулга, санааг өөрийн үгээр дэвтэрт буулгаад л тэмдэглэл болчихож байгаа юм 🤩
Энэ зөвхөн 1 л жишээ. Унших тусам өөрт тохирсон аргыг олох болно 📚

Уншсан номын жагсаалтаа доорх зураг шиг гаргавал сонирхолтой байгаа биз 😍😍

24/01/2024

Сэрэл, мэдрэмжийн ертөнцийг
Сэтгэлээрээ гоёж
Ургах, жаргах нарыг
Ухаанаараа гоёж
Онож алдсан насаа
Оюунаараа гоёж
Би бичих дуртай
Би амьдрах дуртай…

Р.Эмүжин

Photos from GoTop номын дэлгүүр Дорнод's post 23/01/2024

Хүүхэд уншиж сурахаасаа ч өмнө унших дадал зуршлыг өөртөө хөгжүүлэх боломжтой байдаг тул хүүхэддээ өдөр бүр ном уншиж өгч багаас нь номонд дуртай болгоорой.

Хүүхдийн сонирхлыг татахуйц зураг, өгүүлэмжтэй номууд манай дэлгүүрт байгаа шүү 🤗


Want your business to be the top-listed Government Service in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


4н байшин 13-р байр
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00