Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Share

Өмнөговь аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Photos from Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар's post 04/06/2026

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. #Уралдаан 2026 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Даланзадгад сумын Морь барианы газарт зохион байгуулагдана. #Хурдан морины уралдаан дараах хуваарийн дагуу явагдах тул уралдаанч хүүхдүүдээ холбогдох журмын дагуу бүртгүүлнэ үү.
🏇 06:00–08:30 – Соёолон насны морьдын уралдаан
🏇 09:00–11:30 – Их насны морьдын уралдаан
🎉 12:00–13:00 – Нээлтийн үйл ажиллагаа
🏇 14:30–17:00 – Сонгомол дээд насны морьдын уралдаан
-ны өдөр Хязаалан, Сонгомол хязаалан, Шүдлэн, Сонгомол шүдлэн, Даага, Сонгомол даага насны морьдын уралдаан үргэлжилнэ.
📅 Хөтөлбөр – 2026.06.06
⏰ 06:00 – Хязаалан насны морьдын уралдаан
⏰ 08:00 – Сонгомол хязаалан насны морьдын уралдаан
⏰ 09:30 – Шүдлэн насны морьдын уралдаан
⏰ 12:00 – Сонгомол шүдлэн насны морьдын уралдаан
⏰ 13:30 – Даага насны морьдын уралдаан
⏰ 15:30 – Сонгомол даага насны морьдын уралдаан

Photos from Өмнөговь's post 04/06/2026

Өмнөговь аймгийн ХЭХЗХорооны 2 дугаар улирлын хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Photos from Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар's post 04/06/2026

🌳 ГЭР БҮЛИЙН ТӨГӨЛТЭЙ БОЛСОН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.

Олон улсын гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Байгууллагын дэргэд Гэр бүлийн төгөлтэй болох" үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, ногоон хөгжил, гэр бүлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллагуудыг алдаршуулан танилцуулж байна.

🌿 Энэ удаагийн онцлох байгууллага:

👏 Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон
👏 Даланзадгад сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон

Тус хамт олон мод тарьж, өөрсдийн "Гэр бүлийн төгөл"-ийг байгуулан хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.

Ногоон ирээдүйг бүтээж буй хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 💚🌳

#ГэрБүлийнТөгөл
#ОлонУлсынГэрБүлийнӨдөр
#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#НогоонИрээдүй
#ДаланзадгадСум

03/06/2026

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН” Сэдэвт сургалтанд Байгууллага, Аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг урьж байна.

👨‍👩‍👧‍👦 Гэр бүл бол хүүхэд бүрийн өсөж хөгжих анхны орчин, хайр халамж, хүмүүжлийн үнэт эх сурвалж юм. Та бүхнийг гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх энэхүү сургалтад идэвхитэй хамрагдаарай.🛎️🛎️🛎️

📅 Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 04
📍 Хаана: Даланзадгад сумын 1 дүгээр багийн төв
🕒 Цаг: 15:00 цаг

👩‍🏫 Сургагч багш нар:
• Даниел Анна Латшов
• Н. Бат-Оргил
• Н. Эрдэнэцэцэг

📞 Холбоо барих утас: 7053-2205, 88527300

Photos from Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар's post 03/06/2026

🛎️🛎️🛎️ТЭМЦЭЭН БОЛОХОД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ...
✈️🚀🛫

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх "Unitel STEAM HUB Umnugovi" сургалтын төвийн сургалтад хамрагдсан сурагчдаа анхаарлаа нааш нь хандуулаарай💥💥💥
✈️🚀🛫

ДАЛАНЗАДГАД ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДРОНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА! 🎉

📅 Хугацаа: 6 сарын 04
📍 Байршил: 5-р сургууль
Хамрах хүрээ: Өмнөговь аймаг
Мэдээлэл авах утас:80008128, 89015591

#ХотынӨдөр2026 #хотын7хоног #ДроныТэмцээн #Өмнөговь #ТехнологийнШинэҮе

Photos from Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар's post 02/06/2026

🛎️🛎️🛎️ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
Санаачлагатай ажиллаж буй эцэг эхийн зөвлөлдөө, дэмжин ажилладаг байгууллагын удирдлагууддаа “Талархал” илэрхийлье👏👏👏

Photos from Даланзадгад Хот's post 02/06/2026

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛНО.

Photos from Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар's post 01/06/2026

. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр захирамжийн хэрэгжилтийг хангаж Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албанаас нас насны хүүхдийн төлөөлөл 200 гаруй хүүхдийг хүлээн асуудлыг сонсож шийдвэрлэх арга замыг ярилцлаа. Хүүхдүүдээс: 1. Сургууль орчинд үе тэнгийн дээрэлхэл нэлээд байгаа тухай. 2. Хашаа гудамж гэр хорооллын айл өрхүүд тэжээвэр нохойгоо уяанд байлгахад анхаарах 3. Хичээл тарахаар спорт зааланд тоглуулна гэж Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлж бидэнд спорт зааландаа чөлөөтэй тоглож байх хуваарийг гаргаж өгөөсэй гэж хамгийн их хүсч байгаа. 4. Даланзадгад хотын төв саданд насанд хүрэгчид их архи ууж байгаа нь хүүхдүүдийг чөлөөтэй тоглож амрахад саад болдог тухай асуудлыг анхааралдаа авч ажиллахыг биднээс хүслээ. Хүүхдээ сонсох өдрөөр ирсэн санал хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж хариу мэдэгдэх болно.

01/06/2026

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АСАР АЖИЛЛАЛАА

01/06/2026

#Мэндчилгээ. Өмнөговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Энхбат: #Говь нутгийн ирээдүй болсон эрхэм хүндэт хүүхэд багачууд, энхрий хөөрхөн үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжсэн “Говийн ирээдүй хүүхэд”, “Сурагч солилцоо”, “Эрүүл шүд”,”Сүү тараг”, “Жаргалтай ирээдүй” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулж, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэн ”Хүүхдэд ээлтэй орон нутаг” бодлого хэрэгжүүлж анхдагч аймаг болж орон нутгийн төсвөөрөө “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, дунд сургууль, Политехникийн коллежийн бүх суралцагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулан хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.
#Хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон тэдний эсэн мэнд өсөж, хөгжих, амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, хариуцлагатай, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж буй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нар, төрийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүддээ нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Хүүхэд бүхний хүсэл мөрөөдөл биелэж, аз жаргалтай, инээд хөөр дүүрэн, баяр баясгалантай байх болтугай.

Want your business to be the top-listed Government Service in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Dalandzadgad