29/05/2026
💧✅УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.✅
🌏🌊💧Усны сан бүхий газрыг бохирдол хомсдолоос хамгаалах зорилгоор хог цэвэрлэгээний ажлыг Дорнод аймгийн Халхгол суманд 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.🇲🇳
🩵Үнэлэшгүй баялаг Усаа хайрлая🩵
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
28/05/2026
💻📑🧾🗒️🗂️САВ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ БАЯЖУУЛАХ АЖЛААР ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМ ЯЛАЛТ БАГТ АЖИЛЛАВ.😇
🇲🇳Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм, Сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сав газрын мэдээллийн санг баяжуулах зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Ялалт багийн айл өрхүүд болон Буйр нуурын эрэг орчимд аялал жуулчлалын чиглэлээр ЭКО отог ажлуулдаг иргэдтэй уулзалт хийж:
✅ Буйр нуур-Халх голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг орон нутагт танилцуулах ажлыг зохион байгуулах
✅ Ашиглаж байгаа, ашиглаагүй болон зөвшөөрөлгүй гаргасан худгийн судалгаа гаргах, унд ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа худагт хэмжилт хийх
✅ Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамгаалалтын хашаа хайс барьж тохижуулах, бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх талаар холбогдох албан тушаалтанд зөвлөмж өгөх ажлыг хийж гүйцэтгэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
27/05/2026
🌊ГАДАРГЫН УСНЫ ХЭМЖИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭВ.✅
✅Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж Буйр нуур, Халх гол, Ташгай нуур, Дэгээ гол зэрэг томоохон голуудын усны хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэв.🇲🇳
🧐Судалгааны ажлын дүн мэдээг олон жилийн дундажтай харьцуулсан үр дүнг удахгүй оруулах болно.📊🧾📑
✅Хамтран ажилласан: Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Нөмрөгийн Дархан Цаазат Газар, Халхгол өртөөний хамт олондоо талархал илэрхийлье.✅
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
27/05/2026
✅БУЙР НУУР-ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.🌎💧
✅Буйр нуур-Халх голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдааныг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд амжилттай зохион байгуулав.✅
Хуралдаанаар:
✅СГТОЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар хэлэлцэв
✅Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны үйл ажиллагааны танилцуулга
✅Сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулах
✅Халх гол сумын ус ашиглалтын байдлын талаар хэлэлцэв
✅Ус ашиглалтын байдалд тулгамдаж буй асуудал, сав газрын УННМТ-г хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах
✅Мөн хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Хаягдал ус, цэвэршүүлэх байгууламжийн асуудлаар илтгэл танилцуулж мэдээлэл өгөв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
26/05/2026
🚜🌾🇲🇳ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА.✅
🇲🇳Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм, Сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сав газрын мэдээллийн санг баяжуулах зорилгоор Дорнод аймгийн Халхгол суманд Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж ус ашиглалт болон хаягдал усны судалгаа гарган ажиллав.💚
✅Газар тариалангийн аж ахуйн нэгж бүрт ус ашиглуулах болон хаягдал усны дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.🌾
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
26/05/2026
🏖БУЙР НУУРЫН ЭЛСНИЙ НҮҮДЭЛ, ЦӨЛЖИЛТИЙН СУДАЛГАА,
МОНИТОРИНГИЙН ХИЙГДЭВ.🇲🇳
✅Сав газрын захиргаанаас ажлын хэсэг байгуулагдаж 2026 оны 05 сарын 24-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол сум Буйр нуурт ажиллаж Буйр нуурын элсний нүүдлийн мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.📊
📝Судалгаа явуулахдаа элсний нүүдэл явагдаж байгаа талбай болон ургамлан бүрхэвчтэй талбай хоорондын заагт 20*20 метр харьцаатай талбай сонгон авч /жил бүр тухайн талбайд/ сонгосон талбайн 4 цэгт солбилцол тэмдэглэгээг хийж, шугаман торлогийн аргаар хэмжилт хийж элсэн давхаргийн өндрийг хэмжиж, хэмжилт хийсэн цэг тутамд ургамлан бүрхэвч, элсэн гадаргуун ажиглалт хийв.📊
✅Энэхүү мониторингийн ажлыг 2023 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Өмнөх онуудын судалгааны дүнтэй харьцуулсан байдлаар удахгүй үр дүнг танилцуулна.✅
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
23/05/2026
🌏БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАУ ӨНДӨРЛӨВ.☘️
✅Дорнод аймагт Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хамтран Биологийн олон янз байдлыг хамгаалах өдрийг тохиолдуулан Нээлттэй хаалганы өдрийг Найрамдал цогцолборт Хэрлэн голын хөвөөнд өргөн дэлгэр зохион байгууллаа.👏🏻
💧Усны чиглэлийн байгууллагууд болох Хэрлэн голын сав газрын захиргаа @Онон-Улз голын сав газрын захиргаа, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захираа, Дорнод аймгийн Байгаль орчны газар, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв хамтран 💧ЦЭНХЭР АЛТ-УСНЫ АСАР 💧тохижуулан ажиллав.
Өдөрлөгөөр:
✅Оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах
✅Биологийн олон янз байдлыг хамгаалах уриалга, ач холбогдол үнэ цэнийг ойлгуулах нөлөөллийн ажил
✅”Дагуурын дөрвөн улирал” олон улсын зургийн уралдааны шагнал гардуулалт
✅Хэрлэн гол орчмын хог цэвэрлэгээ
✅Сонин содон тэжээвэр амьтдыг танилцуулах, онцлог оролцогчийг шагнаж урамшуулах
✅Байгалиа хайрлая уриатай OPEN MIC 🎤
✅Хуванцар савны АТМ
✅Хог хаягдлын ангилан ялгалт
✅Ховордсон төрөл зүйлийн амьтдын чихмэл үзэсгэлэн
✅Биологийн төрөл зүйлийг сурталчлах зураг авалтын хэсэг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг цогцоор зохион байгууллаа.
Өдөрлөгт оролцсон нийт иргэд олон нийт та бүхэндээ талархаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгыг дэвшүүлж байна☘️🌏
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар