Орхон сумын Засаг даргын Тамгын газар

Орхон сумын Засаг даргын Тамгын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орхон сумын Засаг даргын Тамгын газар, Government Organization, Orkhon, Darkhan-Uul, Darkhan.

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 19/10/2022

ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
2022.10.18
Сумын Засаг дарга Б.Түмэнцогт сумын 2022 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанаас халагдсан бэлтгэл байдагч, түрүүч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус өдөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга цэргийн албанд явж байгаа 12 цэргээ үдэн гаргаж, дурсгалын зүйл гардууллаа.

ЗДТГ

17/10/2022

2022.10.17
Тус өдөр ажлын чадавхийг сайжруулах зорилгоор сумын Баян-Өлзийт багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт техник тоног төхөөрөмж гардууллаа.
Ингэснээр иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдлээ.

ЗДТГ

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 17/10/2022

2022.10.14
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2010 ОНЫ 63 ДУГААР ЗАРЛИГ, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ БИЛЭЭ.
Тус үйл ажиллагаанд Орхон сумын ЗДТГазар, Төмөр зам, Ерөнхий боловсрол сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазрын бүх албан хаагчид нэгдэж “Орхон-50” цэцэрлэгт хүрээлэнд монос, долоогоно, чацаргана, нохойн хошуу зэрэг суулгацыг тарилаа. Мөн “Орхон-50” цогцолборын хөшөө дурсгалыг нөхөн сэргээн будлаа.

ЗДТГ

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 14/10/2022

2022.10.14
Дархан-Уул аймаг дахь Прокурорын газар тус суманд ажиллаж “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг”, “Авлигын гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх” чиглэлээр мэдээлэл хийлээ.

ЗДТГ

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 07/10/2022

"Хөдѳлмѳрийн яармаг-2022" нээлттэй хаалганы ѳдѳрлѳгийг Орхон суманд зохион байгуулж иргэдэд Халамж, хѳдѳлмѳрийн болон бусад үйлчилгээг үзүүлхэд хамтран ажилласан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Дархан ѳргѳѳ политехникийн коллеж, "Тунгалаг аялгуу" ХХК, "Дунд бүрэн ХХК"-ны хамт олон, Энхтал багийн Засаг дарга, Зохион байгуулагч болон бусад оролцсон иргэд хѳдѳлмѳрчид та бүхэндээ баярлалаа.

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 07/10/2022

2022.10.07
Тус өдөр сумын Энхтал багийн өндөр настан Л.Мөнхжаргалд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, ЗДТГ-ын Ахмадын хүндэтгэлийг тус тус гардууллаа.

ЗДТГ

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 07/10/2022

"МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН 56 ДАХЬ ӨДРИЙН БАЯР"-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022.10.07

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа багш нартаа эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.

ЗДТГ

07/10/2022
Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 07/10/2022

Иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчинг сайжруулах зорилгоор сумын 2022 оны ОНХС-ийн 60.4 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар Дэлгэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ажлыг "Цац эрчис" ХХК гүйцэтгэлээ. Мөн Шар дэрс, Төвийн хуучин гэрэлтүүлгийг ашиглан Дэлгэр хорооллын 3 гудамжийг нэмж бүрэн гэрэлтүүлгэтэй болголоо.

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 30/09/2022

“АХМАДЫН БАЯР-2022” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022.09.30
Тус өдөр сумын Засаг дарга Б.Түмэнцогт, ИТХ-ын дарга Б.Алтансарнай. Ахмадын хорооны дарга П.Өнөр нар баярын арга хэмжээг нээж үг хэлж, шагнал гардуулах ёслол, дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүнийг тус тус зохион байгууллаа.

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон улсын “Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗДТГ

Photos from Орхон сумын Засаг даргын Тамгын газар's post 29/09/2022

2022.09.29-ний өдөр "АХМАДЫН БАЯР-2022" нэгдсэн арга хэмжээнд сумын ЭМТ-өөс Эрүүл мэндийн үзлэг оношилгоо явууллаа.
Спортын тэмцээнд "софт волейбол, дартас, хөзөр"-ийн төрлийг тус тус зохион байгууллаа.

ЗДТГ

Want your business to be the top-listed Government Service in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Orkhon, Darkhan-Uul
Darkhan
1234