Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар

Share

Орон нутгийн өмчийн газар

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албыг нэгтгэн өөрчилж, Орон нутгийн өмчийн газрыг байгуулсан.

Photos from Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар's post 29/01/2024

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн удирдах, гүйцэтгэх, туслах түшмэлийн төрийн жинхэнэ албан тушаалын 38 сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах зарыг мэдээлж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан.

Төрийн жинхэнэ албан хаагчдад тавигдах болзол, шаардлага:

-Төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдсон байх:

-Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх:

-Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн адил ангилалд ажилладаг байх:

Бүртгүүлэх хугацаа, баримт бичиг:

Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн тухайн байгууллагын цахим хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагийн хооронд хүсэлт илгээнэ.

Дараах баримт бичгийг цахимаар илгээнэ. Үүнд:

1. Төрийн албан хаагчийн анкет:
2. Иргэний үнэмлэх:
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийг баталгааг орчуулгыг хавсаргах)
4 . Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг:
5. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт:
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт:
7. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар:
8. Албан тушаалд томилогдсон, чөлөөлсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр:
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт:
10. Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ:
Холбоо барих утасны дугаар 7037-0144, 99696308

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Photos from Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар's post 31/12/2023

Найрамдал талбайд зохион байгуулагдаж буй "МӨНГӨН ҮДЭШ" цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэдэд халуун уух зүйлээр дайллаа. Шинэ оноо сайхан угтаарай!

Хүндэтгэсэн:
Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын хамт олон

31/12/2023
06/11/2023

Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй Төрийн жинхэнэ албан хаагч таньд тус газарт доорх ажлын байрыг санал болгож байна.
✅Өмчийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, хариуцсан мэргэжилтэн
📌Тавигдах болзол, шаардлага:
-Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
-Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
-Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
Цахим хаяг: Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах холбоос дээр дарж https://darkhan.gov.mn/.../%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9... 📃бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, тавигдах шаардлагыг харна уу.
🗂️Холбогдох баримт бичгийг бүрдүүлэн [email protected] цахим хаягаар
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цагийн хооронд илгээнэ үү.
Холбогдох утас: 70370144, 99696308

Photos from Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар's post 11/10/2023

Монгол Улсын Засгийн газрын 2023 оын 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам" шинэчлэгдсэнтэй холбоотойгоор танилцуулах сургалтыг Төрийн албаны Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлөөс зохион байгуулж Орон нутгийн өмчийн газрын 5 албан хаагч хамрагдлаа.

17/08/2023

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН УУРЫН ЗУУХЫГ ТҮРЭЭСЛЭН АЖИЛЛУУЛАХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2023.08.17 Дархан-Уул аймаг
Сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчит байгууллагуудын уурын зуухыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах
Түрээслүүлэх үндсэн хөрөнгө:
1. Шарын гол сумын 6 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэг, Багын төвийн байр
2. Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн уурын зуух

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн 10 цагт
Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө/
Материал нээх хугацаа, хаяг: 2023 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн 11 цагт, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө
Талбай түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Үйлдвэрлэл /1м.кв/: 7000 төгрөг -Дархан хотын төвөөс алслагдмал бүс, багт түрээсийн төлбөрийг 20 хувиар /Дархан сумын 8-р цэцэрлэг энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй/
-Шарын гол суманд түрээсийн төлбөрийг /30-50/ хувиар бууруулна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл
3. Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт /өр төлбөргүй/
4. Үйл ажиллагааны талаарх товч танилцуулга /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын талаарх мэдээлэл, гэрээнүүдийг хавсаргах мөн захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт/
5. Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал
6. Ажилчдын мэдээлэл, ажиллах хүчний дэлгэрэнгүй мэдэлэлэл, тодорхойлолт, мэргэжлийн диплом /үнэмлэх/-ийн хуулбар /мэргэжлийн боловсон хүчин: инженер, техникийн ажилтантай байх шаардлагатай/
7. Санхүүгийн чадварыг нотлох баримт /Шарын гол сум-9.0 сая, Дархан сум-2.4 сая төгрөг/-ийн чадамжтай байх /дансны хуулга эсвэл зээл авах боломжтой банкны баталгаа/
Жич: Дархан, Шарын гол сумдын уурын зуухуудыг багцаар нь /нийтэд нь/ түрээслэн ажиллуулах бол үнэлгээнд давуу эрх олгож тооцно.
Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 төгрөг /Орон нутгийн өмчийн газар: Төрийн сан 100190051006/
Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, байгууллагын нэр, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Нэмэлт тодруулга авах бол Дархан-Уул аймаг Дархан сум, 14 дүгээр баг аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн өмчийн газрын 105, 106 тоот, Өмчийн газрын мэргэжилтэн Л.Баасанханд /99960393/ ажлын утас /7037-0144/, Аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа /99156226/-аас авч болно.

02/08/2023

Зарлал
А3 серфитикат олгох сургалт
2023.08.03- ны 08:30 минутанд Залуучууд таетрын 3 давхарт дугуй заланд зохион байгуулагдана.

Want your business to be the top-listed Government Service in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Darkhan

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00