03/01/2026
🌨️Цас орж, явган шуурга шуурна💨
News
03/01/2026
🌨️Цас орж, явган шуурга шуурна💨
ЭМГЭНЭЛ
Сайханых овогт Доржсүрэнгийн Бямбасүрэн
/1945-2025/
Мьянмар Улсын үнэт чулууны уурхайн чулуу гэх нэртэй лайв, бичлэгүүд бүгд залилан!!!
10/11/2025
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт, бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа.
Уулзалтын үеэр Даланзадгад хотод Онцгой байдлын анги байгуулах, мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцов.
Иргэдийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах нь Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм.
10/11/2025
Өмнөговь аймгийн ИТХ.
🔵Фото
01/10/2025
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ АХМАДУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2025 онд НҮБ-аас олон улсын ахмад настны өдрийг “Орон нутгийн болон дэлхийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй ахмад настнууд: Бидний хүсэл эрмэлзэл, бидний сайн сайхан байдал, бидний эрх” уриан дор тэмдэглэж байгаа нь ахмад настнууд уян хатан, эрх тэгш нийгмийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэж байна.
24/09/2025
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат аймгийн арслан Болдбаатарын Баянсүхийн цолны мялаалга наадам 2025.10.05 өдөр Гурвантэс суманд зохион байгуулагдана.
23/09/2025
2025 ОНЫ 10-12 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
АРАВДУГААР САРД:
Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
АРВАННЭГДҮГЭЭР САРД:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
АРВАНХОЁРДУГААР САРД:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ:
10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин 11 болон 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.
Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.
11/09/2025
ТЦА: Осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй тул стандартаас давсан хэт хурц гэрэлтүүлэгтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Автомашины гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
11/09/2025
"Гурвантэсд үйлдвэрлэв" Хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа. ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН төрөлд
1. Урт багийн иргэн Ж.Өлзийцэрэн
2. Гоёот багийн иргэн Т.Янжинцэвэл
3. Баясах багийн иргэн Н.Шүрхүү нар шагналт байранд шалгарсанд баяр хүргэе.
09/09/2025
Жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх өдрийг 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг ба энэ жил 2025 онд 30 дахь өдөрт зориулж улс орон даяар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ, иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.