Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар
Төрийн хяналтын дээд байгууллага
2026 оны зорилт: “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх”
28/05/2026
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны “Аудитын сэдэв батлах тухай” 25 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны “Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай” А/179 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл сэдэвт нийцлийн аудитыг хийж гүйцэтгэлээ.
Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл сэдэвт нийцлийн аудитын дүнгийн хэлэлцүүлгийг 2026.05.28-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт шалгагдагч талаас аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
26/05/2026
Дорнод аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын дүнгээр бэлтгэсэн инфографик мэдээллийг танилцуулж байна.
06/05/2026
Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас нэгдсэн удирдамжаар хийгдэж байгаа Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитын дүнгийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд болон Орон нутгийн өмчийн газрын холбогдох мэргэжилтэн оролцож аудитын дүнд хариу тайлбар өглөө.
Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд эрх шилжин ирсэн аймгийн төв доторх авто замын ажлууд үргэлжлэн хэрэгжиж 2 авто замын ажил дуусаагүй байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
ЗДТГазрын Б байр Governor's Office B Corp
Choibalsan
