30/05/2026
👏БИДНИЙ БАХАРХАЛ👏
12а ангийн сурагч А. Нинжгүн нь УИХ-ын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо хамтран жил бүр хэрэгжүүлдэг “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ”хөтөлбөрт амжилттай хамрагдаж төгслөө. Энэ жил “WASH & TEENS” буюу “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе” сэдвийн хүрээнд 126 гишүүнтэйгээр зохион байгуулагдсан юм. 👍👍👍Оюунлаг сурагчдаа цаашдынх нь хичээл сурлагад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👍👍👍
#өсвөрийнпарламент
28/05/2026
👏👏👏Бидний бахархал🌎🥉👏
11А ангийн суралцагч Х.Дарханмөнх цол тэмдгээ гардан авлаа.
🌎🌎🌎Оюунлаг хүүдээ Тив дэлхийн данстай тамирчин болоорой гэж ерөөгөөд АЗИЙН АВАРГА шалгаруулах ♟♟♟тэмцээнд нь амжилт хүсье.
26/05/2026
🌱🌳 “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ 🌳🌱
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Мандал 2 дугаар сургуулийн хамт олон нэгдэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. 💚🌏
🌿 Нэг мод — Нэг амьсгал
🌿 Нэг төгөл — Нэг ирээдүй
Бидний тарьсан мод бүхэн үр хүүхдийн минь эрүүл, ногоон ирээдүйн хөрөнгө оруулалт юм. 🌱✨
#ТэрбумМод #Мандал2Сургууль #НогоонИрээдүй #МодТарья #ЭкоСургууль 🍃
23/05/2026
✍️✍️✍️✍️ “Ардчилал ба хүний эрх” илтгэлийн тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа
Тус уралдааны нэгдүгээр шатанд 8 сумын ерөнхий боловсролын сургуулийн 110 шилдэг эсээ ирснээс шалгаруулалтын журмын дагуу шилдэг 20 сурагчийн бүтээл хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр шалгаран
12а ангийн суралцагч Д.Солонго, А.Нинжгүн
11а ангийн суралцагч Б.Хүслэн нартаа 2-р шатанд нь амжилт хүсье
👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
Оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатанд шалгарсан оролцогчдод амжилт хүсье
23/05/2026
☀️☀️Нартай сайхан өдрийн мэнд хүргэеээ☀️☀️
☀️☀️Эрдмийн их оргилд тэмүүлэн яваа алдрай бяцхан үрс, суралцагчдадаа,
Эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш нартаа,
Энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч хүндэт эцэг эхчүүддээ,
оюутан хэмээх эрхэм алдрыг хүртэх гэж буй төгсөгчдөдөө сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
Суралцагчид, хүндэт эцэг эхчүүд, Бага боловсролын багш Т.Нармандах, Д.Сувд-Эрдэнэ, Гадаад хэлний багш Э.Отгончимэг, Гадаад хэлний багш Т.Туяа, Захирал Ц.Эрдэнэсаран нартаа баярт өдрийн мэндийг хүргэе☀️☀️
🌺🌺🌺Та бүхний минь юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн биелэх болтугай🌺🌺🌺
🎊🎊Баярт мөчөө дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй🎊🎊
21/05/2026
1а ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Тооны аваргууд” тэмцээнийг амжилттай зохион байгуулахад сэтгэл гарган оролцож, хүүхэд багачуудынхаа сурч хөгжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан # Тооны найзууд # багийн эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний идэвх санаачилга, дэмжлэгийн ачаар хүүхдүүд маань өөрсдийн оюун ухаан мэдлэгээ сорин баяр хөөртэй хөгжилдөн нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө . ❤️🩷💖 Та бүхнийхээ ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.