ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Share

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА...

Алсын хараа
Иргэдийн итгэлийг хүлээсэн, олон улсын жишигт нийцсэн, мэргэшсэн байгууллага байна.
Эрхэм зорилго
Хүний эрхийг дээдлэн шударга ёсыг эрхэмлэж, амар тайван нийгмийг бүрдүүлнэ.
Уриа
Амар тайван амьдралын төлөө хамтдаа

30/05/2026

🇲🇳 “СОНГОЛТ ТАНЫ ГАРТ” АЯНЫ ХҮРЭЭНД СОГТУУРУУЛАХ УНДААНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Хэрлэн сумын хэмжээнд архины хамаарал бүхий 300 орчим иргэн байна.
Үүнээс эхний ээлжид 50 иргэнийг эмчлүүлж, нийгэмшүүлэх, ажил амьдралд нь чиглүүлэх ажлыг зохион байгуулж байна.

29/05/2026

Энэ жил зарим арилжааны банкнуудын ойн тохиож байгааг ашиглан харилцагчдад урамшуулал, бэлэг олгож байна гэх хуурамч линк цахим орчинд байршуулж, хувийн мэдээллийг авч залилах тохиолдол нэмэгдэж байна.

29/05/2026
29/05/2026

🚦СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️

Цагдаагийн байгууллагад 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 7 настай явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

⚖️Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэж заасан байдаг‼️

⚠️🚦Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.

🚗Мөн жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, явган хүний гарц, сургууль, цэцэрлэг орчмын бүс болон орон сууцны хорооллын доторх замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Want your business to be the top-listed Government Service in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг
Choibalsan
21043