Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар

Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар

Share

Өмнөговь аймаг Даланзадгад сум

31/03/2023

Даланзадгад сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд Дулааны шугам сүлжээний инженер мэргэжлийн хомсдолд орж байгаагийн үүднээс Даланзадгад Дулаан хангамжийн газар ОНӨААТҮГазрын инженер техникийн ажилчид өөрсдийн мэргэжлийн онцлог, ач холбогдлыг шингээсэн богино хэмжээний сургалтыг Даланзадгад сумын 3-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад танхим, практикийг хослуулан зохион байгууллаа. Ингэснээр мэргэжил сонголттой учирч буй дүү нар маань ирээдүйн Даланзадгад хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан шилдэг боловсон хүчин болох бага ч гэсэн сэдэл өгсөн авсан итгэлтэй байна. Сургалтад идэвхтэй хамрагдсан болон нийт дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Photos from Даланзадгадын Дулаан Хангамж ОНӨААТҮГазар's post 24/03/2023

Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар нь Онцгой байдлын газартай хамтран Гал эсэргүүцэх сургалт болон галын аюулын үед зохион байгуулалттайгаар ажиллах дадлага сургуулилт хийлээ .
Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Өмнөговь Онцгой Байдлын Газар албан хаагчдад талархал илэрхийлье

21/03/2023

“Машинчийн нэг өдөр”
Даланзадгадын Дулаан хангамж ОНӨААТҮГазрын машинч Э.Батбуян

Эрчим хүчний систем гэдэг их айлын эд эс бүр нэг зорилготой, түүнд хүрэх үүрэг хариуцлага өндөр байдаг. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй өөрсдийн ээлжиндээ шаардлага гарвал хатуу хаалт эргүүлж, худаг сувагжилтаа эргэж, монометр термометрт байнгын хяналтыг тавьж Даланзадгад хотынхоо өөрсдийн харъяаллын 1597 айл өрх, 21 төсөвт, 86 аж ахуй нэгжийг Дулааны эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангахын тулд хичээн ажиллаж байгаа хамт олноо харах үнэхээр сайхан байдаг. 1 цаг Цахилгаан дулааны эрчим хүч доголдох тасалдах нь шууд коммент болон ирдэгч тасралтгүй өвлийн ачааллыг амжилттай давхад талархалын үгсийг цөөн сонсдог алдаа нь ил гавъяа нь далд байдаг энэ цагийн эгэл баатрууд шүү. Та ая тухтай гэрэлтэй, дулаахан амарсан бол танд ирэх төлбөрийн нэхэмжлэлийг цаг тухайд нь төлж байх нь энэ байгууллагад болон системийн нийт байгууллагад ажиллаж байгаа ажилчидын болон түүний гэр бүлийхний хичээн чармайлтыг үнэлэж урамшуулж байгаа хэлбэр юмшүү. Өөрсдийн нөөц боломжоороо мэдээлэл бэлтгэн хүргэсэн залуусдаа баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.
Та ая тухтай гэрэлтэй, дулаахан амарсан бол танд ирэх төлбөрийн нэхэмжлэлийг цаг тухайд нь төлж байх нь энэ байгууллагад болон системийн нийт байгууллагад ажиллаж байгаа ажилчдын болон түүний гэр бүлийнхний хичээн чармайлтыг үнэлж урамшуулж байгаа хэлбэр юмшүү. Өөрсдийн нөөц боломжоороо мэдээлэл бэлтгэн хүргэсэн залуустаа баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. За тэгээд манайхан шэйр хийж дэмжээрэй.

Энхбатын Батбуян

18/03/2023
Photos from Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар's post 17/03/2023

“Даланзадгадын дулаан хангамж” ОНӨААТҮГазрын нийт ажилчдын санаачлагаар 2023 оны халаалтын улирлын 1,2,3,4,5 дугаар саруудад 4 ээлж болоод инженер техникийн ажилчид гэсэн 5 хэсэг тус бүр нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу О.Жадамба ахлагчтай 3-р ээлжийн хамт олон маань Өмнөговь аймгийн Даланзадгад 6-р багийн иргэн Цогбаярын гэр бүлд гурил будаа болон амжиргааны бас бус зүйл мөн 2 хүүхдэд шинэ хувцас өглөө.
#сайнүйлсбүхэндэлгэрэхболтугай

Photos from Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар's post 14/03/2023

Даланзадгадын Дулаан хангамжийн газрын Дулаан Дамжуулах төв 10-н 1-р конторын шугам цоорч усны алдагдал гарч 2023 оны 3 сарын 13-ны 22:00 цагаас засварын бригад ажиллаж 2023 оны Гуравдугаар сарын 14-ны 06:00 цагийн хооронд шуурхай ажиллаж гэмтлийг устгаж ажиллалаа.
Уг шугам нь 2007 онд ашиглалтад орсон 16 жилийн насжилттай шугам ба ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэлт хийгдээгүй зэвэрч муудсаны улмаар цооролт үүссэн.
Цооролт үүссэн хэсгийг хэсэгчлэн шинэчилж засварласан ба ДДТ-10-ын нийт шугамыг бүрэн шинэчлэх шаардлагатай байна
ДДТ-10 хэрэглэгчид:
📌Улсын бүртгэлийн газар
📌Гандирс худалдааны төв
📌Дэлгэрэх зочид буудал
📌17-р байр
📌25-р байр
📌26-р байр
📌39-р байр
📌41-р байр
📌55-р байр

10/03/2023

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдаад байна.

03-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь амйгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурлаа.
Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн.

Энэхүү цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ЦДҮС ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан тул ЦДҮС ТӨХК засварын бригад Улаанбаатар хотоос ирж гэмтэл устгахаар ажиллаж байна.
Гэмтлийг арилгах ажил өглөөний 06:00 цагаас эхэлсэн. 36 цагийн дотор гэмтлийг бүрэн арилгана гэсэн төлөвлөгөөт хугацааг Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээнээс өгч байна.

Гэмтлээс шалтгаалан Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан.
Өмнөговь аймгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, Ухаа худгийн цахилгаан станцаас 10 кВ Эмнэлэг, Холбоо, РӨНС, Нисэх хүчдэлд залган, хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
ДзДЦС ТӨХК нэмж хүчдэл залгахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

03/03/2023

Эдийн засагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хариуцаж шаардлагатай санхүүжилт, эх үүсвэрээр тасралтгүй хангах
-Орлого зардал нийт ашиг бараа материалын үлдэгдлийн нормативыг цаг хугацаанд нь оновчтой төлөвлөх батлуулах гүйцэтгэлд хяналт тавих санхүүгийн шинжилгээг хийх танилцуулах
-Эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай байхаар хийх удирдлагыг мэдээ мэдээллээр хангах
-Ажлын байрны тодорхойлолт заагдсан бусад үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
-Microsoft excel программын өндөр мэдлэгтэй
-Тооцоо судалгаа статистикийн программ дээр ажиллах чадвартай
-Багаар ажиллах чадвартай

02/03/2023

Эдийн засагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

-Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хариуцаж шаардлагатай санхүүжилт, эх үүсвэрээр тасралтгүй хангах
-Орлого зардал нийт ашиг бараа материалын үлдэгдлийн нормативыг цаг хугацаанд нь оновчтой төлөвлөх батлуулах гүйцэтгэлд хяналт тавих санхүүгийн шинжилгээг хийх танилцуулах
-Эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай байхаар хийх удирдлагыг мэдээ мэдээллээр хангах
-Ажлын байрны тодорхойлолт заагдсан бусад үүрэг

Ажлын байранд тавигдах шаардлага

-Microsoft excel программын өндөр мэдлэгтэй
-Тооцоо судалгаа статистикийн программ дээр ажиллах чадвартай
-Багаар ажиллах чадвартай

Photos from Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар's post 01/03/2023

БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ

“Даланзадгадын дулаан хангамж” ОНӨААТҮГазрын нийт ажилчдын санаачлагаар 2023 оны халаалтын улирлын 1,2,3,4,5 дугаар саруудад 4 ээлж болоод инженер техникийн ажилчид гэсэн 5 хэсэг тус бүр нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Н.Наранбат ахлагчтай 2-р ээлжийн хамт олон маань Өмнөговь аймгийн Гурван сайхан ууланд зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьлаа мөн байгаль хамгаалагч Нанжид-д 10 боодол өвс хүлээлгэн өгсөн.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

"БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ" ГЭЖ ЮУ ВЭ?
Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг "биотехникийн арга хэмжээ" гэж хэлнэ.
Өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлнэ.

20/02/2023

"Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн баярын мэндийг алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүн дээжийн хамт өргөн дэвшүүлж, эрүүл мэнд , аз жаргал , эв найрамдал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гүйцэтгэх захирал: Б.Мөнх-Амар

Photos from Даланзадгад Дулаан Хангамжийн газар ОНӨААТҮГазар's post 13/02/2023

Дулаан дамжуулах төв-9
Дулааны шугам дээгүүр ачааны хүнд даацын машин явснаас болж хавтан цөмөрсөн гэмтлийг арилгахаар ажиллаж байна.

Want your business to be the top-listed Government Service in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Dalandzadgad
00976