Дорнод аймгийн Хэрлэн сумын Газрын даамал

Дорнод аймгийн Хэрлэн сумын Газрын даамал

Share

Газартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломж бүр?

Photos from Дорнод аймгийн Чойбалсан сумын Газрын даамал's post 28/05/2025
Photos from Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар's post 28/05/2025

Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газар өмчлөх, эзэмших саналтай ИААНБ-д 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах 3 төрлөөр нэвтэрч 09 дүгээр сарын 15-ны дотор саналаа илгээнэ үү

Photos from Дорнод аймгийн Хэрлэн сумын Газрын даамал's post 22/05/2025

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ БҮРТГЭЖ БАЙНА.

Оролцохыг хүссэн иргэн, хуулийн этгээд mle.mn системээр нэвтрэн хүсэлтээ ирүүлнэ үү.

Photos from Дорнод аймгийн Хэрлэн сумын Газрын даамал's post 28/04/2025

“ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ”-НИЙ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Сумын Засаг даргын 2025 оны А/244 дүгээр захирамжаар 5 байршилд дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.

Дуудлага худалдааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас Газрын цахим биржийн систем /www.mle.mn/-ээр цахимаар явуулна. Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ Газрын цахим биржийн систем /www.mle.mn/-ээр илгээнэ.

Оролцогчдыг 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэх, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг тушаасан баримт
Оролцох хүсэлтийн маягт
Дэнчингийн үнэ болох анхны үнийн 10 хувийг 100070000967 тоот ГХБХБГ-ын дансанд тушаасан баримт

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: www.mle.mn, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын фэйсбүүк хуудас, Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГазар болон Дорнод аймгийн Хэрлэн сумын Газрын даамал цахим хуудсуудаар орж харна уу.

Утас: 70585611

Photos from Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар's post 28/04/2025
Photos from Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар's post 21/04/2025

2025 оны 04-р сарын 22-ны өдрийн 09 цагаас улсын хэмжээнд газар шинээр эзэмших иргэдийн хүсэлтийг цахимаар авч эхэлнэ.

Та газар эзэмшихийг хүссэн аймаг, сум, багийг сонгон доорх зааврын дагуу egazar системээр хүсэлтээ илгээгээрэй.

22/03/2025

Иргэдийн хамгийн их асуудаг газар яагаад олгохгүй байна вэ? газар олголт цөөхөн байна зарим байршилд газар олголт хийгдэхгүй байна гэсэн асуултуудад маш ойлгомжтой ойлголт өгсөн байна. Баярлалаа

Photos from Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар's post 25/02/2025
25/02/2025
13/11/2024

ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ.
2024 оны 11-р сарын 13-ны өдрөөс газар эзэмших иргэдийн өргөдлийг цахимаар авч эхэлнэ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж бэлтгэл ажил хангагдсан тул иргэдийн газар эзэмших хүсэлтийг www.egazar.gov.mn хаягаар болон "И-Монголиа" цахим систем, "И-Монголиа" гар утасны апликейшн-ээр хүлээн авна.
Хэрлэн сумын 5-р багт Монгол улсын иргэн та гэр бүлийн хэрэгцээний төмс хүнсний ногооны зориулалтаар /Газрын тухай хуулийн 29.2/ газар эзэмших хүсэлтээ нэг удаа гаргах бөгөөд ингэхдээ засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож доорх зааврын дагуу хүсэлтээ илгээнэ.
Таны хүсэлт мэдээллийн санд дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэгдэх бөгөөд шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн хэсэгт хадгалагдана. Эдгээр хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэгдэх юм.

Photos from Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар's post 18/09/2024
04/09/2024

2025 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВАХ
- Сумдын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахимаар болон тухайн сумын газрын даамал бичгээр хүлээн авна.
- 2025 онд газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд сумдын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд доорх линкээр нэвтрэн цахимаар санал өгөх боломжтой.
- Та аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын болон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн саналаа өгнө үү.
Сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх линк:
1. Баяндун сум https://egazar.gov.mn/plan/feedback/8967
2. Баянтүмэн сум https://egazar.gov.mn/plan/feedback/8835
3. Баян-Уул сум https://egazar.gov.mn/plan/feedback/8659
4. Булган сум https://egazar.gov.mn/plan/feedback/8979
5. Гурванзагал сум https://egazar.gov.mn/plan/feedback/8873
6. Дашбалбар сум https://egazar.gov.mn/plan/feedback/8966
7. Матад сум https://egazar.gov.mn/plan/feedback/8836
8. Хөлөнбуйр сум https://egazar.gov.mn/plan/feedback/8980
9. Хэрлэн сум https://egazar.gov.mn/plan/feedback/8372
10. Халхгол сум https://egazar.gov.mn/plan/feedback/8968
11. Цагаан-Овоо сум https://egazar.gov.mn/plan/feedback/8832
12. Чойбалсан сум https://egazar.gov.mn/plan/feedback/8880
13. Чулуунхороот сум https://egazar.gov.mn/plan/feedback/8898

Want your business to be the top-listed Government Service in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 301 тоот
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00