02/06/2026
📌 ЭМД-ЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭ
👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийг шалгах,
👉Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйшнаар шимтгэл төлөлтөө шалгах, төлөх боломжтой.
#ШимтгэлШалгах #ЭМД #ДаатгуулагчИргэн
01/06/2026
Шинэ сар ✨
Шинэ долоо хоног 🌿
Шинэ өглөөний мэнд ☀️
Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэе 🥳🎈🎁 Өнөөдрийг гэр бүлээрээ дурсамж, инээд хөөрөөр дүүрэн сайхан өнгөрүүлээрэй 👨👩👧
31/05/2026
Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр" 🚭🚭🚭
Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг өдөөгч хүчин зүйл болдог!
✅ Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж тамхиа хаях шийдвэрийг гаргаарай!
29/05/2026
🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.
📌 Өнөөдөр иммуно гематологи болон иммунолонийн шинжилгээний багцад багтсан 7 төрлийн шинжилгээ болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.
✅ Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.
#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат
29/05/2026
📌 Дараах бүлгийн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үед танин баталгаажуулалт шаардахгүй. Үүнд:
✅ 0–18 насны хүүхэд
✅ 70 ба түүнээс дээш насны иргэн
✅ Яаралтай тусламжийн А, В, С, D эрэмбийн үйлчилгээ үзүүлэгч
✅ Хэвлийн диализ эмчилгээ хийлгэж буй иргэн
✅ Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ авч буй иргэн
✅ Түргэн тусламжийн үйлчилгээ авч буй иргэн
Иргэн та дээрх тохиолдолд танин баталгаажуулалтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ авах боломжтой.
#ЭМДЕГ #ТанинБаталгаажуулалт #ДаатгуулагчИргэн
28/05/2026
📌 Даатгуулагч та эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ дараах 3 хэлбэрээс сонгон танин баталгаажуулалтаа хийх боломжтой.
✅ Хурууны хээгээ уншуулах,
✅ Бүртгэлтэй утасны дугаартаа нэг удаагийн нууц код (SMS) хүлээн авах,
✅ E-Mongolia системээр дамжуулан баталгаажуулах
🔐 Танин баталгаажуулалт нь иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зөв, үр ашигтай зарцуулах чухал ач холбогдолтой юм.
#ЭМД #ТанинБаталгаажуулалт #ИргэнийХяналт
26/05/2026
Даатгуулагч та 1818.mn цахим системийн “Гэрээт байгууллагууд” цэсэнд хандсанаар:
🏥 Хэрэгцээт эмнэлэг, эмийн сангаа хайх
💊 Тусламж, үйлчилгээний төрлөөр шүүх
📍 Өөрт ойр байрлах гэрээт байгууллагыг газрын зураг дээрээс харах
💰 ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр үйлчилгээний үнэ, онош, санхүүжилтийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.
🔎 Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох гэрээт байгууллагуудыг хурдан хайж, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
#ЭМД #ГэрээтБайгууллагууд #ИргэнийХяналт
26/05/2026
🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.
📌 Өнөөдөр биохимийн шинжилгээний багцад багтсан 31 төрлийн шинжилгээ болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.
✅ Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.
#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат See less