02/01/2025
2️⃣0️⃣2️⃣5️⃣ ДОРНОДЫН БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ
ДОРНОД АЙМАГ НИЙТ 57 ЗӨВЛӨХ БАГШТАЙ БОЛЛОО.
✅Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/266 тоот тушаалаар:
1. Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Г.Дамдинцэцэг
2. 12 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Уранчимэг
3.Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн газар зүйн багш С.Алтангэрэл
4. Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн бага боловсролын багш Л.Наранзул
5. Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Байгалмаа
6.Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ц.Ариунтуяа
7.Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн Дизайн технологийн багш Д.Эрдэнэчимэг
8. Хэрлэн сумын 12 дугаар сургуулийнНийгмийн ухааны багш Г.Бадамханд
9. Хэрлэн сумын Хан-Уул сургуулийн Биеийн тамирын багш Н.Сарантуяа
10. Шинэ хөгжил сургуулийн бага боловсролын багш Б.Энхмаа нар шинээр “Зөвлөх” багшийн болзол хангалаа.
Багш, удирдах ажилтнууддаа баяр хүргэе.
30/12/2024
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
https://hh.csc.gov.mn/view/2b4b2f1e-23d7-41ba-b899-46196fe1fad8
23/12/2024
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сургагч багш н.Отгонбаатар Хэрлэн сумын ерөнхий боловсролын 11 сургуулийн 34 бүлгийн 1224 суралцагчдад "V**e тамхины хэрэглээ, анхаарах асуудал", "Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх вэ", "Хийжүүлсэн ундааны буруу хэрэглээ", "Хов зөөхийн хор уршиг", "Хулгай хар мөртэй", "Буруу зүйлд уруу татах, татагдахаас урьдчилан сэргийлэх нь", "Эцэг эх, багш нар танд яах гэж анхаарал хандуулдаг вэ?" гэх сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.
23/12/2024
ЦАХИМ СУРГАЛТЫН 7 ХОНОГТ...
☝Багш нар аа... Нийтийн сүлжээг сургуулийн албан харилцаанд ашиглахаас татгалзаж, албаны харилцах шугам Google Chats ашиглаж сурцгаая.
Ахлах ангийн цахим сургалт 2024 оны 12 дугаар сарын 30-аас 2025 оны 1 дүгээр сарын 03 өдөр
23/12/2024
СУРАГЧДЫН АМРАЛТАД
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА
Бага насны хүүхдээ гэртээ урт, богино хугацаагаар үлдээж байгаан биш биз...
ТЭГВЭЛ ТА...
⏺Хурц ир, үзүүртэй зүйлс хүүхдийн гар хүрэх газар ил задгай байгаа эсэхийг...
⏺Халуун хоол, буцалсан ус болон бусад хүүхдийн гар түлж болох зүйлс байгаа эсэхийг...
⏺Тог цахилгааны утас шалбарсан, ил задгай хамгаалалтгүй байгаа эсэхийг...
⏺Төрөл бүрийн цэвэрлэгээний бодис ил задгай болон хүүхдийн гар хүрэх газарт байгаа эсэхийг ...
⏺Цонх тагт онгорхой байгаа эсэхийг...
⏺Шүдэнз, асаагуур гэх мэт зүйл ил байгаа эсэхийг... НЯГТЛААРАЙ
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай...
20/12/2024
ЦАХИМ СУРГАЛТЫН 7 ХОНОГТ
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА...
Цахим сургалтын үеийн эцэг эхийн үүрэг:
Суралцагчийн цагийн хуваарийг зохицуулахад туслах
🔘Хүүхдийнхээ өдөр тутмын хичээл, даалгаварт зориулах цагийг тодорхойлж, хэт их ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
🔘Хичээллэх орчныг дуу чимээ багатай, төвлөрөх боломжтой байдлаар бүрдүүлэх.
Цахим сургалтын материалтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
🔘Багшийн цахим платформд байршуулахаар өгсөн эх сурвалжуудыг судлахад хүүхдээ дэмжих.
🔘Хичээлийн материал, тэмдэглэлд дутуу зүйлс байвал сануулж, нөхөж ажиллахад туслах.
Цахим сургалтад оролцож буй оролцоог хянах
🔘Хүүхэд цахим сургалтын хуваарийн дагуу синхрон хичээлд цагтаа оролцож байгаа эсэхийг шалгах.
🔘Онлайн хэлэлцүүлэг, хичээлийн ирцийг багшийн өгсөн удирдамжийн дагуу дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.
Бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах
🔘Хүүхэд хичээлийн даалгавруудаа бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
🔘Асуух зүйл байвал багшид хандаж, хариултаа олох арга замыг зааж өгөх.
11/12/2024
УЛСЫН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНЫ ХИМИ, МОНГОЛ ХЭЛ ХИЧЭЭЛИЙН ШАГНАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДЛАА.
Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааны Хими, монгол хэл бичгийнхичээлийн төрөлдамжилттай оролцож, шагналт байранд шалгарсан багш, суралцагчдын шагнал гардуулах үйл ажиллагааг Хэрлэн сумын Хан-Уул сургуульд 2024 оны 12 дугаар 10-ны өдөр зохион байгууллаа.
Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааны “Хими” хичээлээр 9-р ангийн 37 суралцагч, 12-р ангийн 27 суралцагч, багш төрөлд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн химийн судлагдахууны 25 багш шинжлэх ухаанч мэдлэг ойлголт, ур чадвараа сорин өрсөлдөв.
Хими хичээлийн 9-р ангийн төрөлд
· Тэргүүн байрыг байрыг 5-р сургуулийн 9-р ангийн суралцагчБ.Намуун
· Дэд байрыг Хан-Уул сургуулийн 9-р ангийн суралцагч Б.Эрдэнэбаяр
· Гутгаар байрыг 1-р сургуулийн 9-р ангийн суралцагч Д.Мөнх-Энэрэл
Хими хичээлийн 12-р ангийн төрөлд
· Тэргүүн байрыг байрыг 12-р сургуулийн 12-р ангийн суралцагч Б.Болорцэцэг
· Дэд байрыг Фловер сургуулийн 12-р ангийн суралцагч Б.Хэрлэнчимэг
· Гутгаар байрыг 5-р сургуулийн 12-р ангийн суралцагч А.Есөн-Эрдэнэ
Хими хичээлийн багш төрөлд
· Тэргүүн байрыг байрыг 12-р сургуулийн химийн багш С.Загдхорлоо
· Дэд байрыг 1-р сургуулийн химийн багш Э.Лхагважав
· Гутгаар байрыг Хан-Уул сургуулийн химийн багш Б.Болормаа нар тус тус эзэлж, амжилт гаргалаа.
Монгол хэл бичгийн олимпиадын багш төрөлд 56 багш оролцсоноос
1-р байр 12 дугаар сургуулийн Монгол хэл бичгийн багш Б.Баттуул
2-р байр 5 дугаар сургуулийн Монгол хэл бичгийн багш Л.Энхбат
3-р байр 1 дүгээр сургуулийн Монгол хэл бичгийн багш Э.Ганганмөрөн нар эхний байрыг эзэллээ.
Монгол хэл бичгийн олимпиадын 12-р ангийн төрөлд 26 сурагч оролцсоноос
1-р байр 5 дугаар сургуулийн 12-р ангийн суралцагч Б.Энэрэл /Бэлтгэсэн багш Л.Энхбат/
2-р байр 1 дүгээр сургуулийн 12-р ангийн суралцагчН.Эгшиглэн /Бэлтгэсэн багш Ч.Эрхчөлөө/
3-р байр Долоодой сургуулийн 12-р ангийн суралцагч С.Оюу /Бэлтгэсэн багш Г.Онон-Ундрах/ нар эхний байранд шалгарлаа.
Дараагийн олимпиадад оролцож буй нийт багш, суралцагчдад амжилт хүсье.
09/12/2024
“СУДЛААЧ ЭМЧ, ХООЛ ЗҮЙЧ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, эмч нарын судалгааны арга зүйг сайжруулах, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд тулгуурласан үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, эмч нарын дунд “СУДЛААЧ ЭМЧ, ХООЛ ЗҮЙЧ-2024” илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.
Тус илтгэлийн уралдаан нь аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн эмч, хоол зүйч нарын дунд эрүүл мэндийн үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр дүн, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдаж буй анхны илтгэлийн уралдаан бөгөөд илтгэлд оролцогчдын судалгааны ажил сургууль, цэцэрлэгүүдэд дурьдсан чиглэлээр тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, асуудлыг олж харах, асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын санаа, шийдлийг дэвшүүлж буйгаараа онцлог юм.
Уралдаанд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 3 хоол зүйч, 6 эмч илтгэлээ хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.
Тус уралдааныг зохион байгуулснаар сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, эмч нарын судалгааны арга зүйг сайжруулж, нотолгоонд суурилсан үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх юм.