29/05/2026
📃📃📃📃УИХ-ын гишүүн асан зохиолч сэтгүүлч Г.Уянга, доктор судлаач зохиолч Н.Ундармаа нар ахмадуудад зориулан “Зохиолч-уншигчдын уулзалт”-ыг зохион байгуулан хамтран ажиллаж, төвийн номын санд номын хандив өргөлөө.
Уран бүтээлчиддээ нийт ахмадууд болон ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
26/05/2026
Ахмадууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна
26/05/2026
✅2026.05.18-наас 2026.05.22-ны өдрүүдэд Хонгор сумын 2-р ээлжийн 31 ахмад хамрагдлаа.
✅Баг хамт олноороо хамгийн бүтээлч идэвхтэй байсан багийг ахмадуудын хийсэн бүтээлийн дээжээр урамшуулав.
✅Төвийн хамт олноос нийт ахмадууддаа өөрсдийнх нь зураг бүхий хуанлийг дурсгал болгон өглөө.
22/05/2026
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ-2026” төвийн бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт 2026.05.21-22-ны өдрүүдэд болж, УИХ-ын гишүүн, ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Арга хэмжээний хүрээнд 2026.05.22-ны өдөр нийгмийн хамгааллын салбарын төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл хийсэн бөгөөд уг арга хэмжээнд төвийн албан хаагчид хамрагдлаа.
15/05/2026
✅2026.05.11-2026.05.15-ны өдрүүдэд Хонгор сумын 1-р ээлжийн 32 ахмад хамрагдлаа.
✅Баг хамт олноороо хамгийн бүтээлч идэвхтэй байсан багийг ахмадуудын хийсэн бүтээлийн дээжээр урамшуулав.
✅Төвийн хамт олноос нийт ахмадууддаа өөрсдийнх нь зураг бүхий хуанлийг дурсгал болгон өглөө.
✅ Отгонбаяр даргатай Хонгор сумын ахмадын хороондоо ахмадуудынхаа хийсэн бүтээлийн дээжээс дурсгалаа.
15/05/2026
Дархан-Уул аймгийн Төв номын сангаас зохион байгуулсан "Номын баяр-2026" арга хэмжээнд төвийн албан хаагчид амьтдын дүр бүтээн оролцож, төвийн зүгээс 44 ном хандивлалаа.
11/05/2026
Японы сайн дурын ажилтан Такахаши Хитоми нь тус төвөөр 2026.05.04-нөөс 08-ны өдрүүдэд үйлчлүүлсэн ахмадуудын хаалтын ажиллагаанд оролцож, “Хүмүүний нэгэн урсгал" дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Т.Хитоми нь 2024-2026 онд тус төвд сайн дурын мэргэжилтнээр ажилласан бөгөөд гэрээний хугацаа дуусаж, нутаг буцаж байгаа юм.
Чамдаа нийт ажилтан албан хаагчид болон ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 😍😘🥰