03/06/2026
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
https://darkhancourt.mn/site/single/1160
Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар
03/06/2026
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
https://darkhancourt.mn/site/single/1160
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХЭЭ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ЗАМААР ТУСГААРЛАН БАЙГУУЛСАН ӨӨРИЙН ОХИН КОМПАНИД
ӨГӨХ ЭРХГҮЙ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.02.10-ны өдрийн 114/ШШ2026/0007
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2026.05.27 Шийдвэрийн тойм-14
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай “Б” ХХК нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд орж, ялагч болж, газрын дуудлага худалдааны үнэ болох 1 348 000 000 төгрөгийг төлсөн тул Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны ХХ дугаар захирамжаар 80000 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгч “Б” ХХК-тай газар ашиглуулах гэрээг байгуулж, гэрчилгээг түүнд олгосон байна.
“Б” ХХК нь ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах, улмаар экспортлох үйл ажиллагааг явуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрийн зарим эрх буюу дээрх газар ашиглах эрхийг шилжүүлэн тусгаарлах замаар “К” ХХК-ийг байгуулах шийдвэрийг гаргаж, улмаар санхүүгийн тайлангаа харьяа төрийн сангийн хэлтсээр баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Ийнхүү “Б” ХХК нь өөрийн ашиглах эрхтэй 80000 м.кв газрыг 100 хувийн эзэмшлийн охин компани болох “К” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулахаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан бөгөөд захиргааны байгууллагаас ирүүлсэн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.
Шүүхээс “...Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч бөгөөд Газрын тухай хуулиар гадаад улсын хуулийн этгээдэд газрыг ашиглуулах эрхтэй олгох ба тийнхүү олгогдсон газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй, Компанийн тухай хуулиар компани үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр өөрийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх эрхтэй ч тухайн эрхийн хувьд өөрийн эзэмшилд буюу захиран зарцуулах боломжтой эрх байхыг шаардана” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ
03/06/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
https://darkhancourt.mn/site/single/1159
02/06/2026
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА
Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас Кибер аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Нийт шүүхийн байгууллагын мэдээллийн технологийн анхдугаар тэмцээн-2026”-ийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийслэл хот болон 14 аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээлэл технологи хариуцсан нийт 28 албан хаагч оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай дэд байранд шалгарч, олон улсын хуралд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийт хамт олных нь зүгээс М.Баярмагнайдаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Иргэн Ц.Г, Б.А нарт холбогдох /ЭХТА-22.1-2/ шүүх хуралдааны шууд дамжуулалт
02/06/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН /Иргэний хэргийн/ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-С 2026 НЫ 05 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
https://darkhancourt.mn/site/single/1158
02/06/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН /Эрүүгийн хэргийн/ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-С 2026 НЫ 05 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
https://darkhancourt.mn/site/single/1156
29/05/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН /Эрүүгийн хэргийн/ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 01-С 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
https://darkhancourt.mn/site/single/1155
29/05/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН /Иргэний хэргийн/ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 01-С 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
https://darkhancourt.mn/site/single/1154
29/05/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 01-С 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ https://darkhancourt.mn/site/single/1153
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |