Дорнод аймгийн - Ардчилсан нам

Дорнод аймгийн - Ардчилсан нам

Share

Дорнод аймгийн - Ардчилсан нам (Албан ёсны хуудас)

08/06/2026

ЭМГЭНЭЛ
Аюушын БОЛДБААТАР /1964-2026/

Ардчиллын үйл хэрэг, үзэл санааг тууштай дэмжигч журмын нөхөр, эрхэм хүмүүн зуурдаар таалал төгсөж нөхөж баршгүй гарз тохиолоо.

Талийгаач нь нутаг орон, гэр бүл, намын хамт олон, анд нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шударга, ажилч хичээнгүй, найрсаг хөгжилтэй хүн байлаа.

Тэрбээр 1964 онд Аюушын ууган хүү болж мэндэлсэн.

-1972-1980 Сэргэлэн сумын ЕБС

-1980-1982 Н.Ф.Гастеллогын нэрэмжит Хэрлэн сумын 1 дүгээр сургууль

-1982-1985 Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хугацаат цэргийн алба

-1985-1990 Улаанбаатар Политехникийн дээд сургуулийг Барилгын инженер мэргэжил эзэмшсэн.

Түүний хөдөлмөр зүтгэл, хүнлэг сайхан зан чанар бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай 💙

Photos from Дорнод аймгийн - Ардчилсан нам 's post 28/05/2026

ДЭД ДАРГА НАР ТОМИЛОГДЛОО.

Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит хуралдаанаар “Үндсэн дүрэм”-ын 55 дугаар зүйл 55.1 дэх заалтын дагуу аймгийн Ардчилсан намын дэд дарга нарыг томилж, батламжлав.

Томилогдсон дэд дарга нарт амжилт хүсэн ерөөе.

27/05/2026
25/05/2026

Дорнод аймгийн Ардчилсан нам-Олон төрөлт тэмцээн 👏💙

Photos from Дорнод аймгийн - Ардчилсан нам 's post 25/05/2026

Ардчилсан намын 36 жилийн ойн хүрээнд гишүүдийн дунд зохион байгуулсан “Спортын олон төрөлт тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө.

Шатрын төрөлд:
Тэргүүн байр- Г. Эрдэнэ-очир
Дэд байр-Г.Төмөрбаатар
Гуравдугаар байр-Б.Отгонжаргал

Дартсны төрөлд:
Тэргүүн байр-1 дүгээр баг
Дэд байр-2 дугаар баг
Гуравдугаар байр-Дашбалбар сум

Болейболын төрөлд
Тэргүүн байр-Дашбалбар сум
Дэд байр-8 дугаар баг
Гуравдугаар байр-2 дугаар баг
Тусгай байр-Матад сум тус тус эзэллээ.

Мөн Шатрын спортын мастер Цэрэнжавын Түмэнбаярт Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар хүндэтгэл үзүүлж, спортын амжилт хүслээ.

Идэвхитэй оролцсон нийт гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, 36 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье 💙💙

Photos from Шинэбаярын Бямбасүрэн's post 24/05/2026
24/05/2026
Photos from Дорнод аймгийн - Ардчилсан нам 's post 24/05/2026

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 36 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Спортын олон төрөлт тэмцээн” 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.💙

Өнөөдөр финалын тоглолтууд явах тул гишүүд дэмжигчид та бүхэн маань хүрэлцэн ирж багаа дэмжээрэй🥰🥰

ДБЭХС-ын заал

#Ардчилал
#36жил
#Болейбол

23/05/2026

Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүд дунд зохион байгуулж буй “Спортын олон төрөлт тэмцээн”

Ардчилсан намын залуу гишүүд 🥰

Photos from Дорнод аймгийн - Ардчилсан нам 's post 23/05/2026

🇲🇳 Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 36 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Эв нэгдэл, нөхөрлөл, идэвх оролцоог эрхэмлэсэн тус арга хэмжээнд оролцож буй нийт тамирчид, баг тамирчид, дэмжигчиддээ баярын мэнд хүргэж, спортын өндөр амжилт хүсье! 💙

Нээлтйин арга хэмжээнд: Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар,
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн,
Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал нар мэндчилгээ дэвшүүллээ.

#АрдчилсанНам
#36Жил
#СпортынАргаХэмжээ
#ЧойбалсанХот

Want your business to be the top-listed Government Service in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг Ардчилсан намын байр
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00