27/05/2026
🔰Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь👇👇👇
Дорнод аймаг дахь Гаалийн газар
27/05/2026
🔰Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь👇👇👇
26/05/2026
🔷Гаалийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийж, хууль бус болон мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна!
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА❗️
Иргэд, зорчигчид та бүхэн гарал үүсэл нь тодорхой бус их хэмжээний бэлэн мөнгийг улсын хилээр нэвтрүүлэх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн,
☑️ 18 дугаар зүйлийн 18.2-д
“Валют, үндэсний мөнгө тэмдэгтийн ханшид нөлөөлөх”,
☑️ 18.6-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдон шалгагдах үндэслэл болохыг ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
06/05/2026
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон 700,000 ам.долларыг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнээс 1,578,924,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
https://iaac.mn/3604/nitem
02/05/2026
🔷 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИЖ БҮРДЭЛ ИМПОРТОЛСОН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД❗️
🔹Өнгөрсөн 2025 онд газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор комбайн импортолсон ААН-үүдийн татвар буцаан авах хүсэлтийг авч байна.
🔹Хүсэлтийг энэ оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах тул ААН-үүд доор заасан бичиг баримтыг бүрдүүлэн заасан хугацаанд гаалийн байгууллагад хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.gov.mn/news/n/395f
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |