12/06/2026
Ургамал хамгааллын газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын TCP/MON/4003 төслийн хүрээнд “Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандартууд, эрсдэлийн үнэлгээ, хорио цээр” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Сэлэнгэ аймгийн Гаалийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, мөн Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хамрагдаж, ургамлын эрүүл ахуйн олон улсын стандарт, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, ургамлын хорио цээрийн үйл ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.
Сургалт нь ургамлын эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
12/06/2026
🟢ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас яам болон харьяа байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр, “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдааг хамтатган өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд (2026.06.12-14) гурван өдрийн турш зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд ХХААХҮЯ болон харьяа байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах мэдээллийн цэгүүдийг ажиллуулж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд нэгдэн оролцож байна.
Нийт 400 гаруй бизнес эрхлэгч 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа юм.
Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Их Британи, Бүгд Найрамдах Итали Улсын төлөөлөл оролцож, өөрсдийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулж байна.
12/06/2026
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР НЬ:
🟢Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг;
🟢Экспортын орлогын 5 хувийг;
🟢Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар тус тус хангаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХХААХҮ-ийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтад салбарын 200 шахам ахмад ажилтнууд хүрэлцэн ирэв.
11/06/2026
🇲🇳 САЛБАРТАА ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЖ, ХОЁР ЭРХЭМД ГАВЬЯАТ ЦОЛ СОЁРХЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэд, ахмадууд, салбарын албан хаагчдын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар салбарын хөгжил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийн ололт амжилтыг үнэлж буйгаа илэрхийлээд
Монгол төрийн эрхэм бэлгэдэл болсон Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад гардуулан өгч, салбарын үйл хэрэгт манлайлан ажиллаж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
✅ МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР
– “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйг,
✅ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
– “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэрийн дарга, технологич Буянтогтох Намдааг тус тус шагнав.
✅ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
Бадамжунайн Отгон – ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хөгжилд нэмэх хүч” ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
Довжидын Гансүх – “Дархан минж” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал,
Намхайдоржийн Оюунбилэг – Мал эмнэлгийн байгууллагын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх малын эмч,
Жамцын Сангизав – “Чорьж бүрд” ХХК-ийн захирал,
Дамдины Батмөнх – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан
Дамдинбазарын Батхорол – Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын Зээл төсөл хариуцсан мэргэжилтэн,
✅ АЛТАН ГАДАС ОДОНГООР
Очиржавын Оюун – “Өүлэн менч” ХХК-ийн оёдолчин,
Соохүүгийн Нандинцэцэг – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн Инноваци нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга,
Хорлоогийн Баярням – Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эм эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн эрхлэгч,
✅ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Пүрэвдоржийн Алтанбагана – “Эвсэг кашмер” ХХК-ийн самнах машин баригч,
Манжаагийн Эрдэнэчимэг – Зээлийн батлан даалтын сангийн Байгаль орчин, нийгэм жендэрийн үнэлгээний мэргэжилтэн,
Бамбаагийн Чинцэцэг – “Хүнс комплекс” ХХК-ийн Савлах цехийн ахлах ажилтан,
Энхболдын Батзориг – Ургамал хамгааллын газрын Ургамлын хорио цээр, экспорт, импортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нар тус тус шагнагдав.
Төрийн дээд шагнал хүртсэн нийт шагналтнуудад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил дэвшлийн төлөө оруулсан хөдөлмөр, зүтгэлийг төр ийнхүү үнэлэн алдаршууллаа.
11/06/2026
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзах үеэр салбарын хөгжил дэвшил, улс орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Ургамал хамгааллын газрын Ургамлын хорио цээр, экспорт, импортын хэлтсийн Ургамлын экспорт, импортын хорио цээрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Энхболдын Батзоригийг төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагналаа.
Салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлсэн Э.Батзориг танд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Э. Батзориг
11/06/2026
🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн салбарын 200 шахам ахмад ажилтан, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 800 орчим салбарын мэргэжилтэн, албан хаагчид оролцож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллаж буй хугацаанд хэрэгжүүлсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг бодлогын болон санхүүгийн дэмжлэгээр хангахад түүхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөдөлгөөнүүдийн хүрээнд бий болсон үр дүнг дараагийн шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн гол зорилт болохыг тэмдэглэв.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд ноолуурын үйлдвэрлэлд 450 тэрбум төгрөг, ноосны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 35 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд үүний үр дүнд хаврын бэлтгэлийн хүрээнд 5000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдан авч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.
Мөн малчдын эрсдэлийг бууруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1000 гаруй багт ногоон тэжээл тариалах “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан бааз, суурь, амжилтыг улам өргөжүүлж, дараагийн шинэ шатны зорилтыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь манай салбарын ирээдүйн хөгжлийн хурдасгуур, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг сайд онцлов.