Өмнөговь аймгийн Манлай сумын газрын даамал
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмнөговь аймгийн Манлай сумын газрын даамал, Government Organization, Dalandzadgad.
кадастрын компани 03/29-нд ирэх тул кадастр хийлгэх хүмүүс дугаараа үлдээнэ үү.Газрын даамал: 89530180 Кадастр: 99 075263
06/03/2026
ИРГЭД, АЖ АЖУЙ ЭРХЛЭГЧ, МАЛЧИД ТА БҮХЭН ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛАА ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ӨГНӨ ҮҮ.
МӨН 2026.03.06-НИЙ ӨДРИЙН 16 ЦАГААС СУМЫН ЗДТГ-ЫН 3 ДАВХАРТ ХҮРЭЛЦЭН ИРЖ ТУС ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАН САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ.
1. Googleform-дээр үүсгэсэн санал, асуулга
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeu1qS-Jks7d12coKpnYqtEJkdjJhceV4_2R_yjnPd1gjMqAw/viewform?usp=dialog
2. Legalinfo.mn сайт
https://legalinfo.mn/mn/discussiondetail/17435554149562?type=LIS_LAW&page=1
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ АСУУЛГА, УУЛЗАЛТ 2026.03.06-НД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ 3 ДАВХРЫН "СҮЛД" ТАНХИМД БОЛОХ ТУЛ ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дараах асуудлууд шийдвэрлэгдэх юм. Үүнд:
✅ Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.
✅ Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэх, мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий газаргүй иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжоор хангагдана.
✅ Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан зориулалтын дагуу газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох нөхцөл бүрдэнэ.
✅ Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалт тодорхой болж, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжинэ.
✅ Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг газар, байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар газар олгохтой холбоотой шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасаж, орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.
Мөн малчид өвөлжөө, хаваржааны газраа эзэмшиж, тэжээлийн ургамал тариалах газартай болсноор малын тэжээлээ өөрсдөө бэлтгэх боломжтой болж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно.
Тус хуулийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
05/03/2026

Суманд кадастрын компани 01/21-нд ирж хэмжилт хийх тул хэмжилт хийлгэх хүмүүс дугаараа үлдээнэ үү.
Газрын даамал: 89530180
Кадастр: 99 075263
20/01/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Dalandzadgad
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |