JCI Найрамдал салбар

JCI Найрамдал салбар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from JCI Найрамдал салбар, Public & Government Service, Darkhan.

28/01/2025

✨✨In with the new, out with the old✨✨


ONE WORLD, ONE FAMILY! 🙌

28/01/2025

⭐️JCI НАЙРАМДАЛ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ УДИРДЛАГЫН БАГИЙН II-р ХУРАЛДААН 🌟

JCI Найрамдал салбар байгууллагын Удирдлагын багийн хоёрдугаар хурал 2025.1.11-ний өдөр 11:00-14:00 цагт Дархан 380 Чингис хаан банкны Хурлын зааланд саналын эрхтэй гишүүдийн 75% ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хурлаар:

• 2025 оны JCI Найрамдал салбар байгууллагын удирдлагын багт 2024 оны Ерөнхийлөгч Б. Сувд- Эрдэнэ протокол сургалт оров.

• JCI Найрамдал салбар байгууллагын гишүүдийн тогтвортой байдалын талаарх журам батлав.

• 2025 оны 1.25- нд “JOIN JCI “ сургалт хийхээр батлав.

• JCI Найрамдал салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолын арга хэмжээг хэлэлцэж бэлтгэл ажилдаа орлоо.

• Удирдлагын багийн дараагийн хурлыг 2025 оны 2 сарын 3-нд хийхээр тогтлоо.

Удирдлагын багийн II-р хуралдаа идэвхи санаачлагатай оролцсон 2025 оны удирдлагын багийнхандаа талархаж байна.

One world, One family

Хүндэтгэсэн,

Э. Нэргүй

JCI Найрамдал салбар байгууллагa

Photos from JCI Найрамдал салбар's post 12/05/2024

#Тэмүүлэл төслийн "БИ ЧАДНА" спорт арга хэмжээ амжилттай боллоо

Тэмүүлэл төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг 2015 онд нээж эхлэсэн бөгөөд 2018 оноос хойш 5 дахь жилдээ Тэмүүлэл 1,2,3 бүлгийн хүүхдүүдээ сурж, хөгжсөн зүйлсээ үзүүлэх "Би чадна" арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

•2024 оны 04 сарын 25 нд Дархан-Уул аймгийн Спортын Ордонд Цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ангийн 50 хүүхэд "Би чадна" спорт өдөрлөгт нийт 200-гаад бяцхан хөөрхөн хүүхдүүд , эцэг эх асран хамгаалагч , багш , сонирхогч сурагчид оролцсон тэмцээн маш амжилттай боллоо.

•Шилдэг гурван гэр бүл шалгаруулж кино эрх , сургалтын эрх болон нэмэлт үйл ажиллагаануудад оролцохоор боллоо

•Тэмцээнд оролцсон хүүхдүүддээ гарын бэлэг гардуулав.

JCI Найрамдал салбар байгууллага болон Худалдаа аж үйлдвэрийн танхимийн бизнес эрхлэгчидийн санхүүжилтээр тус Спорт арга хэмжээг санхүүжүүлсэн болно.

Хамтран ажилласан Худалдаа аж үйлдвэрийн танхим , эцэг эх асран хамгаалагч багш нартаа талархал илэрхийлье

Сайн үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай!

💚💚💚CREATE YOUR TOMORROW💚💚💚

Photos from JCI Найрамдал салбар's post 24/04/2024

🏆JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН НААДАМ🏆



⭐️⭐️JCI Найрамдал салбар байгууллага нь 2024 оны 04.19-21 өдрийн хооронд Анх удаа 8 төрлөөр , “Дархан хот”-д зохион байгуулагдсан СПОРТЫН НААДАМ тэмцээнд 6 төрөлд нийт 22 тамирчид, хөгжөөн дэмжигчийн бүрэлдэхүүнтэй дурсамж дүүрэн , нөхөрлөл дүүрэн 3 өдрийн турш амжилттай оролцлоо

⭐️⭐️ Спортын тэмцээнд:
🏓 Теннис эмэгтэй төрөлд JCI Найрамдал Салбар байгууллагын 2024 оны Бизнес хариуцсан захирал @Ш.Энэбиш 🥉ХҮРЭЛ медаль,

🎱 Билльярд эрэгтэй төрөлд JCI Найрамдал салбар байгууллагын гишүүн Ц.Тэлмэн 🥈МӨНГӨН медаль хүртлээ

🎉🎉 Авхаалж самбаа , хурд хүчээ сорин өрсөлдөн амжилт гаргасан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе 🎉

СПОРТЫН НААДАМ-д гайхалтай түүх бүтээлцсэн JCI Монгол байгууллагын гишүүд , амжилттай зохион байгуулсан, эв нэгдэл нөхөрлөлийг бий болгосон JCI ДАРХАН салбар байгууллагдаа нийт гишүүдийн өмнөөс халуун ТАЛАРХАЛ илэрхийлье 👏👏👏

⭐️⭐️⭐️Create Your Tomorrow⭐️⭐️⭐️

24/04/2024
24/04/2024



🌏 Дэлхийн 109 оронд үйл ажиллагаагаа явуулдаг JCI байгууллага Монгол Улсын хэмжээнд 17 салбартай бөгөөд салбар тус бүр нийгмийн тулгамдсан асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Бид энэ удаа "JCI Найрамдал" салбар байгууллагын "Magic Hand" - Дохионы хэлийг иргэдэд таниулан сурталчлах зорилготой туг төслийг танилцуулж байна.

❓Асуудал :
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн маань өдөр тутамдаа харилцдаг хэл нь ДОХИОНЫ ХЭЛ бөгөөд энэ нь аман хэлтэй ижил төвшинд мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлдэг.
Гэтэл бодит байдал дээр ихэнх иргэд дохионы хэл мэдэхгүй гэдэг шалтгаанаар хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэд зөвхөн гэр бүл, хүрээлэл дотроо л харилцан, нийгмийн бусад харилцаанд орох нь хязгаарлагдмал байсаар ирсэн билээ.

💡Шийдэл:
Тиймээс JCI Найрамдал салбар байгууллага тус төслөөр дамжуулан одоогийн байдлаар Ерөнхий Боловсролын Сургуулийн нийт давхардсан тоогоор 1500 хүүхдэд хүрч ажилласан байна. Мөн цаашлаад Их дээд сургууль, коллежийн оюутнууд, Төрийн албаны ажилчид, Төрийн бус байгууллага болон үйлчилгээний ажилчид нийт 5000 гаруй иргэдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна.

Дохионы хэл сурцгаая ✋

24/04/2024

JCI Монгол байгууллагын 2024 оны үндэсний Ерөнхийлөгч Энхболдын Энхдэлгэр JCI Найрамдал салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Батбаярын Сувд-Эрдэнийн Зүүсгэл хүлээн авах ёслолд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.

JCI Nairamdal салбар байгууллагыг 2024 онд манлайлан ажиллах Б.Сувд-Эрдэнэ Ерөнхийлөгч болон таны удирдлагын багийн нийт гишүүдэд амжилт хүсье.

Photos from Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газар's post 24/02/2022
Want your business to be the top-listed Government Service in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Darkhan