Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар

Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар

Share

Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ

Photos from Нийгмийн даатгалын ерөнхий газар's post 20/05/2026
Photos from Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар's post 20/05/2026

ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДВЭЭР

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооноос зохион байгуулсан ээлжит сургалтад газрын албан хаагчид болон сумдын байцаагч нар цахимаар хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтыг Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Даваахүү "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ" сэдвээр ёс зүй, ёс суртахуун, ёс зүйн зарчим, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд удирдан явуулж, ажлын байран дээр үүсдэг асуудлууд, анхаарах асуудлын талаар жишээ баримт, бодит кэйсийг хөндөн ярилцсан нь сонирхолтой, ойлгомжтой байлаа.

19/05/2026
18/05/2026

16/05/2026

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС 2026 ОНД ЗУРГААН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР ОЛГОНО

Монгол Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.

Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг хангаж, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь бүрэн олгоход хамтран ажиллаж байгаа ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагч та бүхэнд баярлалаа.

Photos from Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар's post 13/05/2026

Сургалт зохион байгууллаа.

"Дижиталвишн" хэвлэлийн үйлдвэрийн хамт олонд "Нийгмийн даатгалын ач холбогдол" болон "Тэтгэвэр бодох аргачлал" сэдвээр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
• Нийгмийн даатгалд хамрагдсанаар үүсэх давуу тал, ирээдүйн баталгаа,
• Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход анхаарах зүйлс,
• Тэтгэвэр бодох шинэчилсэн аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон тэтгэврийн нас, багц хуулийн өөрчлөлтийн талаар асуултууддаа хариулт авч, идэвхтэй оролцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Dalandzadgad

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 17:00