Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Share

Өмнөговь аймаг, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

30/05/2026

"САЙХАНЫ САРЛАГ-2026"

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 30/05/2026

“САЙХАНЫ САРЛАГ-2026” ОРОН НУТГИЙН ЭВЕНТИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Сайханы сарлаг” арга хэмжээг 2012 онд анх зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй бөгөөд энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд 7 сумын 20 гаруй сарлагчин, 700 гаруй сарлаг оролцсон бөгөөд гадаадын 62 жуулчин ирж үзэж сонирхлоо.
Нээлтэд ХЖТ-ын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн тоглолтоо үзэгч олонд толилуулав.

1.Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн
2.Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
3.Хамгийн сайн тоноглож, гаршуулсан сарлаг шалгаруулах
4.Сарлагийн уралдаан
5.Үзэгчдийн дунд Хүрмэн, Баяндалай, Ханхонгор сумын ЗДТГ тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан.
тэмцээнд 3 сумын 4 багийн 20 сарлагчин оролцож, багийн мэндчилгээ, танилцуулга, сарлаг үхрээ тоноглож чимэглэсэн байдал, багийн ахлагч нарын дундах чагт зорох, тугалын хүзүүвч томох, сарлаг бугуйлдах, сарлаг булгиулах зэрэг төрлүүдээр оролцож:
1-р байр Баяндалай сумын Б.Чинзориг ахлагчтай “Ахан дүүс” баг
2-р байр Хүрмэн сумын Б.Батжаргал ахлагчтай Хүрмэн 1-р баг
3-р байр Ханхонгор сумын Н.Нямбат ахлагчтай “Сарлагчин” баг тус тус шалгарав.

Шилмэл бухын төрөлд:
1-р байр Ханхонгор сумын Жаргалант багийн сарлагчин Н.Нямбатын цагаан тарлан бух
2-р байр Хүрмэн сумын Хүрмэн багийн сарлагчин Р.Отгонсүрэн Цагаан тарлан бух
3-р байр Хүрмэн сумын Хүрмэн багийн сарлагчин Р.Баянчулуун халтар тарлан бух

4 сумын 7 сарлагчин 9 үнээтэй оролцож
1-р байр Ханхонгор сумын Жаргалант багийн сарлагчин Н.Нямбатын Бор тарлан үнээ
2-р байр Даланзадгад сумын 8-р багийн сарлагчин Н.Батнямын Зэгэл үнээ
3-р байр Баяндалай сумын Төхөм багийн сарлагчин Б.Чинзоригийн Сартай хар үнээ

1-р байр Баяндалай сумын “Ахан дүүс” баг
2-р байр Ханхонгор сумын Н.Нямбат ахлагчтай “Сарлагчин” баг
3-р байр Хүрмэн сумын П.Отгонбаяр ахлагчтай Хүрмэн 2-р баг тус тус шалгарав.
:
Хурдан сарлагийн уралдаанд 700 гаруй сарлагаас шилж сонгон сарлагийг унаж уралдан, эхний 5 байрын унаачийг шалгаруулан шагнасан юм.
1-р байр Хүрмэн сумын сарлаг унаач Т.Жавхлантөгс
2-р байр Ханхонгор сумын сарлаг унаач Б.Дүүрэнжаргал
3-р байр Хүрмэн сумын сарлаг унаач А.Баянбаатар
4-р байр Баяндалай сумын сарлаг унаач С.Нямаа
5-р байр Хүрмэн сумын сарлаг унаач О.Мөнхжаргал нар шалгарсан юм.

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 30/05/2026

“САЙХАНЫ САРЛАГ-2026” ОРОН НУТГИЙН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Малчдаа дэмжих, сарлаг үхрийн тоо толгойг өсгөх, сарлаг маллагааны өв соёл, уламжлалт ахуй амьдрал, үндэсний ёс заншил, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, аялал жуулчлалын боломжийг сурталчлан таниулах зорилготой сарлагийн баярт Баяндалай, Ханхонгор, Хүрмэн сумын сарлаг бүхий малчид баг бүрдүүлэн оролцож, орон нутгийн иргэд, гадаадын 62 жуулчин үзэж сонирхлоо.

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 29/05/2026

“Сайханы сарлаг-2026” арга хэмжээний хөтөлбөр.
Та бүхнийг хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна.

29/05/2026

“Сайхны сарлаг-2026” арга хэмжээний нээлт 10.00 цагаас эхлэнэ.
2026.05.30-нд.

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 29/05/2026

“УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

“Улаанбаатар Травэл Экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дахь “Цагаан асар”-т зохион байгуулагдаж байна.

Өмнөговь аймаг “Өмнөговь” нэгдсэн нэрийн дор оролцож, Өмнийн говийн аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээ, аялал жуулчлалын онцлогийг сурталчлан танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр иргэд, дотоодын аялагчид, жуулчид Өмнөговь аймагт аялахтай холбоотой мэдээлэл авч, аяллаа төлөвлөж байна.

28/05/2026

"УДМЫН ХЭЛХЭЭ" Угийн бичгийн сургалтад идэвхтэй оролцсон иргэд, төрийн албан хаагчдадаа баярлалаа.

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 28/05/2026

"УДМЫН ХЭЛХЭЭ" Угийн бичгийн сургалт зохион байгууллаа.
✅”Залуус” хөтөлбөрийн хүрээнд "Удмын хэлхээ" угийн бичиг хөтлөх онол, практик хосолсон сургалтыг "УДМАА ДЭЭДЭЛЬЕ" ТББ-ын тэргүүн доктор (Ph.D) Ц.Наранчимэгтэй хамтран
2026 оны 05 сарын 27-28 өдрүүдэд Говийн байгаль, түүхийн музейд амжилттай зохион байгууллаа.
✅Тус сургалтад 15 сумын Залуучууд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл хамрагдав.
✅Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд болон иргэдэд Угийн бичгийн сургагч багш гэсэн гэрчилгээг гардуулж, сум орон нутагтаа иргэд олон нийтэд зааж сургах, цаашид өөрсдийн угийн бичгийг хөтөлж хэвшүүлэх зэрэг чиглэлийг өгөв.
✅Сургалтад хамрагдсан иргэдийн угийн бичгийг хөтлүүлж, 2026 оны 4 дүгээр улиралд Угийн бичгийн үзэсгэлэн гаргана.

28/05/2026

"УДМЫН ХЭЛХЭЭ" Угийн бичгийн сургалтыг, "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн “Залуус” хөтөлбөрийн хүрээнд "УДМАА ДЭЭДЭЛЬЕ" ТББ-ын тэргүүн доктор (Ph.D) Ц.Наранчимэгтэй хамтран 2 өдөр амжилттай зохион байгууллаа.

27/05/2026

"САНГИЙН ДАЛАЙ ХИЙДИЙН СОЁЛ, ИРГЭНШЛИЙН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" Эрдэм шинжилгээний хурал

Photos from Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар's post 27/05/2026

"УДМЫН ХЭЛХЭЭ" Угийн бичгийн сургалт
"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн “Залуус” хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах, угийн бичиг хөтлөх уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд угийн бичиг боловсруулах арга зүйн мэдлэг олгох, өвөг дээдсийн түүх, өв соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэх, залуу гэр бүлүүдийг татан оролцуулах, үүрэгжүүлэх зорилгоор "Удмын хэлхээ" онол, практик хосолсон сургалтыг "УДМАА ДЭЭДЭЛЬЕ" ТББ-ын тэргүүн доктор (Ph.D) Ц.Наранчимэгтэй хамтран зохион байгуулж байна.
Сургалт 27-28 өдрүүдэд Говийн байгаль, түүхийн музейд болно.

Want your business to be the top-listed Government Service in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Dalandzadgad

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00