Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар

Share

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар

03/06/2026

🖐️🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!
Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

✅ Бохир гар, өтгөн-амны замаар
✅ Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
✅ Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
✅ Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

🔸 Халуурах
🔸 Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
🔸 Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
🔸 Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
🔸 Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
🔸 Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

⚠️ Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

❗ Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
❗ Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
❗ Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
❗ Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
❗ Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
❗ Амьсгаадах, татах, хүзүү хөших
❗ Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

🧼 Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
🥤 Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
🍲 Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
🚫 Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
👕 Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
🛁 Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
📞 Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
💊 Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

✅ Гараа савандаж сайтар угаах
✅ Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
✅ Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
✅ Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
✅ Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
✅ Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
✅ Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

03/06/2026
Photos from Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар's post 03/06/2026

🚭“Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр”
#ДэлхийнТамхигүйӨдөр #ТамхиныЭсрэгӨдөр #ТаныНэгдэхӨдөр #ТамхигүйИрээдүй 🚭

Photos from Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар's post 03/06/2026

🚭“Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр”
Өнөөдөр та ч гэсэн тамхигүй ирээдүйн төлөө нэгдээрэй ✅
#ДэлхийнТамхигүйӨдөр #ТамхиныЭсрэгӨдөр #ТаныНэгдэхӨдөр #ТамхигүйИрээдүй 🚭 Хураах

03/06/2026

🚭“Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр”
Өнөөдөр та ч гэсэн тамхигүй ирээдүйн төлөө нэгдээрэй ✅
#ДэлхийнТамхигүйӨдөр #ТамхиныЭсрэгӨдөр #ТаныНэгдэхӨдөр #ТамхигүйИрээдүй 🚭 Хураах

Photos from Эрүүл Мэндийн Яам's post 03/06/2026
Photos from Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар's post 02/06/2026

НИЙГМИЙН ЦОГЦ ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ГУРВАНЗАГАЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын 2026 оны А/38 дугаар захирамжаар батлагдсан “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”- г алслагдсан нутгийн иргэдэд үзүүлэх хуваарийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Гурванзагал суманд ажиллаж байна.
Дээрх өдрүүдэд БОЭТ-ийн шүд, эмэгтэйчүүд, дотор, дүрс оношилгооны төрөлжсөн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллана.

Photos from Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар's post 01/06/2026

Эрүүл мэндийн газрын албан хаагчдын "Олон улсын Хүүхдийн эрхийн хамгаалах өдөрт" зориулсан арга хэмжээний үйл явц:

Want your business to be the top-listed Government Service in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Choibalsan

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00